Судрууд
Агуу Үнэт Сувд


Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд

Бүлэг 3

(1830 оны зургадугаар сараас—аравдугаар сар)

Бурхан бүх зүйлийг дэлхий дээр жам ёсоороо байхаас нь өмнө сүнс байдлаар бүтээжээ—Тэрбээр дэлхий дээрх анхны маханбодь, хүмүүнийг бүтээв—Эмэгтэй хүн эрэгтэй хүнд туслагч бөлгөө.

1Тийнхүү тэнгэр хийгээд дэлхийдууссан байлаа, мөн тэдгээрийн бүх олон нь буюу.

2Мөн долоо дахь өдөр, Бурхан, бибээр ажлаа, мөн хийсэн бүх зүйлээ төгсгөл болгов; мөн бибээр долоо дахь өдөр бүх ажлаасаа амрав, мөн миний хийсэн бүх зүйл дуусав, мөн бибээр, Бурхан тэдгээр нь сайн байсныг харлаа;

3Мөн бибээр, Бурхан долоо дахь өдрийг адисалж мөн үүнийг ариусгав; учир юун гэвэл үүнд бибээр, Бурхан бүтээж мөн хийсэн бүх ажлаасаа амарсан бөлгөө.

4Мөн эдүгээ, болгоогтун, би чамд хэлж байна, эдгээр нь бибээр, Их Эзэн тэнгэр хийгээд дэлхийг бий болгосон тэр өдөр тэд бүтээгдсэн тэнгэрийн хийгээд дэлхийн үеийнхэн болой,

5Мөн үүний өмнө талбайн ургамал бүхэн дэлхийд байхаасаа өмнө, мөн талбайн ургамал бүхэн ургахаасаа өмнө буюу. Учир нь Их Эзэн бибээр, өөрийн ярьсан бүх зүйлийг дэлхийн гадаргуу дээр жам ёсоороо байхаас нь өмнө сүнслэг хэлбэрээр бүтээсэн билээ. Учир нь Их Эзэн бибээр, Бурхан, хүмүүний бүх үрсийг бүтээсэн юм; мөн газар боловсруулахын тулд хараахан хүмүүнийг бус буюу; учир нь тэнгэрт би тэднийг бүтээсэн юм; мөн тэгэхэд дэлхий дээр мөн уснууд хийгээд агаарт махан бодь хараахан байгаагүй билээ;

6Харин Их Эзэн бибээр, Бурхан ярьж мөн дэлхийгээс манан будан хөөрч, мөн газрын бүх гадаргууг усалсан юм.

7Мөн Их Эзэн Бурхан бибээр, хүнийг газрын тоосноос үүсгэв, мөн амин амьсгалыг нь түүний хамрын нүхэнд оруулав; мөн хүн нь дэлхий дээрх анхны махан бодь, амьд бодгаль, тэрчлэн анхны хүн болов; гэсэн хэдий ч, бүх зүйл өмнө нь бүтээгдсэн байлаа; харин тэдгээр нь сүнс байдлаар бүтээгдэж мөн миний үгийн дагуу бий болгогдсон юм.

8Мөн Их Эзэн бибээр, Бурхан Еденд зүүн талд цэцэрлэг суулгаж, мөн тэнд өөрийн бий болгосон хүнийг тавьсан бөлгөө.

9Мөн уг газраас Их Эзэн бибээр мод болгоныг, жам ёсоор нь ургуулах болой, тэр нь хүмүүний хараанд аятай сайхан байх болно; мөн хүмүүн үүнийг болгоож чадах нь үгүй. Мөн энэ нь тэрчлэн амьд бодгаль болсон юм. Учир нь үүнийг би бүтээсэн тэр өдөр энэ нь сүнс байдалтай байв; учир нь бибээр, Бурхан үүнийг, тийм ээ, бүр хүмүүн хэрэглэхийн тулд миний бэлтгэсэн бүх зүйлийн хүрээнд энэ нь үлдэх бөлгөө; мөн энэ нь хоол хүнсний тулд сайн байсныг хүмүүн харав. Мөн бибээр, Их Эзэн Бурхан уг цэцэрлэгийн гол дунд амьдралын модыг, мөн тэрчлэн сайн ба муугийн мэдлэгийн модыг тарьсан билээ.

