Судрууд
Агуу Үнэт Сувд


Абрахамын Ном

Бүлэг 4

Дэлхийн бүтээлт хийгээд түүн дээрх бүх амьдралыг Бурхад төлөвлөв—Бүтээлтийн зургаан өдөрт зориулсан тэдний төлөвлөгөө толилуулагдав.

1Мөн тэгээд Их Эзэн хэлэв: Доошоо явцгаая. Мөн тэд эхлэлд доошоо явцгаав, мөн тэд, тэд бол Бурхад байв, тэнгэр ба дэлхийг зохион байгуулжмөн бий болгов.

2Мөн дэлхий нь, үүнийг бий болгосны дараа энэ нь хоосон мөн эзгүй байв, учир нь тэд дэлхийгээс өөр ямар нэг юм бий болгоогүй байлаа; мөн гүний гадаргуу дээгүүр харанхуй ноёрхож байв, мөн Бурхадын Сүнс усны гадаргуу дээгүүр тогтож байлаа.

3Мөн тэд (Бурхад) хэлэв: Гэрэл байг; мөн гэрэл байв.

4Мөн тэд (Бурхад) гэрлийг ухаарав, учир нь энэ нь хурц гэрэлтэй байлаа; мөн тэд гэрлийг салгав, эсвээс үүнийг харанхуйгаас салгасан байхаар болгов.

5Мөн Бурхад тэрхүү гэрлийг Өдөр хэмээн нэрлэв, мөн харанхуйг тэд Шөнө хэмээн нэрлэв. Мөнхүү улиран тохиох дор үдшээс өглөө хүртлэхийг тэд шөнө хэмээн нэрлэв; өглөөнөөс үдэш хүртлэхийг тэд өдөр хэмээн нэрлэв; мөн үүнийг өдөр болон шөнө хэмээн нэрлэсэн нь эхнийх буюу эхлэл байлаа.

6Мөн Бурхад тэрчлэн хэлэв: Усны дунд огторгуй байг, мөн энэ нь их усыг их уснаас салгаг.

7Мөн огторгуйн дор байсан их усыг уг огторгуйн дээр байсан их уснаас салгасан байхыг Бурхад огторгуйд тушаав; мөн энэ нь үүнчлэн, бүр тэдний тушааснаар байв.

8Мөн Бурхад тэрхүү огторгуйг, Тэнгэр хэмээн нэрлэв. Мөнхүү улиран тохиох дор шөнө хэмээн тэдний нэрлэсэн нь үдшээс өглөөг хүртэл байлаа; мөнхүү улиран тохиох дор өдөр хэмээн тэдний нэрлэсэн нь өглөөнөөс үдэш хүртэл байлаа; мөн энэ нь шөнө ба өдөр хэмээн тэдний нэрлэсэн хоёр дахь цаг хугацаа байв.

9Мөн Бурхад тушааж, хэлсэн нь: Тэнгэрийн доорх уснууд нэг газарт нэг дор цуглуулагдаг, мөн хуурай газар гарч ирэг; мөн энэ нь тэдний тушааснаар байв;

10Мөн Бурхад хуурай газрыг Дэлхий хэмээн нэрийдэв; мөн их ус нэг дор цуглуулагдсаныг тэд Агуу Их Ус хэмээн нэрийдэв; мөн тэдгээр нь дуулгавартай байсныг Бурхад харав.

11Мөн Бурхад хэлэв: Өвс, үр гаргагч ургамал, үр нь газар дээр өөрийнхөө адилаар өөртөө өөрийнхөө төрлөөр жимс гаргагч жимсний мод урагш авчрахад газрыг бэлтгэцгээе; мөн энэ нь үүнчлэн, бүр тэдний тушааснаар байв.

12Мөн Бурхад, өөрийнхөө үрнээс өвсийг урагш авчрахаар, мөн өөрийнхөө үрнээс өөрийнхөө төрлөөр үрийг гаргагч ургамал авчрах ургамлыг авчрахын тулд газрыг мөн өөрийнхөө төрлөөр, үр нь зөвхөн өөртөө, мөн адилхныг, өөрийнхөө үрнээс жимс гаргагч модыг урагш авчрахын тулд газрыг зохион байгуулав; мөн тэдгээр нь дуулгавартай байсныг Бурхад харав.

13Мөнхүү улиран тохиох дор, тэд өдрүүдийг тоолов; үдшээс өглөөг хүртлэхийг тэд шөнө хэмээн нэрлэв; мөнхүү улиран тохиох дор, өглөөнөөс үдшийг хүртлэхийг тэд өдөр хэмээн нэрлэв; мөн энэ нь гурав дахь цаг хугацаа байв.

14Мөн Бурхад тэнгэрийн огторгуй дахь гэрлүүдийг зохион байгуулж, мөн тэдгээрийг шөнөөс өдрийг салгахаар болгов; мөн тэдгээрийг тэмдгүүд хийгээд улирлуудын тулд, мөн өдрүүд хийгээд жилүүдийн тулд байхаар зохион байгуулав;

15Мөн тэдгээрийг тэнгэрийн огторгуй дахь гэрлүүд байхын тулд, дэлхийд гэрэл өгөхөөр зохион байгуулав; мөн энэ нь үүнчлэн байв.

16Мөн Бурхад хоёр агуу гэрлийг, их гэрэл нь өдрийг захирахаар, бага гэрэл нь шөнийг захирахаар зохион байгуулав; бага гэрэлтэй хамт тэд тэрчлэн оддыг байрлуулав;

17Мөн дэлхийд гэрэл өгөхөөр, мөн өдрийг хийгээд шөнийг захирахаар, мөн харанхуйгаас гэрлийг салгасан байхаар тэнгэрийн огторгуйд Бурхад тэдгээрийг байрлуулав.

