Номын сан
Асуултынхаа хариултыг авахад нь бусдад туслах: Оршил


“Асуултынхаа хариултыг авахад нь бусдад туслах: Оршил,” Сэдэв ба асуулт (2023)

Асуултынхаа хариултыг авахад нь бусдад туслах

Оршил

Хожмын үеийн гэгээнтэн, итгэл нэгтэй хүн итгэлтэй нь холбоотой асуулт, асуудлаа танд хэлбэл үүнийг ариун нандин эрх үүрэг гэж бод. Танд тэдэнтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, хэрэгцээ шаардлагыг хангах боломж бий. Та тэдний бүх асуултад хариулах шаардлагагүй. Зүгээр л хайрлах, сонсох, туслах хүсэлтэй байх хэрэгтэй.

Заримд нь асуулт, асуудал байсан ч Сүмд идэвхтэй байж, сайн мэдээнээс баяр баясгаланг олж авдаг. Хэсэг нь янз бүрийн шалтгаанаар Сүмээс холддог. Зарим нь эцэстээ эргэж идэвхтэй болдог. Олон хүн итгэлээ сэргээх замдаа гардаг бөгөөд үүний үр дүнд итгэл, үйл ажиллагааны талаарх ойлголт нь өөрчлөгддөг. Мөн зарим нь Сүмээс эргэж буцалтгүй холдож байхад зарим нь идэвхтэй гишүүн хэвээр байгаа гэр бүл, найз нөхөдтэйгөө ойр дотно харилцаатай байхыг сонгодог.

Тэдний сонголт ямар байхаас үл хамааран таны харилцаа тэдний амьдралд сайнаар нөлөөлсөөр байна. Итгэлтэй найз эсвэл гэр бүлийн гишүүн нь тэдэнд итгэгчийн амьдрал, Сүмийн үйл ажиллагаандаа эргэж орох замаа эрэлхийлэхэд туслах гэрэлт цамхаг болж чадна. Энэ хэсэг дэх нийтлэлүүд нь Сүмийн талаар асуулт байгаа хүмүүст хайраар тохинуулах үед таныг удирдан чиглүүлэх зарчмуудыг авч үзнэ.