Хэвлэж ав
Хуваалцах

Иосеф Смит---Түүх 1

БОШИГЛОГЧ ИОСЕФ СМИТИЙН ТҮҮХЭЭС АВСАН ХЭСГҮҮД ОРШВОЙ

History of the Church, Боть 1, Бүлэг 1-ээс 5

Иосеф Смит өөрийн өвөг дээдэс, гэр бүлийн гишүүд, мөн тэдний анх оршин сууж байсан газруудын тухай өгүүлжээ—Шашны талаар ер бусын сонирхол баруун Нью-Йоркт өрнөв—Тэрээр Иаковаар чиглүүлэгдэн мэргэн ухааныг эрэлхийлэхээр шийдэв—Эцэг мөн Хүү хүрч ирэн, мөн Иосеф өөрийн бошиглогчийн тохинуулалд дуудагдав. (Шүлэг 1–20).

1ЕСҮС Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өсөлтхийгээд дэвшилтэй холбоотойгоор хилэнцэт санаа бодолтой хийгээд зальхай хүмүүсээс тогтмол хэвлэлд нийтэлсэн олон нийтлэл бүгдээрээ, эдгээрийг зохиогчид Сүмийг шинж чанарынх нь хувьд мөн дэлхий дэх үүний дэвшил хөгжлийн эсрэг ширүүн дайралт хийж буйн улмаас, энэ түүхийг бичиж, хүмүүсийн буруу ойлголтыг залруулах мөн өөртөө хийгээд Сүмд аль алинд нь холбогдох баримтуудыг болсон байдлаар нь үнэнийг эрэлхийлэгч бүхэнд мэдэгдэхээсаргагүйд хүрэв, учир юун гэвэл ийм баримтууд надад буй бөлгөө.

2Энэ Сүмд хийгээд үнэн ба зөв шударга ёсонд холбогдох нилээд баримтуудыг, болсон байдлаар нь, эсвээс, дурдсан Сүм зохион байгуулагдсанаас хойшхи найман жилд [1838] эдүгээ болж байгаа үйл явдлуудыгби энэ түүхэнд толилуулах болно.

3Бидний Их Эзэний нэг мянга найман зуун таван онд, арванхоёрдугаар сарын хорин гурав дахь өдөр Вермонт муж улсын Виндсор гүнлэгийн Шарон хотхонд би төрсөн … .Намайг аравтай юм уу, тэр орчим настай байхад миний эцэг, Ахмад Иосеф Смит Вермонт Муж улсыг орхиж, тэгээд Нью-Йорк муж улсын Онтарио (одоогийн Ваине) гүнлэгийн Палмирад шилжсэн аж. Эцэг минь Палмирад ирснээс хойш дөрөв орчим жилийн дараа, мөн Онтарио гүнлэг дэх Манчестерт гэр бүлийнхээ хамт шилжжээ—

4Түүний гэр бүл арван нэгэн амаас бүрддэг байв, тухайлбал, миний эцэг Иосеф Смит; миний эх Люси Смит (гэрлэхээсээ өмнө түүний нэр Мак, Соломон Макийн охин байв); миний ах нар, Алвин (1823 оны арваннэгдүгээр сарын 19-нд, 26 насандаа нас барсан), Хайрум, би, миний эрэгтэй дүү нар Самуел Харрисон, Виллям, Дон Карлос; миний эмэгтэй дүү нар Софрония, Катерин, мөн Люси болой.

5Биднийг Манчестерт шилжиж ирснээс хойш хоёр дахь жилд нь бидний амьдарч байсан газарт шашны сэдвээр ер бусын үймээн хэсэг хугацаанд өрнөсөн билээ. Энэ нь методистуудаас эхэлсэн хэдий ч удалгүй улс орны шашны бүх урсгалуудын дунд нийтлэг болов. Чухамдаа, улс орны бүх бүс нутаг үүнд татагдан ороод байв, мөн үй олон хүмүүс өөрсдийгөө хүмүүсийн дунд багагүй үймээн хийгээд хагарлыг бий болгож байсан шашны янз бүрийн бүлгүүдэд нэгдэн, зарим нь “Ийшээ харагтун”, бас бусад нь “Тийшээ харагтун” хэмээн хашгирч байв. Зарим нь методист итгэлийн төлөө, зарим нь оресбитриений төлөө, бас зарим нь баптистын төлөө мэтгэлцэж байв.

6Учир нь, эдгээр янз бүрийн итгэлүүдэд хөрвүүлэгдэхдээ илэрхийлж байсан хөрвөгчдийн агуу хайр нь хүн бүрийг хөрвүүлэхийн тулд тэд аль таалагдсан шашныхаа бүлэгт орог хэмээн тэд тааламжтайгаар хэлж байсан нь шашны талаарх энэ ер бусын талбарт идэвхтэйгээр гарч ирсэн янз бүрийн тохинуулагчдын их хүчин чармайлт байсан хэдий ч, хөрвөгчдийн зарим нь шашны нэг бүлэгт, нөгөө хэсэг нь өөр нэг бүлэгт орж эхэлсэн нь санваартан болон хөрвөгчид аль алиных нь сайн сайхан бодол санаа бодит байдлаас илүү хуурмаг нь харагддаг байв; их будлиан хийгээд муу муухай бодлын дүр зураг—санваартан санваартныхаа эсрэг, түүнчлэн хөрвөгч хөрвөгчийнхөө эсрэг мэтгэлцэх нь дагалдан гарч байлаа, тийнхүү бие биенийхээ талаарх сайн сайхан санаа бодлууд, хэрэв энэ нь тэдэнд байлаа гэхэд, үгийн сөргөлдөөн хийгээд санал зөрөлдөөнд бүхэлдээ алга болж байв.

7Энэ үед би арвантаван настай байв. Миний эцгийн гэр бүл оресбитриений итгэлд хөрвүүлэгдээд байлаа, мөн тэднээс дөрөв нь, нэрлэвэл, миний ээж Люси; ах нар Хайрум болон Самуел Харрисон мөн миний эмэгтэй дүү Софрония тэр сүмд нэгдсэн байлаа.

8Энэхүү их үймээний үед миний оюун буурь суурьтай бясалгал хийгээд их хүндрэлд учраад байв; хэдийгээр миний бодол санаа гүн гүнзгий хийгээд хурц байсан хэдий ч, хэдийгээр би тэдний зарим нэг цуглаануудад их төлөв тохиолдлын байдлаар оролцдог байсан ч гэсэн, би эдгээр бүх бүлгүүдээс өөрийгөө хол байлгадаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам миний оюун методист урсгалд ямар нэг байдлаар татагдаж, мөн тэдэнтэй нэгдэх хүсэл ямар нэг хэмжээгээр надад бий болов; гэвч шашны янз бүрийн бүлгүүдийн дундах будлиан хийгээд сөргөлдөөн тийм их байсан нь, хүмүүс болон юмстай төдийлөн танилцаж амжаагүй миний мэт залуу хүний хувьд, хэнийх нь зөв, бас хэнийх нь буруу байсан тухайд ямар нэг тодорхой дүгнэлт хийх боломжгүй байв.

9Миний оюун зарим үед нэн ихээр догдолж, залбирал хийгээд үймээн самуун туйлын их бөгөөд байнгын байлаа. Баптистууд болон методистуудын эсрэг хамгийн ихээр дайсагнаж, тэдний алдааг нотлохын тулд, эсвээс наанадаж л тэд буруу хэмээн хүмүүст бодогдуулахын тулд учир шалтгааны хийгээд хуурмаг дүгнэлт аль алиных нь бүх хүчийг оресбитриенчүүд ашигладаг байлаа. Нөгөө талаас, баптистууд болон методистууд хариуд нь өөрсдийн шашны номлолуудыг үнэн мэтээр сөргүүлэн тавьж мөн бусад бүгдийг эсэргүүцэхэд нэгэн адил махран зүтгэж байв.

10Үгийн болон санаа бодлын үймээн самуунтай энэхүү дайны дунд би: Яах билээ? Эдгээр бүх бүлэглэлүүдээс хэн нь зөв бол; эсвэл тэд бүгдээрээ буруу юу? Хэрэв тэднээс аль нэг нь зөв бол, аль нь бол, тэгвэл би үүнийг яаж мэдэх вэ? хэмээн өөрөөсөө олонтаа асуудаг байлаа.

