Судрууд
Мормоны Ном


Мормоны НомынТУХАЙ ТОВЧ ТАЙЛБАР

Мормоны ном бол төмөрлөг хуудсууд дээр сийлэгдсэн, эртний Америк дахь хүмүүсийн эрхэм нандин цэдэг билээ. Уг номонд дөрвөн янзын төмөрлөг ялтсууд дурьдагдсан нь:

  1. Хоёр төрлийн байсан тэр Нифайн Ялтсууд: Бага Ялтсууд мөн Их Ялтсууд буй. Эхнийх нь сүнслэг хэрэг явдлууд мөн бошиглогчдын тохинуулал болон сургамжуудад илүү онцгойлон зориулагдсан, харин эцсийнх нь ихэвчлэн хүмүүсийн тухай төрийн түүхийг агуулах бөлгөө (1 Нифай 9: 2–4). Хэдий тийм ч, Мозаягийн цагаас, их ялтсууд нь түүнчлэн сүнслэг чухал ач холбогдолтой зарим зүйлүүдийг багтаасан байдаг.

  2. Нифайн Их Ялтсуудаас олон тайлбартайгаар Мормоноор хураангуйлагдан бүрдсэн тэр Мормоны Ялтсууд. Эдгээр ялтсууд нь түүнчлэн Мормоноор хийгдсэн мөн түүний хүү Моронайгаар нэмэлт нь хийгдсэн түүхийн үргэлжлэлийг агуулах бөлгөө.

  3. Жарэдчуудын түүхийг танилцуулсан тэр Ифэрийн Ялтсууд. Энэ цэдэг нь «Ифэрийн Ном» гэсэн нэрийн дор ерөнхий түүхийн хамт өөрийн санааг хавсарган нэгтгэсэн тэр Моронайгаар хураангуйлагдсан билээ.

  4. МЭӨ 600 онд Иерусалимаас Лихайн хүмүүсээр авчрагдсан Гуулин Ялтсууд. «Эдгээр нь: Мосеґийн таван ном,...Мөн түүнчлэн Иудейчүүдийн цэдгийг эхлэлээс нь,... Иудагийн хаан Зэдикаягийн засаглалын эхлэлийг хүртэл; мөн түүнчлэн ариун бошиглогчдын бошиглолуудыг »агуулах бөлгөө (1 Нифай 5:11–13). Библи дэх Исаиагаас болон Библийн сударт дурдагдаагүй бусад бошиглогчдоос иш татагдсан эдгээр ялтсуудын олон ишлэлүүд Мормоны Номонд гарсан билээ.

Мормоны Ном нь тус бүрдээ ерөнхий бичиглэгчийнхээ нэрээр онцгойлогдон, нэгээс бусад нь номуудын адил нэрлэгдсэн, арван таван үндсэн хэсэг буюу бүлгүүдээс бүрдэх бөлгөө. Эхний хэсэг нь (Омнаигаар төгсгөл болох эхний зургаан ном), Нифайн Бага Ялтсуудын орчуулга юм. Омнаин, Мозаягийн номнуудын хоорондох нь Мормоны Үгс гэж нэрлэгдсэн хавсралт болно. Энэ хавсралт Бага Ялтсууд дээр сийлэгдсэн цэдгийг Их Ялтсуудаас Мормоны хийсэн хураангуйлалтай холбодог.

Хамгийн урт хэсэг болох Мозаягаас Мормоны долдугаар бүлэг хүртэл багтаасан нь Нифайн Их Ялтсуудаас Мормоны хураангуйллын орчуулга билээ. Сүүлчийн хэсэг нь Мормоны наймдугаар бүлгээс уг ботийг төгсгөн, эцгийнхээ амьдралын цэдгийг төгсгөсний дараа, Жарэдчуудын цэдгийн (Ифэрийн ном) хураангуйллыг хийж мөн хожим нь Моронайн Ном хэмээн нэрлэгдсэн хэсгүүдийг нэмсэн тэр Мормоны хүү Моронайгаар сийлбэрлэгдсэн болой.

МЭ 421 оны үед, Нифайчуудын эцсийн бошиглогч-түүхч, Моронай уг эрхэм нандин цэдгийг битүүмжлэн, Бурханы дуу хоолойгоор түүний эртний бошиглогчдын дунд урьдчилан хэлэгдсэний дагуу, хожмын өдрүүдэд авчрагдахын тул Их Эзэний тулд далдалсан буюу. МЭ 1823 онд мөнөөх Моронай, амилуулагдсан хүмүүн бие, Бошиглогч Иосеф Смитэд айлчилж мөн дараа нь түүнд сийлбэрлэгдсэн ялтсуудыг хүргэсэн билээ.