Судрууд
Агуу Үнэт Сувд


Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд

1830 оны зургадугаар сарын 30-наас 1831 оны хоёрдугаар сард Бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэнээр Библийн орчуулгаас авсан хэсэг оршвой.

Бүлэг 1

(1830 оны зургадугаар сар)

Бурхан өөрийгөө Мосед илчлэв—Мосе хувиран өөрчлөгдөв—Тэрээр Сатантай тулгарав—Хүн суурьшсан олон дэлхийг Мосе харав—Тоо томшгүй олон дэлхий Хүүгээр бүтээгдсэн ажээ—Бурханы ажил хийгээд алдар суу нь хүмүүний үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах явдал юм.

1МОСЕ нэгэн үлэмжийн өндөр ууланд дээш аваачигдсан үед Мосед хэлсэн Бурханы үгс оршвой,

2Мөн тэрээр Бурханыг нүүр нүүрээрээ харж, мөн тэрээр түүнтэй ярилцаж, мөн Бурханы алдар суу Мосе дээр байв; тиймийн тул Мосе түүний оршихуйд тэсч чадав.

3Мөн Бурхан Мосед ярьж, хэлсэн нь: Болгоогтун, бибээр Их ЭзэнБүхнийг Чадагч Бурхан болой, Төгсгөлгүй нь миний нэр бөлгөө; учир нь бибээр өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөл үгүй болой; мөн энэ нь төгсгөлгүй биш гэж үү

4Мөн, болгоогтун, чи миний хүү билээ; иймийн тул харагтун, мөн бибээр гарынхаа бүтээлийг чамд үзүүлье; гэвч бүгдийг нь биш, учир нь миний ажлууд, мөн тэрчлэн миний үгс төгсгөлгүй билээ, учир нь тэдгээр нь хэзээ ч зогсох нь үгүй.

5Иймийн тул, тэрээр миний бүх алдар сууг болгоохоос өөрөөр хүмүүн миний бүх ажлыг болгоож чадах нь үгүй; мөн хүмүүн миний бүх алдар сууг болгоож, мөн хойшид маханбодид дэлхий дээр үлдэж чадах нь үгүй.

6Мөн чамд зориулсан ажил надад буй, Мосе, хүү минь; мөн чибээр миний Төрсөн Ганцтай адил билээ; мөнхүү миний Төрсөн Ганц нь Аврагч бөгөөд мөн байх болно, учир нь тэрбээр ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн бөлгөө; гэвч надаас өөр Бурхан үгүй болой, мөн бүх зүйл надтай хамт буй, учир нь би тэдгээрийг бүгдийг нь мэддэг.

7Мөн эдүгээ, болгоогтун, энэ нэг зүйлийг би чамд үзүүлье, Мосе, хүү минь, учир нь чибээр дэлхийд байна, мөн эдүгээ би үүнийг чамд үзүүлье.

8Мөнхүү улиран тохиох дор Мосе харж, мөн дээр нь тэрбээр бүтээгдсэн тэр дэлхийг болгоов; мөн дэлхий хийгээд үүний хязгааруудыг, мөн байгаа мөн бүтээгдсэн байсан хүмүүний бүх үрсийг Мосе болгоов; мөн үүнд тэрбээр агуу ихээр гайхаж мөн гайхашрав.

9Мөн Бурханы оршихуй Мосегоос татан авагдсан байв, тийнхүү түүний алдар суу Мосе дээр байсангүй; мөн Мосе өөрийнхөө байдалд үлдсэн байлаа. Мөн тэрбээр өөрийнхөө байдалд үлдэхэд тэрээр дэлхийд унав.

10Мөнхүү улиран тохиох дор Мосе өөрийн ердийн хүчин чадлыг хүмүүний адилаар хүлээн авахын өмнө энэ нь олон цагийн хугацаа байлаа; мөн тэрээр өөртөө хэлжээ: Эдүгээ, энэ шалтгааны учир хүмүүн юу ч биш, миний хэзээ ч төсөөлж байгаагүй тийм зүйл гэдгийг би мэднэ.

11Харин эдүгээ миний өөрийн мэлмий Бурханыг болгоов; гэвч миний эгэл бус, харин миний сүнсний мэлмий бөлгөө, учир нь миний ердийн мэлмий болгоож чадах нь үгүй; учир нь бибээр хатаж мөн түүний оршихуйд нас нөгчих ёстой байв; гэвч түүний алдар суу над дээр байлаа; мөн бибээр, түүний нүүрийг болгоов, учир нь би түүний өмнө хувирсан байв.