11Шүтлэгтнүүдийн эдгээр бүлэглэлүүдийн тэмцлээр бий болсон туйлын хүнд байдал дор хөдөлмөрлөн байхдаа би нэг өдөр Иаковын захидлын нэгдүгээр бүлэг, тавдугаар шүлэг дэх: Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруутгалгүйгээр өгөгч Бурханаас гуйг, энэ нь түүнд өгөгдөх болно гэснийг уншив.

12Судрын ямар ч хэсэг энэ удаад надад тохиолдсоноос илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан нь хэзээ ч үгүй бөлгөө. Энэ нь миний зүрх сэтгэлийн бодол болгонд агуу хүчтэйгээр нэвтрэн орох мэт санагдаж билээ. Хэрэв хэн нэгэн хүнд Бурханаас мэргэн ухаан хэрэгтэй байгаа бол тэр нь би мөн гэдгийг мэдсэнээр би энэ талаар дахин дахин тунгаан бодсон; учир нь би яахаа мэдэхгүй байлаа, мөн хэрэв тэр үед өөртөө байснаас илүү мэргэн ухааныг би олж авч чадаагүй бол, би хэзээ ч үүнийг мэдэхгүй байсан биз ээ; учир нь өөр өөр урсгалуудын шашны багш нар судрын яг адил хэсгүүдийг өөр өөрөөр ойлгодог байсан нь Библид хандан асуудлыг шийдэхэд итгэлтэй байхыг үгүй болгодог байв.

13Нэг бол би харанхуй хийгээд төөрөгдөлд үлдэх эсвэл би, Иаковын чиглүүлснээр, Бурханаас асуух ёстой гэдэг дүгнэлтэд урт удаан хугацааны дараа хүрэв. Хэрэв мэргэн ухаан дутсан тэдэнд тэрбээр мэргэн ухааныг, мөн чөлөөтэйгөөр өгдөг, бас буруутгадаггүйг мэдсэнээр би ч гэсэн зориглоод, “Бурханаас асуухаар” урт удаан хугацааны дараа шийдэв.

14Ийнхүү, үүнийг Бурханаас асуухаар би нэгэнтээ шийдсэний дагуу би оролдоод үзэхээр ой уруу очив. Энэ бол нэг мянга найман зуун хорин оны хаврын нэгэн сайхан, цэлмэг өдрийн өглөө байлаа. Энэ бол би амьдралдаа ийм оролдлого хийсэн нь анхных байв, учир нь өөрийн бүхий л зовнилуудын дунд бибээр хэзээ ч чангаар залбирч үзээгүй байлаа.

15Очихоор өмнө нь товлосон газартаа очсоны дараа би эргэн тойрноо хараад, ганцаараа байгаагаа мэдэж, өвдөг сөгдөн суугаад зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг Бурханд өргөж эхлэв. Тэр даруй намайг бүхэлд нь эзэмдсэн ямар нэг хүчээр би баригдан, мөн би ярьж чадахгүй болтлоо хэл минь гацаж, ийм нэгэн гайхалтай нөлөөлөлд автав. Миний эргэн тойронд түнэр харанхуй болж, гэнэтийн устгалын хувь тавилан надад ирсэн мэтээр надад түр зуур санагдаж билээ.

16Гэвч, намайг барьж авсан энэхүү дайсны хүчнээс өөрийгөө чөлөөлүүлэхийн тулд Бурханыг дуудахад бүх хүчээ шавхан дайчилж мөн цөхрөлд живж, бас устгалыг урьд өмнө нь би хүмүүн биед хэзээ ч мэдэрч байгаагүй гайхмаар хүч бүхий үл үзэгдэх ертөнцийн нэгэн бодит хүчинд өөрийгөө тавьж өгөхөд бэлэн болоод байсан яг тэр мөчид—энэхүү агуу түгшүүрийн яг тэр мөчид, өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.

17Намайг хүлсэн тэрхүү дайснаас миний бие чөлөөлөгдсөн нь удалгүй мэдэгдэв. Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол миний Хайртай Хүү, Түүнийг сонс!

18Их Эзэнээс асуухаар ирсэн миний зорилго бол бүх урсгалуудаас аль нь зөвийг, мөн алинд нь би нэгдэж болохыг мэдэх явдал байв. Тиймийн тул, удалгүй, би биеэ эзэмдэж, тийнхүү ярих чадалтай болоод, бүх урсгалуудаас аль нь зөв болохыг, (учир нь бүгдээрээ буруу гэдэг нь тэр үед миний зүрх сэтгэлд хэзээ ч бодогдоогүй байв) мөн алинд нь би нэгдэх ёстойг миний дээр гэрэл дотор зогсож байсан Хүмүүсээс асуув.

19Тэдгээрийн алинд нь ч чи нэгдэх ёсгүй хэмээн надад хариулав, учир юун гэвэл тэдгээр нь бүгдээрээ буруу ажээ; мөн тэдний бүхий л итгэл үнэмшил түүний мэлмийд жигшүүрт явдал бөлгөө; сүсэг бишрэл тунхаглагч тэд бүгдээрээ ялзарсныг, мөн “тэд уруулаараа надтай ойр боловч зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг; тэд хүмүүний зарлигуудыг сургаал болгон заадаг, тэд бурханлиг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг” хэмээн надад хандсан мөнөөх Хүн хэлэв.

20Тэрбээр намайг тэдний алинтай нь чнэгдэхийг дахин хориглов; мөн миний биеөнөө үед бичиж үл чадах бусад олон зүйлийг тэрбээр надад хэлсэн буюу. Мөн би дахин ухаан ороход бибээр тэнгэр өөд харан нуруугаараа хэвтэж байв. Гэрэл алга болоход, би бүр тамирдсан байлаа; гэвч удалгүй нилээд сэргэж, би гэр өөдөө явлаа. Мөн намайг пийшин налан зогсож байтал, ээж надаас юу болсныг асуув. Зүгээр ээ, бүх юм сайн—Би дажгүй ээ хэмээн би хариулав. Тэгээд би ээждээ, оресбитриений сургаал үнэн биш гэдгийг би өөртөө мэдэж авлаа хэмээн хариулав. Амьдралын маань бүр эхэн үед намайг түүний хаант улсыг эсэргүүцэгч мөн өдөгч байх тавилантайг дайсан мэддэг байсан бололтой; тийм бус аваас харанхуйн хүчнүүд яагаад миний эсрэг нэгдэх учиртай билээ? Яагаад тэрхүү сөрөг үзэл хийгээд мөрдлөг хавчлага бараг л намайг балчир байхад миний эсрэг эхэлсэн юм бэ?

Зарим номлогчид хийгээд сүсэг бишрэлээтунхаглагч тэд Анхны Үзэгдлийн шастирыг эсэргүүцэв—Мөрдлөг хавчлагаИосеф Смит дээр овоологдов—Тэрээр үзэгдлийн үнэн бодитойг гэрчлэв.(Шүлэг21–26.)

21Би энэ үзэгдлийг харсны дараа, дээр дурдсан шашны сонирхолд нэн идэвхтэй байсан методист номлогчдын нэгэнтэй хамт байсан юм; түүнчлэн шашны сэдвээр түүнтэй ярилцахдаа, өөрийн харсан үзэгдлийн талаарх шастирыг түүнд мэдүүлэх нэгэн далим надад олдсон билээ. Түүний ааш авирт би нэн их гайхав; тэр миний ярьсан зүйлд зөвхөн хөнгөмсөг хандсан төдийгүй; эдүгээ үед үзэгдэл буюу илчлэлт мэтийн юмс байдаггүй, энэ мэтийн зүйлүүд төлөөлөгчдөөр дууссан, мөн тэдгээрээс аль нь ч цаашид хэзээ ч байхгүй байх болно хэмээн хэлж, харин ч бүр ихэд зэвүүцсэн байдалтай хандав.

22Гэвч миний өгүүлж буй түүх сүсэг бишрэл тунхаглагчдын дунд миний эсрэг агуу атаа хорслыг дэвэргэж, мөн улам өсөн нэмэгдэж буй агуу мөрдлөг хавчлагын шалтгаан болж байсныг би төдөлгүй ойлгов; мөн хэдийгээр би зөвхөн арван дөрөв тавтай балчир хөвгүүн байсан ч, өндөр хэргэм зэрэгтнүүд,амьдралд байр сууриа олоогүй миний энэхүү нөхцөл байдлыг олзуурхан шүүрч, олон нийтийн санаа бодлыг миний эсрэг хандуулж байсныг би олж мэдсэн билээ; мөн энэ нь бүх бүлгүүдэд адилхан байсан бөгөөд бүгд миний эсрэг мөрдлөг хавчлагад нэгдсэн билээ.