18Мөн Бурхад өөрсдийн тушаасан тэдгээр зүйлүүд, тэдгээр нь дуулгавартай байхыг хүртэл харав.

19Мөнхүү улиран тохиох дор үдшээс өглөөг хүртэлх нь шөнө байв; мөнхүү улиран тохиох дор өглөөнөөс үдшийг хүртэлх нь өдөр байв; мөн энэ нь дөрөв дэх цаг хугацаа байв.

20Мөн Бурхад хэлэв: Амьдрал бүхий хөдлөгч амьтдыг элбэг дэлбэгээр урагш авчрахын тулд уснуудыг бэлтгэцгээе; мөн тэнгэрийн огторгуйд дэлхий дээгүүр тэдгээр нь нисч болохын тулд жигүүртнүүдийг.

21Мөн тэдгээр нь агуу том халимнууд, мөн хөдөлдөг аливаа амьтдыг их ус өөрсдийнх нь төрлөөр, элбэг дэлбэгээр авчирч болохын тулд Бурхад их усыг бэлтгэв; мөн далавч бүхий жигүүртэн болгоныг өөрсдийнх нь төрлөөр буюу. Мөн Бурхад тэдгээр нь дуулгавартай байсныг мөн өөрсдийнх нь төлөвлөгөө сайн байсныг харав.

22Мөн Бурхад хэлэв: Бид тэдгээрийг адисалж, мөн тэдгээрийг үр төлтэй байж, мөн өсөн үржиж, мөн тэнгисийн ус буюу агуу их усыг дүүргэхээр болгон, мөн жигүүртнүүдийг дэлхий дээр өсөн үржиж байхаар болгоно.

23Мөнхүү улиран тохиох дор үдшээс өглөө хүртлэхийг тэд шөнө хэмээн нэрлэв; мөнхүү улиран тохиох дор өглөөнөөс үдэш хүртлэхийг тэд өдөр хэмээн нэрлэв; мөн энэ нь тав дахь цаг хугацаа байв.

24Мөн амьд бүтээлтийг өөрсдийнх нь төрлөөр, мал хийгээд мөлхөгч зүйлүүд, мөн дэлхийн зэрлэг амьтдыг өөрсдийнх нь төрлөөр урагш авчрахаар газрыг Бурхад бэлтгэв; мөн энэ нь үүнчлэн тэдний хэлсэнчлэн байв.

25Мөн зэрлэг амьтдыг өөрсдийнх нь төрлөөр, мөн мал адгуусыг өөрсдийнх нь төрлөөр, мөн дэлхий дээгүүр мөлхөгч юм болгоныг өөрийнх нь төрлөөр урагш авчрахаар Бурхад дэлхийг зохион байгуулав; мөн тэдгээр нь дуулгавартай байсныг Бурхад харав.

26Мөн Бурхад өөр хоорондоо зөвлөлдөж тэгээд хэлэв: Доошоо явцгааж мөн өөрсдийн дүр төрхөөр, өөрсдийн адил төстэй байдлаар хүнийг бий болгоё; мөн тэнгисийн загаснуудын дээр, бас агаарын жигүүртнүүдийн дээр, мөн мал адгуусны дээр, бас бүх дэлхий дээр, мөн дэлхий дээгүүр мөлхдөг мөлхөгч амьтан болгоны дээрх ноёрхлыг бид тэдэнд өгөх болно.

27Ингээд Бурхад өөрсдийнхөө дүр төрхөөр, Бурхадын дүр төрхөөр хүнийг зохион байгуулахаар тэд түүнийг, эрэгтэй мөн эмэгтэйг бий болгохоор, тэднийг бий болгохоор тэд явцгаав.

28Мөн Бурхад хэлэв: Бид тэднийг адислах болно. Мөн Бурхад айлдав: Бид тэднийг үр төлтэй байж мөн өсөн үржиж, мөн дэлхийг бүрхэн, мөн үүнийг захирч, мөн тэнгисийн загасны дээр, бас агаарын жигүүртний дээр, мөн дэлхий дээгүүр хөдлөн явдаг амьтан болгоны дээр ноёрхолтой байхаар болгох болно.

29Мөн Бурхад хэлэв: Болгоогтун, бүх дэлхийн гадаргуу дээр ирэх, үр тээгч ургамал болгоныг, бид тэдэнд өгөх болно; мөн өөр дээрээ жимстэй болгоныг; тийм ээ, тэдэнд үр гаргагч модны жимсийг бид өгөх болно; энэ нь тэдний хоол хүнсний тулд байх болно.

30Мөн дэлхийн зэрлэг амьтан болгонд, мөн агаарын жигүүртэн бүрд, мөн дэлхий дээгүүр мөлхдөг амьтан болгонд, болгоогтун, бид тэдгээрт амьдралыг өгөх болно; мөн тэрчлэн ногоон ургамал болгоныг бид тэдэнд хоол тэжээлийн тулд өгөх болно, мөн эдгээр бүх зүйл ийн зохион байгуулагдах болно.

31Мөн Бурхад хэлэв: Бид хэлсэн бүх зүйлээ хийж, мөн зохион байгуулах болно, мөн болгоогтун, тэдгээр нь туйлын дуулгавартай байх болно. Мөнхүү улиран тохиох дор энэ нь үдшээс өглөө хүртэл байсныг тэд шөнө хэмээн нэрлэв; мөнхүү улиран тохиох дор энэ нь өглөөнөөс үдэш хүртэл байсныг тэд өдөр хэмээн нэрлэв; тэд зургаа дахь цаг хугацааг тоолов.