2017
Авралын төлөвлөгөө
January 2017


Бошиглогдсон амлалт

Авралын төлөвлөгөө

“Бидний Аврагч, Есүс Христ энэ төлөвлөгөөний зайлшгүй нэгэн чухал хэсэг билээ. Түүний цагаатгагч золиослолгүйгээр хүн бүр төөрөлдсөн хэвээрээ үлдэх байсан. Зүгээр л Түүнд болон Түүний номлолд итгэх нь хангалтгүй юм. Бид хөдөлмөрлөж, суралцаж, эрэлхийлж мөн залбирч, наманчилж, өсөж хөгжих хэрэгтэй. Бид Бурханы хуулиудыг мэдэж, тэдгээрийн дагуу амьдрах хэрэгтэй. Бид Түүний авралын ёслолуудыг хүлээн авах хэрэгтэй. Бид эдгээрийг хийснээр л жинхэнэ, мөнхийн аз жаргалыг олж авах болно.

Бид үнэнээр адислагдсан ба уг үнэнийг хуваалцах үүрэгтэй. Эцэгийн бидэнд хадгалсан бүхнийг хүлээн авахын тулд уг үнэнээр амьдарцгаая. Түүний хийж буй бүх зүйл бидний сайн сайхны төлөө байдаг. Тэрээр “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” [Мосе 1:39] хэмээн бидэнд хэлсэн.

Би бодьгалынхаа бүхий л эрч хүчээр мөн даруу байдлын гүнд бидэнд зориулсан Эцэгийн төлөвлөгөө болох энэхүү агуу бэлгийн талаар гэрчилж байна. Энэ нь энэ дэлхийд болон ирэх дэлхийд амар амгалан, аз жаргалд хүргэх цорын ганц төгс зам юм.”