Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Хиламаны өдрүүд дэх Нифайн хүмүүсийн мөн тэдний дайнууд мөн зөрөлдөөнүүдийн шастир, тэрээр өөрийн өдрүүдэд хөтөлсөн тэрхүү, Хиламаны цэдгийн дагуу оршвой.

45-аас 62 дугаар бүлэгт агуулагдав.

Бүлэг 45

Хиламан Алмагийн үгсэд итгэв—Алма нифайчуудын устгалыг бошиглов—Тэрээр уг нутгийг адисалж мөн зүхэв—Алма бүр Мосегийн адил Сүнсээр дээш аваачигдсан байж магадгүй—Сүмд зөрөлдөөнүүд ихсэв. Ойролцоогоор мэө 73 он.

1Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Нифайн хүмүүс үлэмж баясав, учир нь Их Эзэн тэднийг дайснуудынх нь гараас дахин чөлөөлжээ; тиймийн тул тэд Их Эзэн Бурхандаа талархал мэдүүлэв; тийм ээ, мөн тэд ихэд мацаг барьж мөн ихэд залбирч, мөн үлэмж агуу баяраар тэд Бурханаа шүтэн бишрэв.

2Мөнхүү улиран тохиох дор Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын арван ес дэх онд, Алма өөрийн хүү Хиламанд ирж мөн түүнд хэлэв: Хадгалагдсан цэдгүүдийн талаар чамд миний ярьсан тэдгээр үгсэд чи итгэдэг үү

3Мөн Хиламан түүнд хэлэв: Тийм ээ, би итгэдэг.

4Мөн Алма үүнчлэн хэлэв: Ирэх Есүс Христэд чи итгэдэг үү

5Мөн тэрээр хэлсэн нь: Тийм ээ, би таны ярьсан бүх үгэнд итгэдэг.

6Мөн Алма түүнд үүнчлэн хэлэв: Чи миний зарлигуудыг дагах уу

7Мөн тэрээр хэлэв: Тийм ээ, би таны зарлигуудыг бүх сэтгэл зүрхээрээ дагах болно.

8Тэгэхэд нь Алма түүнд хэлэв: Адислагдсан болой чи; мөн Их Эзэн чамайг энэ нутагт дэгжээх болно.

9Гэвч болгоогтун, чамд бошиглох зарим зүйл надад байна; гэвч чамд миний бошиглохыг чи мэдүүлэхгүй; тийм ээ, миний чамд бошиглох нь мэдүүлэгдэх ёсгүй, бүр бошиглол нь гүйцэлдэх хүртэл; тиймийн тул миний хэлэх үгсийг бичигтүн.

10Мөн үгс нь эдгээр буюу: Болгоогтун, Есүс Христ өөрийгөө тэдэнд үзүүлэх тэр цагаас дөрвөн зуун жилийн хойно чухам энэ хүмүүс, нифайчууд, итгэлгүйдээ бууран доройтох болно гэдгийг би өөрт буй илчлэлтийн суу билгийн дагуу ойлгон ухаарч байна.

11Тийм ээ, мөн тэгээд тэд дайнууд мөн тахлуудыг, тийм ээ, өлсгөлөнгүүд мөн цус урсалтыг, бүр Нифайн хүмүүс бүрмөсөн үгүй болтол үзэх болно—

12Тийм ээ, мөн тэд итгэлгүйдээ бууран доройтож мөн харанхуйн мөн шунаг тачаангуйн ажилд мөн бүх төрлийн алдаст унах учир энэ болой; тийм ээ, би чамд хэлнэ, тэд ийм агуу гэрэл мөн мэдлэгийн эсрэг нүгэл үйлдэх учир, тийм ээ, би чамд хэлнэ, тэр өдрөөс, энэхүү агуу алдас ирэхээс өмнө дөрөв дэх үеийнхэн бүгд улиран одоогүй байх болно.

13Мөн тэр агуу өдрийг ирэхэд, болгоогтун одоо тоологдсон тэд өөрөөр хэлбэл эдүгээ Нифайн хүмүүсийн дунд тоологдсон тэдний үр удам, цаашид Нифайн хүмүүсийн дунд тоологдохгүй тэр цаг тун удахгүй ирэх болно.

