Судрууд
Агуу Үнэт Сувд


Абрахамын Ном

Бүлэг 2

Абрахам Канаан уруу явахын тулд Урыг орхив—Иехова Харанд түүн дээр хүрч ирэв—Сайн мэдээний бүх адислал түүний үр удамд мөн түүний үр удмаар дамжин бүгдэд амлагдав—Тэрээр Канаан уруу мөн дараа нь Египет уруу явав.

1Эдүгээ Урын нутагт өлсгөлөнг Их Эзэн бүр гааруулсан буюу, үүний хэрээр, миний ах Харан нас барав; харин миний эцэг Тера, Халдеи, Урын нутагт өдий хүртэл амьдарсаар байлаа.

2Мөнхүү улиран тохиох дор, Абрахам, бибээр Сарайг эхнэр болгон авав, миний ах Нахор Хараны охин асан Милкаг эхнэр болгон авлаа.

3Эдүгээ Их Эзэн надад хэлэв: Абрахам, чи улс орноосоо, мөн өөрийн ястнаас, мөн эцгийнхээ гэр орноос чамд миний үзүүлэх тэрхүү нутаг уруу гарч явагтун.

4Тиймийн тул, бибээр Канааны нутаг уруу явахаар Халдеин, Урын нутгийг орхин одов; мөн би ахынхаа хүү Лот, мөн түүний эхнэр, бас өөрийн эхнэр Сарайг авч явав; мөн тэрчлэн Харан хэмээн бидний нэрлэсэн нутаг уруу миний араас эцэг минь дагасан буюу.

5Мөн өлсгөлөн төгсгөл болов. Мөн миний эцэг Харанд үлдэж тэндээ суув, учир нь Харанд олон мал сүрэг байв, мөн эцэг минь өөрийнхөө хиймэл шүтээнд дахин эргэсэн бөлгөө, тиймийн тул тэрээр Харанд үргэлжлүүлэв.

6Гэвч, Абрахам, бибээр, мөн миний ахын хүү Лот Их Эзэнд залбирч, мөн Их Эзэн над дээр хүрч ирэн мөн надад хэлэв: Бос, мөн Лотыг өөртөө ав; учир нь би чамайг Харанаас гаргаж аван, мөн тэд миний дуу хоолойг анхаарах үед чиний дараах чиний үр удамд үүрдийн эзэмшлийн тулд миний өгөх харь нутагт чамайг миний нэрийг гэрчлэх тохинуулагч болгохоор би зорьж байгаа болно.

7Учир нь бибээр чиний Бурхан Их Эзэн билээ, би тэнгэрт оршин суудаг бөлгөө: дэлхий бол миний хөлийн гишгүүр; би тэнгис дээгүүр мутраа сунгахад, энэ нь миний дуу хоолойг дуулгавартай дагадаг, салхи хийгээд галыг бибээр өөрийн сүйх тэрэг болгосон буюу; би уулст—Эндээс явагтун—хэмээн хэлэхэд мөн болгоогтун, тэдгээр нь хуй салхиар, тэр даруй гэнэт хол зөөгддөг.

8Миний нэр Иехова, мөн бибээр эхлэлээс төгсгөлийг мэднэ; тиймийн тул миний мутар чам дээр байх болно.

9Мөн би чамаас агуу үндэстнийг бий болгох болно, мөн би чамайг хэр хэмжээнээс дээгүүр адисалж, мөн нэрийг чинь бүх үндэстнүүдийн дунд агуу болгох болно, чибээр өөрийнхөө дараах үр удамдаа тэд өөрсдийн гарт энэ тохинуулал хийгээд санваарыг бүх үндэстнүүдэд гэрчлэх адислал байх болно;

10Мөн чиний нэрээр дамжуулан би тэднийг адислах болно; учир нь энэ Сайн мэдээг хүлээн авах болгон нь чиний нэрээр дуудагддаг байх болно, мөн чиний үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн босч зогсоод, тэдний эцгийн хувьд, чамайг магтан дуулах болно;

11Мөн чамайг магтан дуулах тэднийг би адисалж мөн чамайг зүхэх тэднийг зүхэх болно, мөн чамд (энэ нь чиний санваарт) мөн чиний үр удамд (энэ нь чиний санваар) буюу, учир нь энэхүү эрх чамд, мөн чиний дараах үр удамд чинь үргэлжлэх болно хэмээх амлалтыг би чамд өгч байна (үүнийг шууд үр удам, эсвээс биеийнх нь үр удам хэмээн хэлдэг) дэлхийн бүх гэр бүл авралын адислалууд, бүр мөнх амьдралын адислалууд болох Сайн мэдээний адислалуудаар адислагдах болно.

