2017
Гэр бүлийн үдшийн санаа
January 2017


Гэр бүлийн үдшийн санаа

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох олон өгүүлэл, үйл ажиллагааг оруулав. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

Зураг
Family at table

“Аврагчийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх нь,” 28-р хуудас: Ахлагч Голдэн хүн бүр амьдралдаа хэцүү боловч шийдвэрлэх цаг мөчтэй тулгардаг тухай ярив. Та гэр бүлийнхээ гишүүдийн хүндхэн шийдвэртэй тулгардаг хэд хэдэн нөхцөл байдлыг жүжигчлэн тоглож болно. Жишээлбэл, та гэрийн даалгаврыг чинь хуулахыг хүссэн ангийн найздаа үгүй гэж хэлж эсвэл найзаасаа зөв зохистой үг хэллэг хэрэглэхийг хүсэж байгаагаар дадлага хийж болно. Аврагчийн тухай хүчтэй гэрчлэлтэй болсноор иймэрхүү нөхцөл байдал үүсэхээс өмнө хэрхэн бэлтгэж болох тухай ярилц.

“Тэнгэрлэг Эцэг миний залбиралд үргэлж хариулах уу?” 69-р хуудас: Та залбирлынхаа хариултыг ирж байгааг хэрхэн харсан бэ? Хүсэн хүлээсэн эсвэл хүсэн хүлээгээгүй арга замаар ирсэн эсэхээс үл харгалзан та Их Эзэний залбиралд тань хариулсан тодорхой жишээг хуваалцаж болно. Залбиралд тань хариулж, та нарыг адисалсан Их Эзэний тодорхой арга замуудыг тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэж авахад бие биенээ урамшуулан дэмжих тухай бодож үз.