Судрууд
Агуу Үнэт Сувд


Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд

Бүлэг 7

(1830 оны арванхоёрдугаар сар)

Енох зааж, хүмүүсийг удирдан, мөн уулыг хөдөлгөв—Сионы хот үндэслэгдэн байгуулагдав—Енох Хүний Хүүгийн ирэлт, түүний цагаатгагч золиослол, мөн Гэгээнтнүүдийн амилуулалтыг угтан харав—Тэрбээр Сэргээлт, Цугларалт, Хоёр дахь Ирэлт, мөн Сионы эргэн ирэлтийг угтан харав.

1Мөнхүү улиран тохиох дор Енох яриагаа үргэлжлүүлэн, хэлэв: Болгоогтун, бидний эцэг Адам эдгээр зүйлүүдийг заадаг байв, мөн олон нь итгэж мөн Бурханы хүүхдүүд болов, мөнолон нь итгэсэнгүй, мөн нүглүүддээ мөхөж, мөн өөрсөд дээр нь юүлэгдэх Бурханы хилэнгийн галт зэвүүцлийн учир тарчлалд, айж эмээн урагш хүлээж байна.

2Мөн тэр цагаас хойш Енох бошиглож эхлэн, хүмүүст хэлсэн нь энэ буюу: Би аялж яваад, мөн Махужа газар дээр зогсож мөн Их Эзэнд залбиран гуйсан бөлгөө, тэнгэрээс нэгэн дуу хоолой гарч хэлэв—Эргэгтүн чи, мөн Симеон уулан дээр гарагтун чи.

3Мөнхүү улиран тохиох дор би эргэж мөн тэрхүү уулан дээр гарав; мөн би уулан дээр зогсож байхдаа тэнгэр нээгдэхийг болгоов, мөн бибээр алдар суугаар хувцаслагдсан байв;

4Мөн би Их Эзэнийг харав; мөн тэрбээр миний нүүрний өмнө зогсож байв, мөн тэрбээр бүр нэг хүн нөгөөтэйгөө ярьдгийн адилаар, надтай нүүр тулан ярьж байлаа; мөн тэрбээр надад хэлэв: Харагтун, олон үеийн цаг хугацааг хамруулан дэлхийг би чамд үзүүлэх болно.

5Мөнхүү улиран тохиох дор Шамын хөндийд, мөн харагтун, Шамын хүмүүс болох майханд амьдардаг асан агуу хүмүүсийг бибээр болгоов.

6Мөн дахин Их Эзэн надад хэлэв: Харагтун, мөн би умард зүг тийш харав, мөн бибээр майханд амьдардаг асан Канааны хүмүүсийг харав.

7Мөн Их Эзэн надад хэлэв: Бошиглогтун; мөн би бошиглож хэлэв: Канааны үй олон хүмүүс Шамын хүмүүсийн эсрэг тулалдахаар зэхэн урагш одож, бүрмөсөн устгагдсан байхын тулд тэднийг алах болно, мөн Канааны хүмүүс уг нутагт өөрсдийгөө хуваах болно, мөн уг нутаг үржил шимгүй мөн үр жимсгүй байх болно, мөн Канааны хүмүүсээс өөр ямар ч хүмүүс тэнд оршин суух нь үгүй гэдгийг болгоо;

8Учрыг болгоогтун, Их Эзэн уг нутгийг их халуунаар зүхэх болно, мөн үүний үржил шимгүй нь үүрдийнх байх болно, мөн тэд бүх хүмүүсийн дунд жигшигдэхийн тулд тэнд хар нь Канааны бүх хүүхдүүд дээр ирсэн буюу.

9Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлэв: Харагтун мөн би харж, тэгээд Шароны нутаг, басЕнохын нутаг, мөн Омнерын нутаг, бас Хинайн нутаг, мөн Шемийн нутаг бас Ханерын нутаг, мөн Хананнайхагийн нутаг, бас эдгээрийн бүх оршин суугчдыг бибээр болгоов;

10Мөн Их Эзэн надад хэлэв: Энэ хүмүүс уруу очиж, мөн тэдэнд—Би гарч ирэн мөн тэднийг зүхлээр арчиж, мөн тэд үхэхгүйн тулд Наманчил хэмээн хэлэгтүн.