12Эдүгээ, Их Эзэн ярихаа надаас буцаан татсаны дараа, мөн түүний нүүр надаас буцаагдсаны дараа, би өөртөө хэлэв: Үйлчлэгч чинь таныг чин сэтгэлээсээ эрэлхийлсэн бөлгөө; эдүгээ би таныг оллоо;

13Намайг Елкенагийн бурхдаас чөлөөлөхөөр тэнгэр элчээ илгээсэн билээ та,бибээр таны дуу хоолойг анхаарах нь миний хувьд хамгийн сайн билээ, тиймийн тул, үйлчлэгч тань босч мөн амар амгаландяваг .

14Иймээс, Абрахам, бибээр Их Эзэн надад хэлсний дагуу гараад, мөн Лоттой хамт явав, Абрахам бибээр, Харанаас явах үедээ жаран хоёр настай байв.

15Мөн Халдеид, Урт байх үедээ би эхнэр болгон авсан Сарайг, мөн өөрийн ахын хүү Лотыг, мөн өөрсдийн цуглуулсан бүх эд юмсаа, мөн Харанд өөрсдийн олж авсан бодгалиудыг авч явав, мөн Канааны нутаг уруу зорьсон замд гарч ирэв, мөн аян замд гарсан үедээ бид майханд сууж байлаа;

16Тиймийн тул, Канааны нутагт очихын тулд бид Харанаас Жершоны замаар аялж явах үед үүрд мөнх нь бидний хамгаалалт мөн бидний хад мөн бидний аврал байв.

17Эдүгээ, Абрахам, бибээр Жершоны нутагт тахилын ширээбарьж, мөн Их Эзэнд өргөл өргөв, мөн тэд үхэхгүй байж болохын тулд, өлсгөлөн миний эцгийн гэр орноос холдохын тулд залбирав.

18Мөн тэгээд бид Жершоноос Шехемийн газар уруу одсон нутгаар дамжин өнгөрөв; энэ нь Морегийн талд байрласан байв, мөн бид канаанчуудын нутгийн хязгаарт аль хэдийн орж ирсэн байлаа, мөн тэнд Морегийн талд, би тахил өргөв, мөн Их Эзэнийг чин сэтгэлээсээ дуудав, учир нь хиймэл шүтээн шүтэгч энэ үндэстний нутагт бид аль хэдийн ороод ирчихсэн байлаа.

19Мөн миний залбирлуудын хариуд Их Эзэн над дээр хүрч ирэн, мөн надад хэлэв: Чиний үр удамд би энэ нутгийг өгөх болно.

20Мөн Абрахам, бибээр Их Эзэнд барьсан тахилын ширээний газраас босч, мөн тэндээс Бетелийн дорнод дахь уул уруу явав, мөн майхнаа тэнд босголоо, Бетел баруунтаа, мөн Хай зүүнтээ байх ажээ, мөн тэнд Их Эзэнд өөр нэг тахилын ширээ би барьж, мөн Их Эзэний нэрийг дахин дуудав.

21Мөн Абрахам бибээр өмнөдийг чиглэн цааш аялсаар байв; мөн уг нутагт өлсгөлөн үргэлжилж байлаа, мөн Абрахам, бибээр Египет уруу доош явж, тэнд түр амьдрахаар шийдэв, учир нь өлсгөлөн нэн бэрх болов.

22Мөнхүү улиран тохиох дор намайг Египет уруу орохоор ойртон явж байх үед Их Эзэн надад хэлэв: Болгоогтун, чиний эхнэр Сарай харахад нэн гоо үзэсгэлэнтэй юм;

23Тиймийн тул мөнхүү улиран тохиох дор египетчүүд түүнийг хараад—Тэр бол түүний эхнэр хэмээн тэд хэлэх болно; мөн тэд чамайг алах болно, харин тэд түүнийг амьд үлдээн аврах болно; тиймийн тул, чиийм янзаар үйлдэхэд анхаарагтун:

24Египетчүүдэд тэрээр өөрийгөө чиний дүү хэмээн хэлэг, мөн бодгаль чинь амьдрах болно.

25Мөнхүү улиран тохиох дор Абрахам, бибээр Их Эзэний надад хэлсэн бүгдийг эхнэр Сарайдаа ярив—тиймийн тул чи миний дүү болой, надтай хамт байх нь чиний тусын тулд юм гэдгийг тэдэнд хэлэгтүн, би чамаас гуйя, мөн миний бодгаль чиний улмаас амьдрах болно.