23Өдөр тутмын хөдөлмөрөөрөө тарчигхан амьдралаа залгуулж яваа, нэрд гараагүй дөнгөж арван дөрөв гарч яваа хөвгүүнтэр үеийн хамгийн нэр хүнд бүхий шашны алдар нэртэй хүмүүсийн анхаарлыг татаж, хамгийн харгис мөрдлөг хавчлага хийгээд доромжлолын санааг тэдэнд төрүүлсэн нь туйлын хачирхалтай санагдан, түүнээс хойш энэ тухай илүү ихийг бодох болов. Гэвч хачирхалтай ч бай, үгүй ч бай, энэ нь ихэнхдээ миний уй гашуугийн шалтгаан болсон юм.

24Хэдий тийм ч, энэ бол үнэндээ би үзэгдэл харсан явдал байв. Үүнээс хойш би өөрийгөө гэрэл харж, дуу хоолой сонссон, үзэгдэл харсан хэмээн Агрийп хааны өмнө хэлсний улмаас өөрийгөө хамгаалж асан Паултай адилаарбодох болов; гэвч цөөн хэдээс бусад нь түүнд итгээгүй юм; зарим нь түүнийг шударга бус хэмээн хэлж, бусад нь түүнийг ууртай байсан хэмээн хэлж байв, мөн түүнийг дооглон бас доромжилж байсан билээ. Гэвч энэ бүхэн түүний үзэгдлийн үнэн бодитойг устгаж чадаагүй юм. Тэрээр үзэгдэл харсан, үүнийгээ тэр мэдэж байсан бөгөөд тэнгэрийн доорх бүх мөрдлөг хавчлага үүнийг өөрчилж чадахгүй юм; хэдийгээртэд түүнийг үхтэл нь мөрдөн хавчсан ч тэрээр гэрэл харж мөн түүнтэй ярьсан дуу хоолой сонссоноо эцсийнхээ амьсгалыг хураах хүртэл тэрээр мэдэж байсан бөгөөд бүх дэлхий түүнийг өөрөөр бодуулж мөн өөрөөр итгүүлж чадаагүй билээ.

25Би ч мөн түүнтэй адил байв. Үнэндээ би гэрэл харсан бөгөөд тэр гэрлийн дунд хоёр Хүнийг харсан, бас тэд үнэн бодитойгоор надтай ярилцсан билээ; энэ нь үнэн хэдий ч, намайг үзэгдэл харсан хэмээн хэлсний төлөө мөрдөн хавчиж, мөн үзэн ядаж байсан юм; мөн тэгж хэлсний учир тэд намайг мөрдөн хавчиж, намайг доромжилж, миний эсрэг хуурамчаар янз бүрийн хилэнцтийг ярьж байсан ч гэсэн, би зүрх сэтгэлдээ: Үнэнийг хэлсний төлөө яагаад намайг хавчиж байгаа юм бэ? Үнэндээ би үзэгдэл харсан шүү дээ; Бурханы эсрэг зогсож чадах хэн юм бэ би, яагаад үнэхээр харсан зүйлээ үгүйсгэхийг дэлхий надаас хүснэ вэ?Учир нь би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй, мөн үүнийг хийж зүрхлэх нь үгүй; ингэснээр ядаж л Бурханыг гомдоох бөгөөд буруутгал дор ирнэ гэдгийг би мэдэж байсан хэмээн хэлэхэд хөтлөгдсөн билээ.

26Тэдний аль нэгэнд нэгдэх нь миний үүрэг биш, харин цаашдын удирдамж авах хүртлээ энэ хэвээрээ үлдэх, ингэснээр шашны бүлэглэлүүдийн хүрээний санаа зовж буй зүйлд би одоо сэтгэл хангалуун байх болов. Мэргэн ухаанаар дутсан хэн ч гэсэн Бурханаас асууж мөн олж авах бөгөөд буруутгагдах нь үгүй гэсэн Иаковын гэрчлэл үнэн болохыг мэдэж авсан юм.

Моронай Иосеф Смит дээр хүрч ирэв—Иосефын нэр бүх үндэстний дунд сайн болон муугаар мэдэгдэх болно—Мормоны Ном хийгээд ирж буй Их Эзэний шүүлтийн тухай Моронай түүнд ярьж мөн олон судраас иш татав—Алтан ялтсуудыг нуусан газар илчлэгдэв—Моронай Бошиглогчид зааварчлахаа үргэлжлүүлэв. (Шүлэг 27–54)

27Би мянга найман зуун хорин гурван оны есдүгээр сарын хорин нэгэн хүртэл ердийн ажлаа хийж, үзэгдэл харсан гэдгээ баталсаар байсан учраасшүтлэгтэй болоншүтлэггүй янз бүрийн хүмүүсийн хүнд хэцүү мөрдлөг хавчлагын гарт байнга зовж байлаа.

28Намайг үзэгдэл харснаас хойш мянга найман зуун хорин гурван он хүртэлх хэсэг хугацаанд бага залуу байх үед тэр үеийн шашны бүлгүүдийн алинд нь ч нэгдэхийг надад хориглосон байв, мөн найз нөхөд минь байж, элэгсэг хандаж, хэрэв хууртагдсан гэж үзэж байсан бол,намайг буцаан авахаар засаж залруулах учиртай хүмүүснамайг мөрдөн хавчиж байсны улмаас би янз бүрийн уруу таталтанд орж байв; мөн янз бүрийн хүмүүстэй хутгалдаж, би удаа дараа олон мунхаг алдаа гарган, залуу насны сул тал хийгээд хүмүүний төрөлхийн жижиг сажиг сул талилрэн гарч,Бурханы мэлмийд нүгэлт олон янзын уруу таталт уруунамайг хөтөлснийг хэлэхэд ч харуусалтай байна. Ийнхүү гэмшиж байгааг минь, намайг аливаа их, эсвээс хор хөнөөлтэй нүглүүдэд гэмтэй хэмээн хэн ч бодох хэрэггүй. Иймийг үйлдэх санаа миний уг мөн чанарт хэзээ ч байгаагүй.Гэвч хөнгөмсөг гоомойд, түүнчлэн би ийм байсанчлан, Бурханаас дуудагдсан хүнд байвал зохих шинж чанартай үл нийцэх, наргианч гэхчлэн, нийгмийн иймэрхүү бүлэгтэй зарим үед холбоо сүлбээтэй байсанд би буруутай байлаа.Гэвч миний залуу насыг эргэн санадаг, түүнчлэн миний төрөлхийн хөгжүүн баяр хөөртэй зан чанарыг мэддэг хүнд энэ нь их хачин гажууд санагдахгүй биз ээ.

29Эдгээр зүйлүүдийн улмаас, сул тал хийгээд төгс бусынхаа улмаас би буруутгагдах учиртай хэмээн олонтаа боддог байлаа; дээр дурдсан есдүгээр сарын хорин нэгний орой, тэр шөнө унтахаар хэвтсэний дараа, миний бүх нүглүүд хийгээд тэнэглэлүүдийг өршөөнө үү хэмээн, мөн тэрчлэн өөрийн байдал хийгээд түүний өмнө хэрхэн зогсож байгаагаа мэдэхийн тулдби Бүхнийг Чадагч Бурханд хандсан залбирал мөн даруухан залбиралд өөрийгөө зориулсан бөлгөө;учир нь, өмнө нь би нэгийг хүлээн авсны адилаар, бурханлиг тунхаглал хүлээжавна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байв.

30Тийнхүү би Бурханыг дуудах зуур би өрөөнд маань тэр өрөөг үд дундынхаас илүү гэрэлтэй мэт болтол үргэлжлэн нэмэгдэх нэгэн гэрэл үзэгдэхийг олж мэдэхэд, нэгэн хүмүүн бие тэр даруй миний орны дэргэд, агаарт тогтож байгаагаар үзэгдэв, учир нь түүний хөл шаланд хүрэхгүй байлаа.