11Мөн Эцэг, мөн ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн Хүүгийн нэрээр, мөн Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг Ариун Сүнсээр би баптисм хүртээх ёстой хэмээх зарлигийг тэрээр надад өгөв.

12Мөнхүү улиран тохиох дор Енох, Канааны хүмүүсээс бусад бүх хүмүүсийг наманчлахад дуудахаа үргэлжлүүлэв;

13Мөн тэрээр Бурханы хүмүүсийг удирдахын тулд Енохын итгэл тийм агуу байв, мөн дайснууд нь тэдний эсрэг тулалдахаар ирэв; мөн тэрээр Их Эзэний үгийг ярьж, мөн дэлхий чичрэв, мөн түүний зарлигийн дагуу уулс зугтав, мөн гол мөрнүүдийн ус голдрилоосоо эргэв; арслангуудын хүрхрэх нь аглаг буйдаас сонсогдож байв; мөн бүх үндэстнүүд агуу ихээр эмээв, Енохын үг ийм хүчтэй байв, мөн түүнд Бурханы өгсөн хэлний хүч ийм агуу байлаа.

14Тэнд тэнгисийн гүнээс газар гарч ирсэн ажээ, мөн тэд зугтаж мөн алс хол зогсон мөн тэнгисийн гүнээс гарч ирсэн газар уруу явахаар Бурханы хүмүүсийн дайснуудын айдас тийм агуу байлаа.

15Мөн уг нутгийн аварга хүмүүс, тэрчлэн алсад зогсож байв; мөн Бурханы эсрэг тэмцсэн бүх хүмүүс дээр зүхэл урагш ирэв;

16Мөн тэр цагаас хойш дайнууд хийгээд цус урсгалт тэдний дунд байв; гэвч Их Эзэн иржмөн өөрийн хүмүүстэй хамт оршин сууж байв, мөн тэд зөв шударга ёсонд оршин сууж байлаа.

17Их Эзэнээс эмээх айдас бүх үндэстнүүд дээр байв, өөрийнх ньхүмүүс дээр байсан Их Эзэний алдар суу тийм агуу байлаа. Мөн Их Эзэн уг нутгийг адислав, мөн тэд уулсын дээр, мөн өндөр газрууд дээр адислагдсан байлаа, мөн цэцэглэн хөгжив.

18Мөн Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй.

19Мөн Енох өөрийн номлолыг Бурханы хүмүүст зөв шударга ёсонд үргэлжлүүлэв. Мөнхүү улиран тохиох дор түүний өдрүүдэд тэрээр Ариун Хот, бүр Сион хэмээн нэрлэгдсзн хот байгуулав.

20Мөнхүү улиран тохиох дор Енох Их Эзэнтэй ярилцав: мөн тэрбээр Их Эзэнд хэлэв: Сион аюулгүй байдалд үүрд оршин тогтнох нь лавтай. Харин Их Эзэн Еноход хэлэв: Сионыг би адисалсан, харин хүмүүсийн үлдсэнийг нь би зүхсэн бөлгөө.

21Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн дэлхийн бүх оршин суугчдыг Еноход үзүүлэв; мөн тэрбээр, цаг хугацааны явцад Сион тэнгэрт дээш аваачигдахыг болгоож, мөн харав. Мөн Их Эзэн Еноход хэлэв: Миний өргөөг үүрд болгоогтун.

22Мөн Енох Адамын хүүхдүүд болох хүмүүсийн үлдсэнийг тэрчлэн болгоов, мөн тэд Каины үр удмаас бусад Адамын бүх үр удмын холимог байлаа; учир нь Каины үр удам хар байв, мөн тэдний дунд байргүй байлаа.

23Мөн Сион тэнгэрт дээш аваачигдсаны дараа Енох өөрөөс нь өмнө байсан дэлхийн бүх үндэстнийг болгоож, мөн харав;

24Мөн тэнд нэг үеийнхэн нөгөөгийнхөө араас ирж байв; мөн Енох өндөрт байж мөн бүр Эцэгийн, мөн Хүний Хүүгийн цээжинд өргөгдөн очсон буюу; мөн болгоогтун, Сатаны хүч дэлхийн бүх гадаргуу дээр байв.

