2010–2019
Онцгой ариун хуралдай
2018 оны 4-р сар


Онцгой ариун хуралдай

Ах, эгч нар аа, ерөнхийлөгч Нэлсон өнөөдрийн энэхүү онцгой ариун хуралдайг хөтлөн удирдаач хэмээн надаас хүссэн юм.

Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх гишүүдийн хувьд агуу ач холбогдолтой үйл явдал юм.

1880 оны 10-р сарын 10-нд Бригам Янгийн дараа Жон Тэйлорыг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр дэмжин баталснаас хойш эдгээр үйл явдал нь Сүмийн дуу хоолойг илэрхийлэх Сүмийн албан ёсны онцгой ариун хуралдай болсоор ирсэн.

Бид чуулга, бүлэг тус бүрээр нь санал авах болно. Та бүхнийг байгаа газартаа зөвхөн босно уу хэмээн хүсэх үед босож зогсон, нэрсийг нь дуудсан хүмүүсийг дэмжин батлахаар сонгох эсэх саналаа өгөхдөө гараа өргөнө үү хэмээн урьж байна. Та бүхнээс босож зогсоно уу хэмээн хүссэн үед л саналаа өгнө үү.

Ариун сүмийн талбай дахь Табернеклд болон Ассемблэй Холлд томилогдсон ерөнхий эрх мэдэлтнүүд эдгээр байран дахь санал хураалтыг ажиглан хянах болно. Гадасны төвүүдэд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн нь санал хураах явцыг ажиглан хянана. Татгалзах саналтай хүмүүс гадасныхаа ерөнхийлөгчтэй холбогдоно уу.

Одоо санал хураах ажлыг явуулъя. Дахин хэлэхэд, та бүхэн босож зогсоод, зөвхөн дэмжин батална уу хэмээн хүссэн үед саналаа өгөөрэй.

Тэргүүн Зөвлөлийнхнийг босож зогсоно уу хэмээн хүсэж байна.

Рассэлл Марион Нэлсонийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр дэмжин батлах саналыг Тэргүүн Зөвлөлд оруулж байна.

Тэргүүн Зөвлөлийнхөн дэмжин баталж байвал гараа өргөнө үү.

Даллин Харрис Өүксийг Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр, Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр тус тус дэмжин батлах саналыг Тэргүүн Зөвлөлд оруулж байна.

Тэргүүн Зөвлөлийн гишүүд дэмжин баталж байвал гараа өргөнө үү.

Даллин Харрис Өүксийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр, Мэлвин Рассэлл Баллардыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэмжин батлах саналыг Тэргүүн Зөвлөлд оруулж байна.

Тэргүүн Зөвлөлийн гишүүд дэмжин баталж байвал гараа өргөнө үү.

M.Рассэлл Баллард, Жэффри Р.Холланд, Дийтр Ф.Угдорф, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Toдд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн, Роналд А.Расбанд, Гари И.Стивэнсон, Дэйл Ж.Рэнланд, Гэррит Волтэр Гонг, Улиссэс Соараэс нарыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдээр дэмжин батлах саналыг Тэргүүн Зөвлөлд оруулж байна.

Тэргүүн Зөвлөлийн гишүүд дэмжин баталж байвал гараа өргөнө үү.

Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүдийг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин батлахыг Тэргүүн Зөвлөлд санал болгож байна.

Тэргүүн Зөвлөлийн гишүүд дэмжин баталж байвал гараа өргөнө үү.

Тэргүүн Зөвлөлийнхөн одоо суудалдаа сууж болно.

Бид ахлагч Гонг, ахлагч Соараэс нарыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхантай хамт суудлаа эзэлнэ үү хэмээн урьж байна.

Ахлагч Гонг, ахлагч Соараэс нарыг оролцуулаад Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд босно уу.

Рассэлл Марион Нэлсонийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр, түүний зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг Тэргүүн Зөвлөлийн танилцуулж, санал хураасны дагуу тус тус дэмжин батлах саналыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад оруулж байна.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд дэмжин баталж байвал гараа өргөнө үү.

Та бүхэн суудалдаа эргэж сууцгаана уу.

Бид Далын ерөнхий эрх мэдэлтнүүд, Тэргүүлэх бишопын зөвлөлийн гишүүдийг суудлаасаа босно уу хэмээн урьж байна.

Рассэлл Марион Нэлсонийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр, түүний зөвлөхүүдийг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг Тэргүүн Зөвлөлийн танилцуулж, санал хураасны дагуу тус тус дэмжин батлах саналыг Далын ерөнхий эрх мэдэлтнүүд, Тэргүүлэх бишопын зөвлөлийн гишүүдэд оруулж байна.

Далын ерөнхий эрх мэдэлтнүүд, Тэргүүлэх бишопын зөвлөлийн гишүүд бүгдээрээ дэмжин баталж байвал гараа өргөнө үү.

Та бүхэн суудалдаа эргэж сууцгаана уу.

Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа Бүсийн дал, томилогдсон патриарх, дээд пристүүдийг болон ахлагчдыг суудлаасаа босно уу хэмээн урьж байна.

Рассэлл Марион Нэлсонийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр, түүний зөвлөхүүдийг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг танилцуулж, санал хураасны дагуу тус тус дэмжин батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүмүүс мөн гараа өргөнө үү.

Суудалдаа эргэж сууцгаана уу.

18 ба түүнээс дээш насны Халамжийн нийгэмлэгийн бүх гишүүнийг суудлаасаа босно уу хэмээн урьж байна.

Рассэлл Марион Нэлсонийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр, түүний зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг өмнө нь танилцуулж, санал хураасны дагуу тус тус дэмжин батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүмүүс мөн гараа өргөнө үү.

Та бүхэн суудалдаа эргэж сууцгаана уу.

Аароны санваар атгагчид болох бүх томилогдсон прист, багш, дикон суудлаасаа босно уу хэмээн хүсэж байна.

Рассэлл Марион Нэлсонийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр, түүний зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг өмнө нь танилцуулж, санал хураасны дагуу тус тус дэмжин батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүмүүс мөн гараа өргөнө үү.

Та бүхэн суудалдаа эргэж сууцгаана уу.

12-оос 18 насны залуу эмэгтэйчүүдийг суудлаасаа босно уу хэмээн урьж байна.

Рассэлл Марион Нэлсонийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр, түүний зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг өмнө нь танилцуулж, санал хураасны дагуу тус тус дэмжин батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүмүүс мөн гараа өргөнө үү.

Та бүхэн суудалдаа эргэж сууцгаана уу.

Одоо бид өмнө нь суудлаасаа боссон хүмүүсийг мөн түүнчлэн бүх гишүүнийг хаана ч байсан байгаа газраа суудлаасаа босно уу хэмээн хүсэж байна.

Рассэлл Марион Нэлсонийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр, түүний зөвлөхүүдийг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг танилцуулж, санал хураасны дагуу тус тус дэмжин батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүмүүс мөн гараа өргөнө үү.

Та бүхэн суудалдаа эргэж сууцгаана уу.

Ах, эгч нар аа, та бүхний хайр, дэмжлэгт баярлалаа.