31Тэрбээр туйлын тансаг цав цагаан элбэг орхимжтой байв. Энэ нь миний урьд өмнө нь харсангазар дэлхийн бүхнээс үлэмж цагаан байв; бас газар дэлхийн нэгээхэн ч зүйл ийм үлэмжийн цагаан мөн туяаран харагдахаар болгогдож чадна гэдэгт би итгэдэггүй. Түүний гар нь, мөн түүнчлэн бугуйнаас бяцхан дээгүүр шуу хүртлээ нүцгэн байв; түүнчлэн үүний нэгэн адил, түүний хөл нь, мөн шагайнаасаа бяцхан дээгүүр шилбэ хүртлээ нүцгэн байлаа. Түүний толгой мөн хүзүү нь түүнчлэн ил байв. Би ил цухуйж буй түүний цээжийг хараад тэрбээр энэ орхимжноос өөр хувцас өмсөөгүйг би мэдэв.

32Зөвхөн түүний орхимж л үлэмж цагаан байсан төдийгүй, бас түүний бүхий л бие нь үгээр дүрслэхийн аргагүй туяаран, мөн түүний дүр төрх үнэнхүү цахилгаан мэт байв. Өрөө үлэмж гэрэлтэй байсан хэдий ч, тэр хүмүүний эргэн тойрон дахь шиг тийм хурц байсангүй. Би түүнийг анх хармагцаа айв; гэвч хоромхон зуур тэр айдас намайг орхилоо.

33Тэрээр намайг нэрээр минь дуудаад, мөн надад хандан тэр Бурханы дэргэдээс надад илгээгдсэн элч гэдгийг, мөн түүний нэр Моронай гэдгийг, надад зориулсан хийх нэгэн ажил Бурханд бий гэдгийг, мөн миний нэр бүх үндэстэн, ястан болон хэлтнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдаж, өөрөөр хэлбэл бүх хүмүүний дунд сайн болон муу аль алинаар нь яригдах болно гэдгийг хэлэв.

34Алтан ялтсууд дээр бичиглэгдсэн, энэ эх газрын эртний оршин суугчдын тухай, мөн тэд хаанаас үүсэж бий болсон эх сурвалжийн шастирыг агуулсан нэгэн ном хадгалагдсаныг тэрээр хэлэв. Түүнчлэн Аврагчаар эртний оршин суугчдад хүргэгдсэн үүрдийн Сайн мэдээний бүрэн байдал үүнд агуулагдсаныг тэр хэлэв;

35Түүнчлэн, мөнгөн хүрээнд суулгагдсан хоёр чулуу—мөн эдгээр чулуунууд Урим ба Туммим гэгчийг бүрдүүлдэг цээжний хуягтай холбогдож, ялтсуудтай хамт хадгалагдан буй; мөн эртний болон хуучин цагт эдгээр чулуунуудыг эзэмшин мөн хэрэглэсэн нь “үзмэрчид” гэгддэг байжээ; мөн Бурхан тэдгээрийг уг номыг орчуулах зорилгын тулд бэлтгэснийг буюу.

36Эдгээр зүйлүүдийг надад ярьсныхаа дараа, тэрээр Хуучин Гэрээний бошиглолуудаас иш татаж эхлэв. Тэрээр эхлээд Малахийн гуравдугаар бүлгийн хэсгийг иш татав; мөн тэрээр тэрчлэн уг бошиглолын дөрөвдүгээр буюу сүүлчийн бүлгийг бидний Библид байдаг тэрхүү хэлбэрээс бага зэрэг өөрөөр иш татлаа. Бидний номуудад байдаг нэгдүгээр шүлгийн ишлэлийн оронд тэрээр үүнийг ийн иш татав:

37Учрыг болгоогтун, зуух мэт шатах тэрхүү өдөр ирэх бөлгөө, мөн бүх бардамнагчид, тийм ээ, мөн ёс бусаар үйлдэгч тэд бүгд талбайд хаягдсан сүрэл мэт шатах болно; учир нь тэднийг шатаахаар ирэх тэд, тэдний үндсийг ч мөн мөчрийг ч үлдээх нь үгүй хэмээн Түмний Их Эзэн айлдах ажгуу.

38Мөн дахин, тавдугаар шүлгийг ийн иш татав: Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө, бошиглогч Елиагийн гараар санваарыг би та нарт илчлэх болно.

39Тэрбээр тэрчлэн дараачийн шүлгийг өөр байдлаар иш татав: Мөн тэрээр эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно. Хэрэв энэ нь ийм биш байх аваас, түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно.

40Эдгээрээс гадна, тэрээр Исаиагийн долдугаар бүлгийг иш татан, энэ нь гүйцэлдэхийн даваан дээр буй хэмээн хэлэв. Тэрээр тэрчлэн Үйлсийн гуравдугаар бүлэг, хорин хоёр болон хорин гуравдугаар шүлгүүдийг бидний Шинэ Гэрээнд байдагтай яг адилаар иш татлаа. Тэрхүү бошиглогч нь Христ байсныг, харин “түүний дуу хоолойг сонсдоггүй тэд хүмүүсийн дундаас тусгаарлагдах” тэрхүү өдөр хараахан ирээгүй хэдий ч, удахгүй ирэх болно хэмээн тэрбээр хэлэв.

41Тэрээр түүнчлэн Иоелын хоёрдугаар бүлгийг, хорин наймдугаар шүлгээс сүүлчийнхийг хүртэл иш татав. Энэ нь хараахан гүйцэлдээгүй ч гэсэн, удахгүй тохиох болно хэмээн тэрээр бас хэлэв. Мөн харийнханы бүрэн байдал удахгүй тохиох болно хэмээн тэрээр цааш нь өгүүлэв. Тэрбээр судрын өөр олон хэсгүүдийг иш татан, мөн энд дурдаж үл болох олон тайлбарыг өгүүлэв.

42Түүнчлэн, тэдгээрийг авах цаг хараахан бүрдээгүй байсан учир— би түүний ярьсан тэдгээр ялтсуудыг аваад, би нэг ч хүнд үзүүлэх ёсгүй байв; мөн үүний нэгэн адил Урим ба Туммимтай цээжний хуягийг ч, үүнийг үзүүлэхийг зарлигласан хүмүүст л болой; хэрэв эс тэгвээс би устгагдах ёстойг тэрээр надад хэлэв. Уг ялтсуудын тухай түүнийг надтай ярилцаж байх зуур миний оюунд үзэгдэл нээгдэн би уг ялтсууд хаана хадгалагдсан байгааг, мөн би тэнд очихдоо уг газрыг дахин танихуйц маш илэрхий бас тодорхойгоор харж чадав.

43Энэхүү харилцааны дараа, өрөөн дэх гэрэл надад ярьж байсан түүний биеийн эргэн тойронд хуралдахыг би харж, мөн энэ нь түүний дэргэд биш бол, өрөө дахин харанхуй болтол үргэлжлэв, би даруй харвал, шууд тэнгэр дээш одох суваг мэт, мөн тэрээр үзэгдэхгүй болтлоо дээшлэн одов, мөн өрөө энэхүү тэнгэрлэг гэрэл үзэгдэхээс өмнө байсан янзаараа орхигдсон байв.

44Би болсон явдлын өвөрмөц байдлыг бодон хэвтэв, мөн энэ ер бусын элчээр надад хэлэгдсэн зүйлд үлэмж ихээр гайхашран байв; намайг ийнхүү бодлогошрон байх зуур, өрөө маань дахин гэрэлтэж эхлэхийг би гэнэтхэн ажиглав, мөн агшин зуур мэт, мөнөөх тэнгэрлэг элч дахин орны минь дэргэд байв.

45Тэрээр эхэлж, мөн өөрийн эхний айлчлалын үед ярьсантайгаа адил зүйлүүдийг өчүүхэн ч өөрчлөлтгүйгээр дахин өгүүлэв, үүнийг үйлдээд, өлсгөлөн, илд мэс мөн өвчин тахлаар ирэх агуу сүйрэл болох тэр, газар дэлхий дээр ирж буй агуу шүүлтүүдийн тухай тэрээр надад мэдүүлэв; мөн эдгээр хатуу шүүлтүүд энэ үеийнхэнд дэлхийд ирэх ажээ. Эдгээр зүйлүүдийг өгүүлээд, тэрээр дахин урьдын адил дээшлэн одов.