25Мөн тэрээр тэнгэрээс буун ирж буй тэнгэр элчүүдийг харав; мөн тэрбээр: Дэлхийн оршин суугчид дээр халаг, халаг байг хэмээн хэлэх чанга дуу хоолойг сонсов.

26Мөн тэрээр Сатаныг болгоов; мөн түүний гарт агуу гинж байлаа, мөн энэ нь дэлхийн бүхэл гадаргууг харанхуйгаар бүрхсэн байв; мөн тэрээр дээш харж мөн инээд алдан, мөн түүний элчүүд баясан байлаа.

27Мөн Енох тэнгэрээс буун ирж Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилж буй тэнгэр элчүүдийг болгоов; мөн Ариун Сүнс олны дээр байж, мөн тэд тэнгэрийн хүчээр Сионд дээш аваачигдсан байлаа.

28Мөнхүү улиран тохиох дор тэнгэрийн Бурхан хүмүүсийн үлдсэнийг нь харав, мөн тэрээр уйлан хайлав, мөн Енох үүний тухай гэрчлэн хэлэв: Тэнгэр яахан уйлж, мөн уулын дээрх бороо лугаа адил нулимс нь асгарна вэ

29Мөн Енох Их Эзэнд хэлэв: Та ариун, мөн үүрд мөнхөөс үүрд мөнхөд байдгаа харсаар байж та яахан уйлж чадна вэ

30Дэлхийн маш жижиг хэсгүүдийг, тийм ээ, үүн лугаа адил сая сая дэлхийг хүн тоолж чадах нь боломжтой байсан сан бол. Энэ нь таны бүтээлтүүдийн тоонд эхлэл байхгүй байх сан; мөн таны хөшгүүд өдий хүртэл сунгагдсан байгаа бөлгөө; мөн та тэнд байсаар буй бөлгөө, мөн таны цээж тэнд буй; мөн тэрчлэн та шударга билээ; та үүрд нигүүлсэнгүй мөн нинжин сэтгэлтэй;

31Мөн та Сионыг өөрийн бүх бүтээлүүдээс, бүх үүрд мөнхөөс үүрд мөнхөд өөрийн цээжинд аваачсан билээ; мөн өөр юу ч биш харин амар амгалан, шударга ёс хийгээд үнэн нь таны хаан сэнтийн мөн чанар бөлгөө; мөн нигүүлсэл таны нүүрний өмнө явах бөгөөд төгсгөл гэж үгүй болой; та яахан уйлж чадна вэ

32Их Эзэн Еноход хэлэв: Өөрийн эдгээр ахан дүүсийг болгоогтун; тэд бол миний гарын бүтээл билээ, мөн би тэднийг бүтээсэн тэр өдөр тэдний мэдлэгийг би тэдэнд өгсөн бөлгөө; мөн би Едений Цэцэрлэгт хүнд сонгох эрхийг нь өгсөн билээ;

33Мөн тэд бие биенээ хайрлах ёстой, мөн өөрсдийн Эцэг намайг сонгох ёстойг би чиний ах дүүст хэлж, мөн тэрчлэн зарлиг өгсөн билээ, гэвч болгоогтун, тэдэнд хайрлах сэтгэл алга, мөн тэд өөрсдийнхөө цусан төрлийнхнийг үзэн яддаг;

34Мөн миний зэвүүцлийн гал тэдний эсрэг дүрэлзэж байна; мөн би хурц дургүйцэлдээ тэдэн дээр үерүүдийг илгээх болно, учир нь миний догшин хилэн тэдний эсрэг дүрэлзэж байна.

35Болгоогтун, Би бээр Бурхан; Ариун Хүн нь миний нэр, Зөвлөгөөний Хүн нь миний нэр; мөн Төгсгөлгүй бөгөөд Мөнх нь тэрчлэн миний нэр.

36Иймийн тул, бибээр мутраа урагш сунган мөн өөрийн бий болгосон бүх бүтээлүүдийг гартаа барьж чадна; мөн миний мэлмий тэрчлэн тэдгээрийг цоо ширтэж чадна, мөн миний гарын бүх бүтээлүүд дотор, чиний ах дүүсийн дундах шиг агуу ёс бус явдал байсан нь үгүй.

