Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд

Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд 

1830 оны зургадугаар сарын 30-наас 1831 оны хоёрдугаар сард Бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэнээр Библийн орчуулгаас авсан хэсэг оршвой.

Бүлэг 1

Бурхан өөрийгөө Мосед илчлэв—Мосе хувиран өөрчлөгдөв—Тэрээр Сатантай тулгарав—Хүн суурьшсан олон дэлхийг Мосе харав—Тоо томшгүй олон дэлхий Хүүгээр бүтээгдсэн ажээ—Бурханы ажил хийгээд алдар суу нь хүмүүний үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах явдал юм.

Бүлэг 2

Тэнгэр мөн дэлхийг Бурхан бүтээдэг—Амьдралын бүх хэлбэр бүтээгддэг—Бурхан хүнийг бий болгож мөн өөр бусад бүхний дээр эзэгнэлийг түүнд өгсөн бөлгөө.

Бүлэг 3

Бурхан бүх зүйлийг дэлхий дээр жам ёсоороо байхаас нь өмнө сүнс байдлаар бүтээжээ—Тэрбээр дэлхий дээрх анхны маханбодь, хүмүүнийг бүтээв—Эмэгтэй хүн эрэгтэй хүнд туслагч бөлгөө.

Бүлэг 4

Сатан хэрхэн чөтгөр болсон нь—Тэр Еваг уруу татав—Адам Ева хоёр унав, тийнхүү үхэл дэлхийд ирэв.

Бүлэг 5

Адам Ева хоёр хүүхдүүдийг урагш авчрав—Адам тахил өргөж мөн Бурханд үйлчлэв—Каин Абел хоёр төрөв—Каин эсэргүүцэн босч, Сатанд Бурханаас илүү хайртай байж, мөн Мөхөл болов—Аллага хийгээд ёс бус явдал газар авав—Сайн мэдээ эхлэлээс номлогдов.

Бүлэг 6

Адамын үр удам дурсамжийн ном хадгалав—Түүний зөв шударга үр удам наманчлалыг тунхагладаг—Бурхан Еноход өөрийгөө илчлэв—Енох сайн мэдээг номлов—Авралын төлөвлөгөө Адамд илчлэгдэв—Тэрбээр баптисм болон санваар хүлээж авав.

Бүлэг 7

Енох зааж, хүмүүсийг удирдан, мөн уулыг хөдөлгөв—Сионы хот үндэслэгдэн байгуулагдав—Енох Хүний Хүүгийн ирэлт, түүний цагаатгагч золиослол, мөн Гэгээнтнүүдийн амилуулалтыг угтан харав—Тэрбээр Сэргээлт, Цугларалт, Хоёр дахь Ирэлт, мөн Сионы эргэн ирэлтийг угтан харав.

Бүлэг 8

Метусела бошиглов—Ноа болон түүний хөвгүүд сайн мэдээг номлов—Агуу ёс бус явдал ноёрхов—Наманчлалын дуудлагад анхаарсангүй—Үерээр тохиох бүх маханбодийн устгалыг Бурхан тогтоов.