46Энэ үед, миний оюунд маш гүнзгий сэтгэгдэл төрснөөс нойр минь хулжин, мөн харсан болон сонссон түүндээ, гайхал бахдалдаа эзэмдүүлэн хэвтэж байв. Гэвч би мөнөөх элч орны минь дэргэд байхыг дахин хараад, мөн урьдын адил зүйлүүдийг надад тэрээр давтан өгүүлэхийг сонсоод би хичнээн их гайхсан гээч; мөн надад сануулга болгон нэмж (эцгийн минь гэр бүлийн ядуу тарчиг амьдралын үр дагавар болж) ялтсуудыг баяжих зорилгын тулд эзэмшүүлэхээр Сатан намайг уруу татахыг хичээх болно гэдгийг хэлэв. Үүнд тэрээр надад хориг тавин, бибээр уг ялтсуудыг авахдаа Бурханыг алдаршуулахаас өөр бусад ямар ч сонирхлоос татгалзах ёстой хэмээв, мөн түүний хаант улсыг байгуулахаас өөр ямар нэгэн шалтгааны нөлөөлөлд автагдах ёсгүйг; өөрөөр бол бибээр тэдгээрийг авч чадахгүйг хэлэв.

47Энэ гурав дахь айлчлалын дараа, тэрээр дахин урьдын адил тэнгэрт дээшлэн одов, мөн би дөнгөж тохиолдсон зүйлийн хачныг гайхан тунгаахаар дахин ганцаараа хоцорсон байв; тэгээд тэр тэнгэрлэг элч намайг гурав дахь удаагаа орхин дээшилсний дараа бараг тэр даруй, азарган тахиа донгодов, мөн би өдөр ойртож байгааг, иймээс бидний уулзалт бүхэл шөнийг эзэлснийг мэдэв.

48Би үүний дараа удалгүй орноосоо босч, мөн ердийн байдлаараа өдрийн зайлшгүй хийх ажилдаа гарлаа; гэвч ердийнхөөрөө ажиллахыг хичээх зуур, хүч минь шавхагдсанаас, ажиллах боломжгүй байгаагаа мэдэв. Надтай хамт ажиллаж байсан миний эцэг, миний жирийн бус байдлыг ажиглаад, мөн гэртээ харь гэж надад хэлэв. Би байшин уруугаа очих санаатай явж эхлэв; гэвч бидний байсан талбайгаас гарахаар хашаа давах гэж хичээх үед, миний бүх хүч шавхагдан, би арчаагүйгээр газарт унаж, мөн хэсэг хугацаанд юу ч мэдэхгүй муужирсан байлаа.

49Юун түрүүнд миний санаж чадсан зүйл нь надад ярьж, намайг нэрээр минь дуудах дуу байлаа. Би дээш харж, мөн мөнөөх элч миний толгойн тус газар өмнөх янзаараа гэрлээр хүрээлүүлэн зогсож байхыг харав. Тэгээд тэрээр урьд шөнө надад ярьсан зүйлээ бүгдийг надад дахин ярьж, мөн эцэгтээ очиж бас түүнд өөрийн хүлээн авсан тэр үзэгдэл мөн зарлигуудын тухай хэлэхийг надад зарлиг болгов.

50Би дуулгавартай дагалаа; би талбайд аавдаа буцаж очоод, мөн бүхий л болсон явдлыг түүнд давтан хэлэв. Энэ нь Бурханаас байсан хэмээн тэрээр надад хариулж, мөн явж уг элчээр зарлиг болгогдсоныг хий гэж надад хэлэв. Би талбайг орхин, мөнхүү элч уг ялтсууд хадгалагдан байгааг надад хэлсэн тэр газар уруу явлаа; мөн үүний талаар би үзэгдэлд тодорхой харсан учраас, би тэнд очсон даруйдаа уг газрыг танив.

51Нью-Йоркийн Онтарио гүнлэгийн Манчестер тосгоны ойролцоо, орчин тойрондоо хамгийн өндөр болох нилээд томоохон гүвээ байдаг. Энэ гүвээний баруун талд, оройгоос нь холгүй, томоохон чулууны дор, чулуун хайрцганд хадгалагдсан ялтсууд байлаа. Энэ чулуу нь төв рүүгээ дээш товойсон зузаан, харин захаараа нимгэвтэр учир төв хэсэг нь газраас дээш харагдахаар, харин эргэн тойрон бүх захын хэсэг нь шороонд булагдсан байлаа.

52Шороог нь зайлуулаад, би хөшүүрэг олж аваад, түүнийг би чулууны зах доогуур ивж, мөн бага зэрэг хүчлээд үүнийг дээш өргөв. Би дотогш харж, мөн элчийн дурдсан уг ялтсуудыг, басхүү Урим ба Туммим мөн цээжний хуягийг үнэхээр харав. Тэдгээр зүйлс дотор нь байсан уг хайрцаг нь чулуунуудыг ямар нэг цементээр нэгтгэж хийгдсэн байлаа. Уг хайрцагны ёроолд,хоёр чулууг хэрээс болгон хөндөлдүүлэн тавьж, мөн эдгээр чулуунууд дээр ялтсууд болон тэдэнтэй хамт бусад зүйлүүд тавигдсан байв.

53Би тэдгээрийг гаргахаар завдсан боловч, элчээр хориглогдож, мөн тэдгээрийг авчрах цаг нь хараахан болоогүй, тэр цагаас дөрвөн жилийг улиртал энэ нь тохиохгүй хэмээн дахин сануулагдав; гэвч би тэр цагаас яг нэг жилийн дараа уг газарт ирвэл зохино гэдгийг, мөн тэр тэнд надтай уулзана гэдгийг, мөн би уг ялтсуудыг авах цагийг иртэл тэрчлэн үйлдэх ёстойгэ тэрээр надад хэлсэн бөлгөө.

54Тэрчлэн надад зарлигласны дагуу, би жил бүрийн эцэст очиж, мөн тухай бүрд би өнөөх элчтэй тэнд уулзаж, мөн Их Эзэн юу хийх гэж буй тухай, мөн түүний хаант улс хэрхэн бас ямархуу маягаар эцсийн өдрүүдэд удирдагдахыг заавар ба мэдлэг болгон бидний ярилцлага бүрд түүнээс хүлээн авч байлаа.

Иосеф Смит Эмма Хейлтэй гэрлэв—Тэрээр алтан ялтсуудыг Моронайгаас хүлээн авч мөн зарим хэсгийг нь орчуулав—Мартин Харрис хэсгүүдийг болон орчуулгыг Профессор Антонд үзүүлэхэд, тэрээр “Би лацдагдсан номыг уншиж чадахгүй юм байна” хэмээн хэлжээ (Шүлэг 55—65).

55Миний эцгийн дэлхийн нөхцөл байдлууд туйлын хязгаарлагдмал байсан учраас, өдрийн хөлсний ажил олж хийх, эсвээс бидэнд азтай боломж олдсоноор бид өөрсдийнхөө гараар хөдөлмөрлөх зайлшгүй шаардлагатай байлаа. Заримдаа бид гэртээ, заримдаа гэрээсээ хол байдаг байв, мөн урт удаан хөдөлмөрийн улмаас бид ая тухтай байдалд байх боломжгүй байв.

561823 онд миний том ах Алвин нас барснаар эцгийн минь гэр бүлд их зовлон зүдгүүр учрав. 1825 оны аравдугаар сард Нью-Йорк муж улсын Ченанго гүнлэгт амьдарч асан Жозиа Стоал нэртэй нэгэн настай эр намайг хөлсний ажилд авлаа. Пеннсильвани муж улсын Хармонид испаничуудын нээсэн мөнгөний уурхайн талаар тэрбээр ямар нэг зүйл сонссон байв; тэгээд намайг өөртөө хөлслөхөөс өмнө хэрэв боломжтой бол уурхай олж нээхийн тулд газар ухаж байжээ. Намайг түүнтэй хамт амьдрахаар очсоны дараа тэрээр үлдсэн ажилчдынхаа хамт мөнгөний уурхай ухахаар намайг авч яван, би тэнд бараг нэг сар ажил хэрэгтээ амжилт эс гарган ажилласаар байлаа, тэгээд эцэст нь үүнийг ухахаа зогсоохыг мөнөөх настай эрд ятган итгүүлж чадав. Бибээр мөнгө ухагч байсан тухай нэн өргөн тархсан түүх эндээс үүдэлтэй юм.