10Мөн Их Эзэн бибээр, Бурхан, Еденээс гол урсч цэцэрлэгийг услахаар болгосон бөлгөө; мөн тэндээс энэ нь салаалж, мөн голын дөрвөн эх болдог байв.

11Мөн Их Эзэн бибээр эхнийх нь нэрийг Пишон хэмээв, мөн энэ нь Их Эзэн бибээр маш их алт бүтээсэн Хавилагийн нийт нутгаар хөндлөн гулд урсдаг;

12Мөн тэр газрын алт шижир байв, мөн тэнд бделлиум хийгээд оникс чулуу байв.

13Мөн хоёр дахь голын нэрийг Гихон гэдэг байв, мөн энэ нь Етиопийн нийт нутгаар хөндлөн гулд урсдаг буюу.

14Мөн гурав дахь голын нэр нь Ассирын зүүн тийш урсдаг Хиддекел байв, мөн дөрөв дэх гол нь Евфрат байв.

15Мөн Их Эзэн бибээр, хүнийг авч, мөн түүнийг Еденийн цэцэрлэгт, үүнийг арчилж тордон мөн үүнийг сахьж байхын тулд байрлуулсан буюу.

16Мөн бибээр Их Эзэн Бурхан уг хүнд зарлиглан, хэлэв: цэцэрлэгийн мод болгоноос чи чөлөөтэйгөөр идэж болно,

17Харин сайн ба муугийн мэдлэгийн модноос чи идэж болохгүй, гэсэн хэдий ч, өөрийнхөө төлөө сонгож болно, учир нь энэ нь чамд өгөгдсөн билээ; Харин, үүнийг би хориглосныг санагтун; учир нь түүнээс идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхэх болно.

18Мөн хүн ганцаар байх нь сайн биш хэмээн Их Эзэн бибээр өөрийн Төрсөн Ганцад хэлэв; иймийн тул би түүнд зориулж туслагчийг хийх болно.

19Мөн Их Эзэн бибээр газраас, хээрийн амьтан болгоныг, мөн агаарын жигүүртэн бүрийг бий болгов; мөн тэдгээр нь Адамд очин тэрээр тэдгээрийг юу гэж нэрлэхийг харах ёстой хэмээн зарлиглав; мөн тэдгээр нь тэрчлэн амьд бодгалиуд байлаа; учир нь бибээр, Бурхан амин амьсгалыг нь тэдэнд оруулж, мөн амьдардаг болгоныг Адам юу гэж нэрлэнэв, тэр нь тэдгээрийн нэр байх ёстой хэмээн зарлигласан бөлгөө.

20Мөн бүх мал адгуус, мөн агаарын жигүүртнүүд, мөн хээрийн амьтан болгонд Адам нэр өгөв; харин Адамын хувьд түүнд туслагч байхгүй байлаа.

21Мөн Бурхан Их Эзэн бибээр Адамын дээр гүн нойрсолт байхаар болгов; мөн тэрээр нойрсов, мөн би түүний хавиргануудаас нэгийг авч мөн үүний оронд махаар таглав;

22Мөн Их Эзэн бибээр хүнээс авсан хавиргаар эмэгтэй хүнийг хийж, мөн түүнийг эрэгтэй хүнд авчирч өгөв.

23Мөн Адам хэлэв. Энэ нь миний яснуудын яс мөн махны минь мах болохыг би эдүгээ мэдэв; тэрээр Эмэгтэй хүн хэмээн нэрлэгдэх болно, учир нь тэрээр эрэгтэй хүнээс тасдан авагдсан бөлгөө.

24Тиймийн тул эр хүн өөрийн эцэг мөн эхээ орхин, мөн эхнэртэйгээ нэгдэн нийлэх болно; мөн тэд нэг махан бодь байх болно.

25Мөн эр хүн хийгээд түүний эхнэр хоёул нүцгэн байв, мөн тэд ичдэггүй байлаа.