Судрууд
Агуу Үнэт Сувд


Абрахамын Ном

Бүлэг 5

Бурхад бүх зүйлийн бүтээлтийг төлөвлөснөө дуусгав—Тэд төлөвлөгөөнүүдийхөө дагуу Бүтээлтийг тохиолгон авчрав—Адам амьд бүтээл бүрийг нэрлэв.

1Мөн ийн бид тэнгэр хийгээд дэлхий, тэдгээрийн бүх олныг дуусгах болно.

2Мөн Бурхад өөр хоорондоо хэлэлцэв: Долоо дахь цаг хугацаанд бид зөвлөлдсөн ажлаа дуусгах болно; мөн долоо дахь цаг хугацаанд бид зөвлөлдсөн бүх ажлаасаа амрах болно.

3Мөн тэрхүү долоо дахь цаг хугацаанд тэд (Бурхад) бий болгохоор өөр хоорондоо зөвлөлдөн бүх ажлуудаасаа тэд амарч байхаар Бурхад шийдэв; мөн үүнийг ариусгасан бөлгөө. Мөн тэнгэр хийгээд дэлхийг бий болгохоор тэд өөр хоорондоо зөвлөлдсөн тэр удаа дахь тэдний шийдвэрүүд ийн байлаа.

4Мөн Бурхад доош ирж мөн тэнгэр хийгээд дэлхийн эдгээр үеийг бий болгов, тэдгээр нь бий болгогдсон тэр өдөр Бурхад дэлхий хийгээд тэнгэрийг бий болгосон бөлгөө,

5Мөн үүнийг дэлхийд байхаас өмнө талбайн ургамал бүрийн талаар тэдний айлдсан тэр бүхний дагуу, мөн талбайн ургамал бүр энэ нь ургахаас өмнө байв; учир нь Бурхад тэдгээрийг хийхээр тэд зөвлөлдөж байх үед дэлхий дээр бороо орохоор болгосон нь үгүй байв, мөн газар боловсруулах хүнийг бий болгоогүй байжээ.

6Харин дэлхийгээс манан дээш хөөрч, тэгээд газрын бүх гадаргыг усалжээ.

7Мөн Бурхад газрын тоосноос хүнийг бий болгож, мөн түүний сүнсийг (тэр нь, хүмүүний сүнс болой) хийв, мөн үүнийг түүнд хийсэн бөлгөө; мөн амьдралын амьсгалыг түүний хамрын нүхээр амьсгалуулав, тэгээд хүн амьд бодгаль болов.

8Мөн Бурхад Еденд зүүн талд цэцэрлэг тарьж, мөн тэнд мөнөөх хүнийг тавьж, өөрсдийнхөө бий болгосон биенд сүнсийг нь тэд оруулсан бөлгөө.

9Мөн харахад аятайхан хийгээд хоол хүнсний тул сайн мод болгоныг, амьдралын модыг, тэрчлэн, цэцэрлэгийн гол дунд, мөн сайн ба муугийн мэдлэгийн модыг Бурхад газраас ургах болгов.

10Цэцэрлэгийг услах нэгэн гол Еденээс урсдаг байв, мөн тэндээс энэ нь салаалж,мөн дөрвөн голын эх болдог байлаа.

11Мөн Бурхад хүнийг авч, мөн үүнийг арчлан тордож, мөн харж хандаж байхын тулд Еденийн Цэцэрлэгт түүнийг тавив.

12Мөн Бурхад хүнд зарлиглаж, хэлсэн нь: Цэцэрлэгийн мод болгоноос чи чөлөөтэйгөөр идэж болно,

13Харин сайн ба муугийн мэдлэгийн модноос, чи үүнээс идэх ёсгүй; учир нь чи үүнээс идсэн үед чи гарцаагүй үхэх болно. Эдүгээ, Абрахам бибээр, энэ нь Колобын цагийн дагуух Их Эзэний цагийн дагуу байсныг харав; учир нь Бурхад Адамд түүний тооллыг хараахан өгөөгүй байжээ.

14Мөн Бурхад хэлэв: Хүнд туслагчийг хийцгээе, учир нь хүн ганцаар байх нь сайн биш байна, тиймийн тул түүнд зориулж бид туслагчийг бий болгох болно.

15Мөн Бурхад Адамыг гүн нойронд автсан байхаар болгов; тэгээд тэрээр унтжээ, мөн тэд түүний хавиргануудаас нэгийг авч, мөн үүний оронд махаар таглажээ;

16Мөн Бурхад хүнээс авсан мөнөөх хавирганаас тэд эмэгтэй хүнийг бий болгож, мөн түүнийг эрэгтэй хүн дээр авчрав.

17Мөн Адам хэлэв: Энэ бол миний ясны яс, мөн махны мах бөлгөө; эдүгээ тэрээр Эмэгтэй Хүн хэмээн дуудагдах болно, учир нь тэрээр Эр хүнээс тасдан авагдсан юм;

18Тиймийн тул, эр хүн эцэг, мөн эхээорхин, мөн эхнэртэйгээ нэгдэн нийлж, тэгээд тэд нэг махан бодь байх болно.

19Мөн тэд хоёул, эр хүн болон түүний эхнэр, нүцгэн байв, мөн ичдэггүй байв.

20Мөн Бурхад газраас тэжээмэл амьтан болгоныг, мөн агаарын жигүүртэн бүрийг бий болгож, мөн тэдгээрийг Адам юу гэж нэрлэхийг харахаар авчрав; мөн амьд бүтээл бүрийг Адам юу гэж нэрлэнэ, тэр нь тэдгээрийн нэр байх ёстой.

21Мөн Адам бүх мал адгууст, агаарын жигүүртнүүдэд, тэжээмэл амьтан болгонд нэр өгөв; мөн Адамын хувьд, түүнд туслагч бий болсон байлаа.