37Гэвч болгоогтун, тэдний нүглүүд эцгүүдийнх нь толгой дээр байх болно; Сатан тэдний эцэг байх болно, мөн зовлон тэдний муу заяа байх болно; мөн бүхэл тэнгэр тэдний, бүр миний гарын бүх бүтээлүүд дээр уйлах болно; иймийн тул эдгээрийн зовохыг харсаар байж, тэнгэр уйлах ёсгүй гэж үү

38Гэвч болгоогтун, чиний нүд дээр нь байгаа тэд үерүүдэд мөхөх болно; мөн болгоогтун, би тэднийг хорих болно, тэдэнд зориулж би шорон бэлтгэсэн билээ.

39Мөн миний сонгосон тэр нь миний нүүрний өмнө гуйв. Иймийн тул, тэрээр тэдний нүглүүдийн учир зовсон ажгуу; миний Сонгосон нь надад эргэж ирэх тэр өдөр тэд наманчлахын хэрээр, мөн тэр өдөр хүртэл тэд тарчлалд байх болно;

40Иймийн тул, үүний учир тэнгэр, тийм ээ, мөн миний гарын бүх бүтээл уйлах болно.

41Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Еноход ярьж, мөн хүмүүний үрсийн бүх үйлийн тухай Еноход хүүрнэв; иймийн тул тэдний ёс бус явдал, мөн тэдний зовлонг Енох мэдэж мөн харж, мөн уйлан, мөн гараа урагш сунгасан бөлгөө, мөн түүний зүрх сэтгэл үүрд мөнхөд мэт үлэмж өсөв; мөн түүний дотор өрөвч сэтгэлээр дүүрэв; мөн бүх үүрд мөнх доргив.

42Мөн Енох тэрчлэн Ноа, мөн түүний гэр бүлийг харав; Ноагийн бүх хөвгүүдийн үр удам цаг зуурын авралаар аврагдах болно;

43Иймийн тул Ноа хөвөгч авдар барьсныг Енох харав; мөн Их Эзэн үүнийг хараад инээмсэглэж мөн үүнийг гартаа авав; гэвч ёс бусчуудын үлдсэн дээр нь үер бууж мөн тэднийг залгисан бөлгөө.

44Мөн Енох үүнийг хараад, түүний сэтгэл шаналан өвдөв, мөн ахан дүүсийнхээ төлөө уйлж, мөн тэнгэрт хандан хэлэв: Тайвшруулагдахаас татгалзах болой бибээр; гэвч Их Эзэн Еноход хэлэв: Зүрх сэтгэлээ өргө, мөн баяртай бай мөн хар.

45Мөнхүү улиран тохиох дор Енох харав: мөн Ноагаас эхлэн тэрээр дэлхийн бүх гэр бүлийг болгоов; мөн тэрээр Их Эзэнд гуйн залбирч хэлэв: Их Эзэний ирэх тэр өдөр хэзээ болох вэ?Гашуудах тэд бүгд ариусгагдаж мөн мөнх амьдралыг авахын тулд Зөв Шударгын цус хэзээ урсах вэ

46Мөн Их Эзэн хэлэв: Энэ нь цагийн голчид, ёс бус явдал хийгээд өс хонзонгийн өдрүүдэд байх болно.

47Мөн болгоогтун, Енох Хүний Хүүгийн, бүр махан бодь дахь ирэлтийн өдрийг харав; мөн түүний бодгаль баясан хэлэв: Зөв шударгыг үйлдэгчид өргөгдсөн бөлгөө, мөн Хурга дэлхийн сууринаас алагдсан буюу; итгэлээр дамжуулан бибээр Эцэгийн цээжинд байна, мөн болгоогтун, Сион надтай хамт буй.

