2017
Сайн мэдээг хэрхэн хуваалцах вэ?
January 2017


Сүмийн удирдагчдын хариулт

Сайн мэдээг хэрхэн хуваалцах вэ?

2000 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Зураг
Sharing the gospel

Бид итгэл үнэмшлийнхээ төлөө уучлал гуйх хэрэггүй. Үнэн гэж мэддэг зүйлээсээ ухрах хэрэггүй. Бид ойлгох гэсэн хандлага, зоригтой, итгэлтэй байдлаар болон Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулснаар мөн сонсож байгаа хүмүүсээ шахаж шаардалгүй, бидний итгэдэг зүйлийг тэр даруй хүлээн аваагүйнх нь төлөө сэтгэл санаагаар уналгүй сайн мэдээг хуваалцаж болно.

Бид Ариун Сүнстэй нөхөрлөж байгаа үедээ Сүмийн идэвх султай гишүүдийн төдийгүй бидэнтэй итгэл нэг биш хүмүүсийн амьдралд ч сайн мэдээний илүү дээр ойлголтыг авчрахын тулд энгийн зүйлсийг хийж чадна. Үүнийг хийхийн тулд шинэ хөтөлбөр гаргах шаардлагагүй. Бидэнд гарын авлага, дуудлага эсвэл сургалт хэрэггүй. Сүмийн сайн гишүүдэд хэрэгтэй цорын ганц зүйл бол Ариун Сүнсний хүчинд найдаж суран, энэхүү хүчээр Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн амьдралд хүрч, туслах явдал юм. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний ойлголтоор дутмаг хүмүүстэй хувийн гэрчлэлээ хуваалцахаас өөр агуу үйлчлэл гэж байхгүй.

Ах эгч нар аа, бид ямар нэгэн зүйл хийхэд бэлэн үү? Бидний хүн нэг бүр өнөөдөр Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлснээр хувийн сүнслэг бэлтгэлээ хангаж, Түүний хүчээр Тэнгэрлэг Эцэгийн илүү олон хүүхдийг Сүм үнэн гэсэн ойлголт, мэдлэгээр адислах шийдвэрийг гаргах уу?

Аврагч амьд бөгөөд хэрэв Түүний Сүмийн энэ агуу ажлыг урагшлуулахын тулд чадах бүхнээ хийвэл бидний хүн нэг бүрийг адислах болно гэдгийг би гэрчилж байна. Бид бүгдээрээ ямар нэгэн зүйлийг хийх шийдвэр гаргах болтугай.