14Харин үлдэх мөн агуу мөн аймшигт өдөр устгагдаагүй хэн боловч, леменчүүдийн дунд тоологдож мөн тэдэнтэй адил болох болно, Их Эзэний шавь нар гэж нэрлэгдэх цөөн хэдээс бусад нь бүгд; мөн тэднийг леменчүүд бүрмөсөн үгүй болох хүртэл нь мөрдөн мөшгөх болно. Мөн эдүгээ, алдсын учир, энэ бошиглол гүйцэлдэх болно.

15Мөн эдүгээ улиран тохиох дор Алма эдгээр зүйлийг Хиламанд хэлсний дараа тэрээр түүнийг, мөн түүнчлэн өөрийн бусад хөвгүүдийг адислав; мөн түүнчлэн тэр газар дэлхийг зөв шударгыг үйлдэгсдийн төлөө адислав.

16Мөн тэрээр хэлсэн нь: Их Эзэн Бурхан ийн хэлэв—Ёс бусыг үйлдэх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс болгонд, тэд боловсорч гүйцэх үед, уг нутаг, тийм ээ, энэ нутаг, устгалдаа хүртэл зүхэгдэх болно; мөн миний хэлсэнчлэн энэ нь ийм байх болно; учир нь энэ бол уг нутаг дээрх Бурханы зүхэл мөн адислал юм, учир нь нүглийг Их Эзэн хамгийн бага хэмжээгээр байлаа ч гэсэн хүлээн зөвшөөрч чаддаггүй.

17Мөн эдүгээ Алма эдгээр үгийг хэлээд тэрээр сүмийг, тийм ээ, тэр цагаас хойш сүсэг бишрэлдээ тууштай зогсох тэд бүгдийг адислав.

18Мөн Алма үүнийг хийгээд тэрээр Зерахемлагийн нутгаас гарч, Мелекийн нутагт одох мэтээр явсан бөлгөө. Мөнхүү улиран тохиох дор тэрээр хэзээ ч дахин сонсогдсонгүй; түүний үхэл эсвээс оршуулгын тухай бид мэдэх нь үгүй.

19Болгоогтун, бид үүнийг, тэрээр зөв шударга хүн байсныг мэднэ; мөн бүр Мосе лугаа адил, тэрээр Сүнсээр дээш аваачигдсан, өөрөөр хэлбэл Их Эзэний мутраар оршуулагдсан гэдэг яриа сүмд тархжээ. Гэвч болгоогтун, Их Эзэн Мосег өөртөө авсан хэмээн судрууд өгүүлдэг; мөн түүнчлэн Алмаг сүнсээр өөртөө хүлээн авсан хэмээн бид боддог; тиймийн тул, энэ шалтгааны учир түүний үхэл мөн оршуулгын талаар бид юу ч мэддэггүй.

20Мөн эдүгээ улиран тохиох дор Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын арван ес дэх оны эхэнд, Хиламан тэдэнд үгийг тунхаглахаар хүмүүсийн дунд одов.

21Учир нь болгоогтун, леменчүүдтэй хийсэн тэдний дайнууд мөн хүмүүсийн дунд байсан олон жижиг зөрөлдөөнүүд хийгээд үймээнүүдийн учир тэдний дунд Бурханы үг тунхаглагдах нь, тийм ээ, мөн сүм даяар зохицуулалт хийгдэх нь зайлшгүй болов.

22Тиймийн тул, Хиламан болон түүний ах дүүс бүх нутагт сүмийг дахин тохинуулахаар, тийм ээ, Нифайн хүмүүсээр эзэмшигдсэн тэр бүх нутаг даяарх хот болгонд одов. Мөнхүү улиран тохиох дор тэд бүх сүмүүдийн дээрх санваартнууд болон багш нарыг бүх нутаг даяар томилов.

23Мөн эдүгээ улиран тохиох дор Хиламан болон түүний ах дүүс сүмүүдийн дээрх санваартнууд хийгээд багш нарыг томилсны дараа тэдний дунд зөрөлдөөн гарч, мөн тэдний Хиламан болон түүний ах дүүсийн үгсэд анхаарал тавихгүй байв;

24Харин өөрсдийн агуу баялгуудын улмаас сэтгэлдээ хөөрсний учир тэд бардам болжээ; тиймийн тул өөрсдийн нүдэнд тэд баян болж, мөн Бурханы өмнө зөв шударгаар алхуулах тэдний үгсэд анхаарал тавихгүй байлаа.