57Би ийнхүү ажилтай байсан үеийн туршид, тэр газрын ноён Исаак Хейлтэй хамт нэг байранд суухаар хуваарилагдсан байлаа; тэнд би эхнэрээ (түүний охин), Эмма Хейлийг анх удаа олж харсан нь энэ бөлгөө. 1827 оны нэгдүгээр сарын 18-нд бибээр ноён Стоалын үйлчлэлд ажилтай байх үед бид гэрлэв.

58Би үзэгдэл харсан тухайгаа шаргуугаар нотолж байсны улмаас, мөрдлөг хавчлага намайг дагасаар л байв, мөн миний эхнэрийн гэр бүл бидний гэрлэснийг туйлын их эсэргүүцэж байлаа. Тиймийн тул, би түүнийг өөр газар уруу авч явах зайлшгүй шаардлагатай болов, тиймээс, бид тэндээс явж, тэгээд Нью-Йоркийн Ченанго гүнлэгийн Өмнөд Бейнбрижид Сквайре Тарбиллын гэрт гэрлэв. Би гэрлэмэгцээ ноён Стоалынхыг орхиж, тэгээд эцгийнхээ гэр бүлд очин, тэр улиралд түүнтэй хамт газар тариаланд ажиллав.

59Эцэст нь уг ялтсуудыг, Урим ба Туммим, мөн цээжний хуягийг авах цаг боллоо. Нэг мянга найман зуун хорин долоон оны есдүгээр сарын хорин хоёрны өдөр, ердийн адил тэдгээрийн хадгалагдсан газарт жилийн эцсээр ирэхэд, урьд уулзсан тэнгэрлэг элч: Би тэдгээрийн төлөө хариуцлага хүлээх ёстой; хэрэв би тэдгээрийг хайнгаас, эсвээс өөрөө хайхрамжгүйгээс алдвал, би тусгаарлагдах ёстой болно; гэвч хэрэв би өөрийн бүх хүчээр тэдгээрийг хадгалахыг чармайх аваас, уг элч, тэдгээрийг хүсэх хүртэл, тэдгээр нь хамгаалагдах болно хэмээх энэ үүргийг хүлээлгэхийн хамт тэдгээрийг надад гардуулав.

60Удалгүй би яагаад тэдгээрийг аюулгүй байдалд хадгалах тийм хатуу чанд үүрэг хүлээн авч, мөн миний гарт даалгагдсаныг хийж гүйцэтгэсний дараа, тэрээр тэдгээрийг хүсэх болно хэмээн уг элч юуны учир хэлсний шалтгааныг олж мэдсэн бөлгөө. Тэдгээр нь надад байгаа гэдэг нь мэдэгдмэгц тэдгээрийг надаас авахын тулд хамгийн идэвхтэй оролдлогууд хэрэглэгдэж байв. Уг зорилгын тулд хүний санаанд орж болох бүхий л заль мэх сэдэгдэн хэрэглэгдэж байлаа. Мөрдлөг хавчлага урьдынхаасаа улам харгис бас хатуу болж, мөн бүлэг хүмүүс, хэрэв боломж олдвол тэдгээрийг надаас авахаар үргэлж бэлэн байдалд байв. Гэвч Бурханы мэргэн ухаанаар, тэдгээр нь миний гарт аюулгүй байдалд, гарт минь даалгасан тэдгээрийг биелүүлтэл үлдсэн юм. Тохиролцсоны дагуу, уг элч тэдгээрийг хүсэхэд би түүнд тэдгээрийг гардуулж өгсөн билээ; мөн тэрээр тэдгээрийг өөрийн мэдэлд энэ өдөр болох нэг мянга найман зуун гучин найман оны тавдугаар сарын хоёр дахь өдрийг хүртэл байлгаж буй болой.

61Гэсэн хэдий ч, сэтгэл хөөрөл үргэлжилсэн хэвээр байж, мөн миний эцгийн гэр бүлийн болон миний талаар мянга түмэн худал хуурмаг хар хэл ам, цуу үг үргэлж гарсаар байв. Хэрэв бибээр тэдгээрийн мянганы нэг хувийг өгүүлэх аваас, энэ нь олон ботийг дүүргэх биз ээ. Гэсэн хэдий ч мөрдлөг хавчлага намайг эхнэрийнхээ хамт Манчестерыг орхин Пеннсильвани муж улсын Сасквиеханна гүнлэг уруу явахаас аргагүйд хүргэсэн тийм тэсэхүйеэ бэрх болов. Эхлэхээр бэлтгэж байсан үед—нэн ядуу байсны улмаас, түүнчлэн бид өөрөөр байх боломжгүй тийм хүнд бэрх мөрдлөг хавчлага бидэн дээр ирсэн тэр үед—бидний зовлон зүдгүүрүүдийн дунд бидэн дээр ирж, аялалд маань бидэнд туслахын тулд надад тавин доллар өгсөн, найз, Мартин Харрис хэмээх нэртэй нэгэн хүнтэй бид танилцав. Ноён Харрис Нью-Йорк муж улсын Вайне гүнлэгийн Палмира хотхоны оршин суугч, түүнчлэн хүндэтгэл хүлээсэн фермийн эзэн байв.

62Цагаа олсон энэ тусламжаар би Пеннсильвани дахь хүрэх газартаа очих боломжтой болов, мөн бибээр тэнд очмогцоо ялтсуудын үсгүүдийг хуулбарлаж эхлэв. Тэдгээрээс нилээд олныг нь хуулбарлаж, мөн Урим ба Туммимыг ашиглан би тэдгээрийн заримыг нь эхнэрийнхээ эцгийн гэрт хүрч ирсэн арванхоёрдугаар сар, мөн хоёрдугаар сарын хооронд би орчуулсан бөлгөө.

63Энэ хоёрдугаар сард нэг удаа дээр дурдсан ноён Мартин Харрис манайд ирж, ялтсуудаас миний хуулбарлаж авсан үсгүүдийг авч Нью-Йорк хот уруу явав. Түүнд болон үсэгнүүдэд юу тохиолдсон тухайд, тэрээр эргэж ирснийхээ дараа тэдгээрийн талаар надад өгүүлэв, нөхцөл байдлын талаарх түүний өөрийнх нь мэдээллийг би иш татья, энэ нь дараах зүйл áàéв:

64“Би Нью-Йорк хотод очиж, бичиг үсгийн мэдлэгээрээ алдаршсан, боловсон эр орофессор Чарльз Антонд орчуулагдсан бичгүүдийг тэдгээрийн орчуулгын хамт үзүүлэв. Орчуулга нь египет хэлнээс орчуулагдсаныг, өмнө нь түүний үзсэн аль ч орчуулгаас илүү зөв байсныг орофессор Антон нотлов. Тэгээд би орчуулагдаагүй байсныг нь түүнд үзүүлэхэд тэрбээр өгүүлэн, тэдгээр нь египет, халдеи, ассири болон араб хэлээр байна хэмээн хэллээ. Тэдгээр нь жинхэнэ бичиг байсан хийгээд тэдгээрээс тийнхүү орчуулагдсаных нь орчуулга тэрчлэн зөв байсныг Палмирын хүмүүст нотлон тэрээр надад гэрчилгээ өгөв. Би гэрчилгээг аваад, үүнийг халаасандаа хийж, тэднийхээс гарах гэтэл ноён Антон намайг гэдрэг дуудаж, тэр залуу хүн алтан ялтсууд байсан газраас тэдгээрийг хэрхэн олж авсныг надаас асуув. Бурханы нэгэн тэнгэр элч үүнийг түүнд илчилснийг би хариуллаа.

65Тэрбээр дараа нь нөгөөх гэрчилгээг чинь үзье хэмээн надад хэлэв. Тэр дагуу би үүнийг халааснаасаа гаргаж түүнд өгөхөд тэрээр үүнийг аваад, жижиг хэсгүүд болгон урж хаяад, эдүгээ тохинуулагч тэнгэр элчүүд гэгч юм байхгүй, хэрэв би ялтсуудыг түүнд авчирч өгөх аваас тэрээр тэдгээрийг орчуулж болох юм хэмээн хэлэв. Ялтсуудын нэг хэсэг нь лацдагдсан бөгөөд мөн тэдгээрийг авч явахыг надад хориглоссныг би түүнд мэдээллээ.“Би лацдагдсан номыг уншиж чадахгүй” хэмээн тэрбээр хариулав. Би түүнийг орхин мөн бичгүүд хийгээд орчуулга аль алиных нь талаар орофессор Антоны хэлснийг зөвшөөрсөн доктор Митчел уруу очлоо.