12Мөнхүү улиран тохиох дор Мосе эдгээр үгсийг хэлтэл, болгоогтун, Сатан түүнийг сорихоор ирж, хэлэв: Мосе, хүний хүү, намайг шүтэгтүн.

13Мөнхүү улиран тохиох дор Мосе Сатан уруу харж мөн хэлэв: Чи хэн бэ? Учрыг болгоогтун, түүний Төрсөн Ганцын адил Бурханы хүү байна би; мөн бибээр чамайг шүтэх ёстой тэр алдар суу чинь хаана байна

14Учрыг болгоогтун, түүний алдар суу над дээр ирэхээс, мөн бибээр түүний өмнө хувирахаас бусдаар, бибээр Бурханыг харж чадах нь үгүй, харин бибээр чамайг эгэл хүмүүндээ харж чадаж байна. Энэ нь тийм биш гэж үү, тийм биз дээ

15Бурханы минь нэр адислагдаг, учир нь түүний Сүнс бүгдээр надаас татагдан авагдсан нь үгүй, эсвээс чиний алдар суу өөр хаана байх билээ, учир нь надад харанхуй байна шүү дээ? Мөн бибээр Бурхан та хоёрын хооронд шүүж чадна; учир нь Бурхан надад: Бурханыг шүт, учир нь чи гагцхүү түүнд үйлчлэх ёстой хэмээн хэлсэн билээ.

16Эндээс зайл чи, Сатан; намайг бүү мэхэл: учир нь Бурхан надад: Чибээр миний Төрсөн Ганцтай адил хэмээн хэлсэн шүү дээ.

17Мөн тэрбээр шатаж буй бутан дотроос намайг дуудсан үедээ: Миний Төрсөн Ганцын нэрээр Бурханыг дуудагтун, мөн намайг шүт хэмээн хэлж тэрбээр тэрчлэн надад зарлигууд өгсөн бөлгөө.

18Мөн Мосе дахин хэлэв: Бибээр Бурханыг дуудахаа зогсох нь үгүй, түүнээс асуух бусад зүйл надад буй, учир нь түүний алдар суу над дээр байсаар байна, иймийн тул бибээр түүний болон чиний хооронд шүүж чадна. Эндээс тонил Сатан.

19Мөн эдүгээ, эдгээр үгсийг Мосе хэлэхэд, Сатан чанга дуугаар хашгирч, мөн газарт уураа гарган тушааж, Би Төрсөн Ганц байна, намайг шүт.

20Мөнхүү улиран тохиох дор Мосе үлэмж ихээр айж эхлэв, мөн тэрээр айж эхлэхэд, тамын гашууныг тэрээр харав. Гэсэн хэдий ч тэр Бурханыг дуудан, хүч чадал авав, мөн тэрээр тушаан хэлэв: Надаас тонил, Сатан, учир нь алдар суугийн Бурхан болох гагцхүү энэ Бурханыг л би шүтэх болно.

21Мөн эдүгээ Сатан дагжин чичирч эхлэв, мөн дэлхий чичрэв; мөн Мосе хүч чадал хүлээн авч, тэгээд Бурханыг дуудан хэлэв: Төрсөн Ганцын нэрээр, эндээс тонил Сатан.

22Мөнхүү улиран тохиох дор Сатан уйлан мөн гаслан, мөн шүдээ хавиран чанга дуугаар хашгирав; мөн тэр эндээс, бүр Мосегийн дэргэдээс тонилов, ингэснээр тэрээр түүнийг харсан нь үгүй.

23Мөн эдүгээ энэ зүйлийн тухай Мосе гэрчлэв; гэвч ёс бус явдлын улмаас энэ нь хүмүүний үрсийн дунд байсангүй.

24Мөнхүү улиран тохиох дор Сатан Мосегийн дэргэдээс тонилоход Мосе нүдээ тэнгэр өөд өргөн харж, Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг Ариун Сүнсээр дүүрсэн байлаа;

25Мөн Бурханы нэрийг дуудан, тэрээр түүний алдар сууг дахин болгоов, учир нь энэ нь түүн дээр байлаа; мөн тэрээр: Адислагдсан болой чи, Мосе, учир нь Бүхнийг Чадагч бибээр, чамайг сонгосон билээ, мөн чибээр их уснаас илүү хүчтэй болгогдох болно; учир нь тэд чиний зарлигийг чибээр Бурхан лугаа адил дуулгавартай дагах болно.

26Мөн харагтун, би чамтай бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл хамт байна; учир нь чи миний хүмүүсийг, бүр миний сонгосон Израилыг боолчлолоос чөлөөлөх болно.