48Мөнхүү улиран тохиох дор Енох дэлхийг харав, мөн үүний дотроос гарах дуу хоолой ийн хэлэхийг нь сонсов: Хүмүүний эх надад халаг, халаг; Хүүхдүүдийнхээ ёс бусын улмаас би өвчиллөө, би ядарч байна. Би хэзээ амарч мөн надаас урагш гарах бусармаг явдлаас цэвэршигдэх вэ? Би амарч болохын тулд, миний гадаргуу дээр зөв шударга ёс хэсэг хугацаанд байхын тулд Бүтээгч минь намайг хэзээ цэвэршүүлэх вэ

49Мөн дэлхий эмгэнэн гашуудахыг Енох сонсоод, тэрээр уйлж, мөн Их Эзэнд гуйн залбирч, хэлэв: Ай Их Эзэн минь, та дэлхийг үл өрөвдөнө гэж үү? Та Ноагийн хүүхдүүдийг адислахгүй гэж үү

50Мөнхүү улиран тохиох дор Енох Их Эзэнд гуйн залбирахаа үргэлжлүүлж, хэлэв: Ай Их Эзэн минь, Ноа болон түүний үр удамд та нигүүлсэлтэй байхын тулд, дэлхий дахиад хэзээ ч үерээр бүрхэгдэхгүй байж болохын тулд Таны Төрсөн Ганцын, бүр Есүс Христийн нэрээр би танаас гуйж байна.

51Мөн Их Эзэн татгалзаж чадсангүй; тэрбээр Енохтой гэрээнд орж, тэрээр үерийг болиулах болно, мөн тэрээр Ноагийн хүүхдийг дуудах болно хэмээн түүнд андгайлан тангараг өгөв;

52Мөн дэлхий оршин тогтнож байх үед түүний үр удмын үлдэгдэл бүх үндэстнүүдийн дунд ямагт байх болно хэмээх хувиршгүй тогтоолыг тэрээр урагш илгээв;

53Мөн Их Эзэн хэлэв: Үр удмаар нь дамжин Мессиа, ирэх тэрээр адислагдсан болой; учир нь тэрээр хэлдэг—Би бол Мессиа, Сионы Хаан үүрд мөнх лугаа адил өргөн Тэнгэрийн Хад билээ; хаалгаар орж мөн надаар дээш авирах хэн боловч хэзээ ч унах нь үгүй; иймийн тул, миний ярьсан тэд адислагдсан болой, учир нь тэд үүрдийн баяслын дуунуудтайгаар урагш гарч ирэх болно.

54Мөнхүү улиран тохиох дор Енох Их Эзэнд гуйн залбирч хэлэв: Хүний Хүү махан бодид хэзээ ирж, дэлхий амрах вэ? Эдгээр зүйлүүдийг надад үзүүлээч, би танаас гуйя.

55Мөн Их Эзэн Еноход хэлэв: Хар, мөн тэрээр харж мөн хүмүүний маягаар загалмайд өргөгдсөн Хүний Хүүг болгоов;

56Мөн тэрээр чанга дуу хоолой сонсов; мөн тэнгэр бүрхэгдсэн байлаа; мөн Бурханы бүх бүтээл эмгэнэн гашуудав; мөн дэлхий ёолов; мөн хаднууд цуурсан байв; мөн гэгээнтнүүд босч ирэн мөн алдар суугийн титэмтэйгээр, Хүний Хүүгийн баруун гар талд хүндлэгдсэн байв;

57Мөн шоронд байсан сүнс болгон урагш гарч ирэн, Бурханы баруун гар талд зогсож байв; мөн үлдсэн нь агуу их өдрийн шүүлтийг хүртэл харанхуйн гинжинд хадгалагдсан байлаа.

58Мөн Енох дахин уйлж, мөн Их Эзэнд хандан гуйн залбирч, хэлэв: Дэлхий хэзээ амрах вэ

59Мөн Хүний Хүү Эцэг өөд дээш ирэхийг Енох болгоов; мөн тэрээр Их Эзэнийг дуудан, хэллээ: Та дэлхий дээр дахин ирэхгүй гэж үү? Тиймийн тул, та бол Бурхан мөн би таныг мэднэ, мөн та надад тангараглаж, мөн бибээр таны Төрсөн Ганцын нэрээр асуух ёстой хэмээн надад зарлигласан буюу; та намайг бий болгосон билээ, мөн таны хаан сэнтийд эрхийг надад өөрөөс минь бус, харин та өөрийн нигүүлслээр дамжуулан надад өгсөн билээ; иймийн тул, та дэлхий дээр дахин ирэхгүй гэж үү? Хэмээн би танаас асууж байна.