• • • • • • • •

Оливер Каудери Мормоны Номыг орчуулахад бичээчээр үйлчлэв–-Иосеф Оливер хоёр Иохан Баптистаас Аароны санваар хүлээн авав—Тэд баптисм хүртэж, томилогдож, мөн бошиглолын сүнс хүлээн авав. (Шүлэг 66–75.)

661829 оны дөрөвдүгээр сарын 5 дахь өдөр Оливер Каудери манай гэрт ирэв, энэ үеийг хүртэл би түүнийг огт хараагүй байлаа. Хүүхдүүдээ явуулдаг байсан хүмүүсийн нэг болох миний аавын амьдардаг газрын сургуульд тэрээр багшилдаг бөгөөд тэрээр түүний гэрт хэсэг хугацаанд суухаар очиж, тэгээд тэнд байхад нь ялтсуудыг би хүлээн авсан нөхцөл байдлуудын талаар миний эцгийн гэр бүл түүнд ярьж, мөн тэр дагуу тэрээр надаас асуухаар ирлээ хэмээн тэрээр надад ярив.

67Ноён Каудерийг ирснээс хойш хоёр өдрийн дараа (дөрөвдүгээр сарын 7-н байв) би Мормоны Номыг орчуулж эхлэн, мөн тэрээр надад зориулан бичиж эхлэв.

• • • • • • • •

68Биднийг орчуулгын ажлаа үргэлжлүүлж байтал, дараагийн сард нь (1829 оны тавдугаар сар) дээр дурдсан ялтсуудын орчуулганд бидэнд тааралдсан нүглүүдийн ангижралын төлөөх баптисмын талаар Их Эзэнээс асуухын тулд бид нэг өдөр ой уруу явлаа. Бид ийнхүү залбирч мөн Их Эзэнийг дуудаж байтал тэнгэрээс нэгэн элч гэрэлт үүлэн дотор доош буун ирж, бидэн дээр гараа тавиад тэрбээр биднийг томилон хэлсэн нь:

69Миний нөхөд үйлчлэгч та нарт би Мессиагийн нэрээр, тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгагч Аароны санваар хүртээж байна; мөн энэ нь Левийн хөвгүүд Их Эзэнд зөв шударга байдалд дахин өргөл өргөх хүртэл дэлхийгээс хэзээ ч дахин авагдахгүй байх болно.

70Аароны санваар нь Ариун Сүнсний бэлгийн тулд гар тавих хүчгүй, гэвч энэ нь бидэнд үүнээс хойш хүртээгдэх болно гэдгийг тэрбээр хэлэв, мөн бид явж мөн баптисм хүртэхийг тэрээр бидэнд зарлиглаж, тэгээд би Оливер Каудерид баптисм хүртээх ёстой, мөн үүнчлэн дараа нь тэрээр надад баптисм хүртээх ёстой хэмээх чиглүүллийг бидэнд өгөв.

71Тэр дагуу бид явж мөн баптисм хүртэв. Эхлээд би түүнд баптисм хүртээв, тэгээд дараа нь тэр надад баптисм хүртээж—үүний дараа би түүний толгой дээр гараа тавьж мөн түүнийг Аароны санваарт томилов, мөн дараа нь тэрээр над дээр гараа тавьж мөн намайг энэ санваарт томилов—учир нь бидэнд ийн зарлиг болгосон бөлгөө.*

72Энэ үйл явдлаар бидэнтэй уулзаж мөн бидэнд энэхүү санваарыг хүртээж, мөнөөх тэнгэр элч, Шинэ Гэрээнд Иохан Баптист хэмээн нэрлэгддэг тэрхүү Иохан хэмээн нэрээ хэлж, мөн цаг нь болохоор бидэнд хүртээгдэх Мелкизедек санваарын түлхүүрүүдийг атгадаг Петр, Иаков Иохан нарын удирдлага дор ажиллаж байгаагаа, түүнчлэн ингэснээр би Сүмийн анхны ахлагч, харин тэрээр (Оливер Каудери) хоёр дахь нь хэмээн нэрлэгдэх болно гэж хэлэв. Энэхүү элчийн гар дор бид томилогдон, мөн баптисм хүртсэн нь 1829 оны тавдугаар сарын арван тавны өдөр байлаа.

73Бид баптисм хүртсэний дараа уснаас гарч ирсэн тэр даруйд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ агуу хийгээд алдар суут адислалуудыг мэдрэв. Бибээр Оливер Каудерид баптисм хүртээж мөн Ариун Сүнс түүн дээр ирээд тун удаагүй байхад мөн тэрээр босч, удахгүй тохиохоор ирэх ёстой олон зүйлийг бошиглов. Мөн дахин бибээр түүгээр баптисм дөнгөж хүртээгдмэгц, бас бошиглолын сүнстэй болж, босоод энэ сүмийн өсөн мандалт хийгээд Сүмтэй холбоотой бусад олон зүйлийн талаар түүнчлэн хүмүүний үрсийн энэ үеийнхний талаар бошиглов. Бид Ариун Сүнсээр дүүрч, мөн авралынхаа төлөө Бурханд баясав.

74Эдүгээ бидний оюун гэгээрч, бидний ойлголтод нээгдсэн судрууд бидэнд бий болон, мөн тэдгээрийн илүү нууцлаг хэсгүүдийн жинхэнэ утга хийгээд зорилго урьд нь бидний хэзээ ч мэдэхгүй байсан, өмнө нь бидний хэзээ ч бодож байгаагүй тийм байдлаар бидэнд илчлэгдсэн болой. Тэр хавьд аль хэдийн мэдэгдсэн мөрдлөг хавчлагын сүнсний улмаас санваар хүлээж авсан хийгээд бид баптисм хүртсэн нөхцөл байдлаа бид тэр үед нууц байлгахаас аргагүйд хүрсэн юм.

75Танхайрагч бүлгүүд, мөн үүнчлэн сүсэг бишрэлийг тунхаглагчид ч биднийг үе үе, халдан дайрч, заналхийлж байлаа. Мөн надад нэн нөхөрсөг болж, мөн дур зоргоороо авирлагчдын эсрэг байж, бас орчуулгын ажлыг тасалдуулалгүй үргэлжлүүлэх боломжийг надад өгөхөд бэлэн байсан, тиймийн тул, боломжийнхоо хэрээр бүхий л хууль бус үйлдлүүдээс биднийг хамгаалахыг санал болгож мөн амласан миний эхнэрийн эцгийн гэр бүлийнхний нөлөөгөөр (Тэнгэрлэг санаа тавилтаар) л бидэнд халдан дайрах тэдний санаархал гагцхүү саатуулагдаж байлаа.

  • Оливер Каудери эдгээр үйл явдлуудыг ийн дүрсэлжээ: “Тэнгэрийн нөлөөгөөр дуудан өгүүлэх дуу хоолойн дуун дор сууж, энэхүү үйл явдлын дээд баяр талархлыг мэдэрсэн эдгээр өдрүүд хэзээ ч мартагдах аргагүй юм! Урим ба Туммимаар, эсвээс ‘хөрвүүлэгчид’ хэмээн нифайчууд хэлдэг байсан түүгээр ‘Мормоны Ном’ гэж нэрлэгдсэн тэрхүү түүх буюу цэдгийг тэрээр орчуулж байхад нь би түүний хэлснийг өдөр бүр тасалдалгүйгээр бичиж байлаа.

    “Мормон болон түүний итгэлтэй хүү Моронайн өгүүлсэн, нэгэн цагт тэнгэрийн хайр, ивээлд байсан хүмүүсийн тухай сонирхолтой шастирыг хэдхэн үгээр тэмдэглэн хэлэхэд миний эдүгээгийн төсөөллийг орлохуйц байжээ; тиймийн тул би үүнийг ирээдүй үед хойшлуулъя, мөн би оршилд өгүүлсэнчлэн, урагшаа алхан, өөрийнхөө итгэл бодлоор зөрүүдлэн мугуйдлагчдын хөмсөг зангидалт хийгээд хоёр нүүртнүүдийн гүтгэлгийн дунд Христийн Сайн мэдээг тэврэн авсан хэдэн мянган хүмүүсийг баярлуулсан байх учиртай энэ Сүмийн өсөлт хөгжилттэй шууд холбоо бүхий зарим нэг үйл явдлууд уруу шууд оръё.

