Институт ба семинар
Шашны институт, семинарын зорилго


“Шашны институт, семинарын зорилго,” Шашны институт, семинарын зорилго (2022)

“Шашны институт, семинарын зорилго,” Шашны институт, семинарын зорилго

Шашны институт, семинарын зорилго

Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөн, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд нь туслах явдал юм.

Бид зорилгодоо хүрэхийн тулд:

Амьдрах

Бид Есүс Христийн сайн мэдээгээр амьдарч, Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлдэг. Бидний үйл хөдлөл болон зан харьцаа нь гэр орон, анги танхим, нийгэмд үлгэр жишээч байдаг. Бид чадвар, мэдлэг, хандлага болон зан төлөвөө үргэлж сайжруулахыг хичээдэг. Бид Бурханы амьд бошиглогчдыг анхааралтай сонсож, тэдний Сүнсээр өдөөгдсөн сургаал, удирдамжийг дагаж мөрддөг.

Заах

Бид сургалт бүрийг Есүс Христ, Түүний үлгэр жишээ, зан чанар, гэтэлгэх хүч дээр төвлөрөн явуулдаг. Бид суралцагчдад Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг бошиглогчдын үгс болон судрууд дээр байгаагаар нь сурахад тусалдаг. Бид суралцагчдад суралцах үүргээ гүйцэтгэхэд нь тусалдаг. Бид сургалт бүрдээ Ариун Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд урьдаг.

Удирдах

Бид удирдан чиглүүлэх үйлсээ Есүс Христийн үлгэр жишээний дагуу гүйцэтгэдэг. Бид бүх өсвөр үеийнхэн болон залуучуудыг институт, семинарт оролцоход урьж, урамшуулдаг. Бид удирдан чиглүүлж буй хүмүүсээ хүчирхэгжүүлж, үүрэгт ажлаа үр бүтээмжтэйгээр гүйцэтгэн, бусадтай нэгдмэл байдлыг бий болгохыг эрмэлздэг. Бид өөрсдийн хүчин чармайлтаараа хувь хүн, гэр бүл, санваарын удирдагчдад тусалж дэмждэг.