27Мөнхүү улиран тохиох дор, уг дуу хоолой ярьсаар байхад, Мосе хараа бэлчээн мөн дэлхийг, тийм ээ, бүр үүний бүхнийг болгоов; мөн түүний эс болгоосон үүний ямар ч өчүүхэн хэсэг тэнд байсангүй, үүнийг Бурханы Сүнсээр ялган таньсан бөлгөө.

28Мөн тэрээр тэрчлэн үүний оршин суугчдыг болгоов, мөн түүний болгоогоогүй нэг ч бодгаль тэнд байсангүй; мөн тэрбээр Бурханы Сүнсээр тэдгээрийг ялган танив; мөнтэдгээрийн тоо нь агуу, бүр далайн эрэг дээрх элс лугаа адил тоо томшгүй байв.

29Мөн тэрбээр олон газар нутгийг болгоов; мөн газар нутаг бүр нь дэлхий хэмээн нэрлэгдсэн байв, мөн тэдгээрийн гадаргуу дээр оршин суугчид байлаа.

30Мөнхүү улиран тохиох дор Мосе Бурханыг дуудаж хэлэв: Би танаас гуйя, эдгээр зүйлүүд яагаад ийм байгааг, мөн та тэдгээрийг юугаар хийснийг надад хэлээч

31Мөн болгоогтун, Их Эзэний алдар суу Мосе дээр байлаа, тийм болохоор Мосе Бурханы оршихуйд зогсож, мөн түүнтэй нүүр нүүрээрээ тулан ярилцаж байв. Мөн Их Эзэн Бурхан Мосед хэлэв: Миний өөрийн зорилгын учир би эдгээр зүйлүүдийг хийсэн билээ. Энэ бол мэргэн ухаан бөгөөд энэ нь надад үлдэх болно.

32Мөн ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн миний Төрсөн Ганц болох өөрийн хүчний үгээр би тэдгээрийг бүтээсэн юм.

33Мөн тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн буюу би; мөн тэрчлэн өөрийн хувийн зорилгын учир тэрчлэн тэдгээрийг бүтээсэн болой би; мөн миний Төрсөн Ганц болох Хүүгээр би тэдгээрийг бүтээлгэсэн юм.

34Мөн олон болох бүх хүмүүнээс анхны хүнийг би Адам хэмээн нэрлэсэн бөлгөө.

35Гэвч гагцхүү энэ дэлхийн, мөн үүний оршин суугчдын шастирыг би чамд өгье. Учрыг болгоогтун, миний үгний хүчээр алга болсон олон дэлхий буй. Мөн олон нь одоо байгаа буюу, мөн тоо томшгүй тэдгээр нь хүмүүний тулд болой; харин бүх зүйл надад тоологддог буюу, учир нь тэдгээр нь минийх бөгөөд мөн би тэдгээрийг мэддэг.

36Мөнхүү улиран тохиох дор Мосе Их Эзэнд ярьж, хэлэв: Ай Бурхан минь, өөрийнхөө үйлчлэгчид нигүүлсэнгүй байгаач, мөн энэ дэлхий мөн үүний оршин суугчид мөн тэрчлэн тэнгэрийн талаар надад хэлээч, мөн тэгвэл таны үйлчлэгч сэтгэл хангалуун байх болно.

37Мөн Их Эзэн Мосед хандан ярьж, хэлэв: Тэнгэрүүд, тэдгээр нь олон болой, мөн тэдгээр нь хүмүүнд тоологдож болох нь үгүй; харин тэдгээр нь надад тоологддог бөлгөө, учир нь тэдгээр нь минийх.

38Мөн нэг дэлхий алга болоход, үүний тэнгэр бүр үүнчлэн өөр нэг нь ирэх бөлгөө; мөн миний ажлуудад, мөн миний үгсэд төгсгөл үгүй.

39Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө.

40Мөн эдүгээ Мосе хүү минь дээр нь чиний зогсож байгаа энэ дэлхийн талаар би чамд ярих болно; мөн чи миний ярих зүйлүүдийг бичиж авах ёстой.

41Мөн хүмүүний үрс миний үгсийг юу ч биш мэтээр үнэлж мөн тэдгээрээс олныг нь чиний бичих тэр номноос авах тэрхүү өдөрт, болгоогтун, чиний адил өөр нэгнийг би бэлтгэх болно; мөн тэдгээр нь хүмүүний үрсийн дунд, итгэх болгоны дунд дахин байх болно.

42(Эдгээр үгс нь, нэр нь хүмүүний үрсийн дунд үл мэдэгдэх ёстой нэг ууланд Мосед яригдсан байв. Мөн эдүгээ тэдгээр нь чамд яригдлаа. Итгэдэг тэднээс өөр хэнд ч тэдгээрийг бүү үзүүл, бүр тийм буюу. Амен.)