    “Ялангуяа хүмүүний дундах ялзрал нь бүхий л хэлбэрүүд хийгээд тогтолцоогоороо тодорхойгүй байдлыг бий болгосон үед, Есүс Христийн амилалтаар ирдэг сайн ухамсарт хариулахын тулд, шингэн булшинд оршуулагдсанаараа зүрх сэтгэлийнхээ хүслийг үзүүлэх онцгой хүсэлгүйгээр хүмүүн өөрийн эрүүл саруул ухаанаар Аврагчийн амнаас нифайчуудад өгсөн удирдамжуудыг хүмүүн Түүний сүмийг байгуулах тод томруун арга маягийн тухай орчуулж мөн бичиж чадах нь үгүй бөлгөө.

    Энэ тив дээр Иаковын үр удмын үлдэгдэлд хийсэн Аврагчийн тохинууллын шастирыг бичсэний дараа, дэлхийг харанхуй бүрхэж мөн түнэр харанхуй нь хүмүүсийн, оюуныг бүрхсэн адил энэ нь тохиох болно хэмээн бошиглогчийн хэлсэнчлэн, харахад төвөггүй байв. Цаашид бодож үзэх юм бол шашинтай холбогдох агуу тэмцэл хийгээд шуугианы дунд, Сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг Бурханаас хүлээж авсан хүн байхгүй байлаа. Учир нь дэлхийн бүхий л үеүдэд Тэрбээр дэлхий дээрх хүмүүстэй хамт байгаа үед, Түүний шашин, тэр даруйд ирэх илчлэлтүүд дээр үндэслэгдэн төлөвшиж, мөн дэмжигддэг Христийн нэрийг хэрэглэх эрх мэдэл, илчлэлтүүдийг үгүйсгэдэг хүмүүст байх уу гэдэг асуулт тавигдаж болох юм. Хэрэв эдгээр баримтууд оршуулагдсан, мөн ов мэх нь аюулд хүргэж болох хүмүүсээр хичээнгүйлэн далдлагдах аваас, хэрэв нэгэнтээ хүмүүсийн нүүрэн дээр гэрэлтүүлэх аваас, тэдгээр нь хэрхэвч бидэнд биш байлаа; мөн ‘Босч мөн баотисм хүрт’ хэмээх зарлиг өгөгдөхийг л зөвхөн бид хүлээж байв.

    Энэ нь мэдэгдэхээс өмнө удаан хугацаанд хүсэгдэж байгаагүй билээ. Хүмүүсийн гэр орноос хол зайд, нигүүлслээр баян, даруу хүмүүсийн байнгын залбиралд хариулахад ямагт бэлэн Их Эзэн, Түүнийг бид бадрангуй маягаар дуудсаны дараа, Өөрийнхөө тааллыг бидэнд илэрхийлэхээр зөвшөөрсөн билээ. Гэнэт мөнх оршихуйн гүнээс Аврагчийн дуу хоолой бидэнд амар амгаланг ярьж байхад, хөшиг хуваагдан мөн алдар суугаар хувцасласан Бурханы тэнгэр элч доош бууж ирэн, хүсэмжлэн байсан мэдэгдлийг болон наманчлалын Сайн мэдээний түлхүүрүүдийг хүргэн ирэв. Ямар баяр хөөр! Ямар гайхамшиг! Ямар гайхалтай вэ! Энэ дэлхийнхэн зовж мөн үймүүлэгдэж—сая сая хүн сохор мэт хана дагуу тэмтэрч байхад, мөн бүх хүмүүс олноороо тодорхой бус зүйл дээр найдаж байхад цэлмэг өдрийн гэрэл адил бидний нүд болгоож, бидний чих сонссон билээ, тийм ээ, илүүгээр—тавдугаар сарын нарны туяанаас ч хурц гялалзаж, тэгээд сүүдрүүд нь байгалийн нүүрэн дээгүүр гялалзан байв! Тэгээд түүний дуу хоолой, намуухан хэдий ч биеийн төвд нэвтрэн, би чиний хамтран зүтгэгч хэмээх түүний үг бүх айдсыг үргээв. Бид сонсож, бид цоо ширтэн харж, бид гайхацгаав! Энэ бол алдар суугаас ирсэн тэнгэр элчийн дуу хоолой байлаа, энэ бол Бүхний Дээдээс ирсэн захиас байлаа! Мөн Түүний хайр бидний бие махбодь дээр дүрэлзэхэд бид сонссондоо баяр хөөртэй байв, мөн бид Бүхнийг Чадагчийн үзэгдэлд ороогдсон байв. Эргэлзэх зай тэнд байсан уу? Хаана ч байгаагүй; худал зүйл болон хууран мэхлэх явдал үүрд зугтан одох үед тодорхой бус зүйл зугтан одов, эргэлзээ хэзээ ч босож ирэхгүйгээр живэв.

    Гэвч, хайрт ах дүүс минь, биднийг түүний гар дор Ариун санваар хүлээн авахад тэрээр, ‘Левийн хөвгүүд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөх учиртай, энэ дэлхий дээр үлдэх энэхүү санваар хийгээд эрх мэдлийг миний нөхөд үйлчлэгч та нарт би Мессиагийн нэрээр хүртээж байна’ хэмээн түүнийг хэлэхэд (учир нь хэн ийм адислалд өвдөг сөхрөхгүй байх билээ?) бидний зүрх сэтгэл ямархуубаяр баяслаар дүүрснийг, мөн ямархуу гайхашралд бид мэхийх ёстой болсныг хормын төдий ч атугай бодооч, цааш нь бодоод үзээч!

    “Зүрх сэтгэлийн энэхүү мэдрэмжийг, бас энэ шалтгааны улмаас, уг үйл явдлын үеэр биднийг хүрээлсэн сүр жавхлант гоо үзэсгэлэн хийгээд алдар сууг би та нарт дүрслэхийг хичээхгүй; харин дэлхий ч, хүмүүс ч, үзэл санааг уран гоёор илэрхийлэх хуримтлуулсан туршлагаараа, энэ ариун хүн шиг хэлийг тийм сонирхолтой хийгээд урам хайрласан, сэтгэл догдлом байдлаар илэрхийлж үл чадна хэмээн намайг хэлэхэд та нар итгэх үү. Үгүй ээ; энэ дэлхий баяр хөөр өгөх, амар амгаланг бэлэглэх хүчгүй, эсвээс үгс нь Ариун Сүнсний хүчээр хэлэгдсэн үед өгүүлбэр бүрд агуулагдсан мэргэн ухааныг ойлгох нь үгүй бөлгөө! Хүн өөрийн нөхөд—хүмүүсийг мэхэлж болно, нэг мэхлэлт нөгөөгөө дагалдаж болно, тэрчлэн ёс бус нэгний хүүхдүүд мунхаг хийгээд боловсролгүй нэгнээ юу ч үгүй болтол уруу татаж болно, харин худал хуурмаг нь олныг хөхгүлэн тэтгэж байна, түүнчлэн худал хуурмагийн үр жимс гэнэн итгэмтгий нэгнийг өөрийн урсгалаар булш уруу тээжаваачдаг буюу; гэвч түүний хайрын хуруунд ганц удаа хүрэх нь, тийм ээ, дээд дэлхийгээс ирэх алдар суугийн ганц туяа, эсвээс Аврагчийн амнаас, үүрд мөнхийн цээжнээс ирэх ганц үг нь энэ бүгдийг ач холбогдолгүй болгож, үүнийг оюунаас үүрд зайлуулдаг бөлгөө. Бид тэнгэр элчийн дэргэдбайсан тухай баттай мэдлэг, Есүс Христийн дуу хоолойг сонссон тодорхой байдал, түүнчлэн Бурханы хүсэл зоригоор хэлэгдэн, ариун хүнээс цутган ирэх лугаа адил толботоогүй үнэн нь миний хувьдөнгөрсний дүрслэл ажгуу, мөн бибээр үлдэхийг зөвшөөрөгдсөн үедээ Аврагчийн уужуу сэтгэлийн энэхүү илэрхийллийг гайхамшиг хийгээд баяр талархалтайгаар цаг ямагт харах болно; түүнчлэн төгс байдал оршдог мөн нүгэл хэзээ ч ордоггүй тэрхүү харшуудад, хэзээ ч төгсөх нь үгүй тэрхүү өдөр шүтэн бишрэхэд бибээр найднам.” —Messenger and Advocate, боть 1(1834 оны аравдугаар сар), хууд. 14–16.