60Мөн Их Эзэн Еноход хэлэв: Би амьдардгийн адил Ноагийн хүүхдүүдийн талаар та нарт өгсөн тангаргаа гүйцэлдүүлэхээр эцсийн өдрүүдэд, ёс бусын хийгээд өс хонзонгийн өдрүүдэд би ирэх болно;

61Мөн дэлхий амрах тэр өдөр ирэх болно, гэвч тэр өдрийн өмнө тэнгэр харанхуйлж, мөн харанхуйн хөшиг дэлхийг бүрхэх болно; мөн тэнгэр хийгээд дэлхий сэгсрэгдэх болно; мөн хүмүүний үрсийн дунд агуу гай зовлон байх болно, гэвч өөрийн хүмүүсийг би хамгаалан үлдэх болно;

62Мөн зөв шударга ёсыг тэнгэрээс доош би илгээх болно; мөн миний Төрсөн Ганцын тухай гэрчлэхээр дэлхийгээс үнэнийг би илгээх болно; нас барагсдаас түүний амилуулалтыг; тийм ээ, мөн тэрчлэн бүх хүмүүний амилуулалтыг; мөн миний хүмүүс бүсээ бүсэлж, мөн миний ирэлтийн цагийг урагш ширтэн хүлээж болохын тулд миний бэлтгэх тэр газар, Ариун Хотод миний сонгогдсон хүмүүсийг дэлхийн дөрвөн зүгээс цуглуулахын тулд миний илгээх зөв шударга ёс хийгээд үнэн нь дэлхийг үер мэт арчих болгоно би; учир нь тэнд миний асар байх болно, мөн энэ нь Сион, Шинэ Иерусалим хэмээн нэрлэгдэх болно.

63Мөн Их Эзэн Еноход хэлэв: Тэгээд чи болон чиний бүх хот тэдэнтэй тэнд уулзах болно, мөн бид тэднийг цээжиндээ хүлээн авах болно, мөн тэд биднийг үзэх болно, мөн бид тэднийг тэвэрч, мөн тэд биднийг тэврэх болно, мөн бид бие биенээ үнсэх болно;

64Мөн тэнд миний өргөө байх болно, мөн энэ нь миний бий болгосон бүх бүтээлтүүдээс урагш гарч ирэх Сион байх болно; мөн мянган жилийн хугацаанд дэлхий амрах болно.

65Мөнхүү улиран тохиох дор, мянган жилийн туршид дэлхий дээр зөв шударга ёсонд оршин суухаар Хүний Хүү эцсийн өдрүүдэд ирэх тэр өдрийг Енох харав;

66Гэвч тэр өдрийн өмнө тэрээр ёс бусчуудын дундах агуу гай зовлонг тэрээр харав; мөн зовлонд учирсан тэнгисийг, мөн ёс бусчуудын дээр ирэх Бүхнийг Чадагч Бурханы шүүлтүүдийн учир айж эмээн урагш ширтэн хүлээх өөрсдийг нь мохоох хүмүүний зүрх сэтгэлийг тэрээр тэрчлэн харав.

67Мөн Их Эзэн бүх зүйлийг, бүр дэлхийн хязгаар дахийг Еноход үзүүлэв; мөн тэрээр зөв шударгыг үйлдэгчдийн өдрийг, тэдний гэтэлгэлийн цагийг харж, мөн бүрэн баяр баяслыг хүлээн авсан болой;

68Мөн Енохын өдрүүд дэх Сионы бүх өдрүүд гурван зуун жарантаван жил байв.

69Мөн Енох бас түүний бүх хүмүүс Бурхантай хамт алхалж байв, мөн тэрбээр Сионы дунд оршин сууж байсан болой; мөнхүү улиран тохиох дор Сион байхаа болив, учир нь Бурхан үүнийг өөрийн цээжинд дээш нь хүлээн авсан юм; мөн тэр цагаас хойш Сион Явчихсан хэмээх үг урагш гарч ирсэн ажгуу.