Найз
Та юу бодож байна вэ?
2024 оны 1-р сар


“Та юу бодож байна вэ?” Найз, 2024 оны 1-р сар, 42.

Та юу бодож байна вэ?

Би зорилго тавиад нэг мэдэхэд мартсан байдаг. Би зорилгодоо хэрхэн хүрч чадах вэ?

—Рейкьявик хот дахь Ричинг

Хүндэт Ричинг,

Зорилго тавьчхаад мартдаг бол бүү санаа зов. Та ганцаараа биш. Энэ нь олон хүнд тулгамддаг асуудал юм. Бид бүгд зорилго тавихдаа сайн боловч зорилгодоо хүрэх нь хэцүү байдаг. Тус болох хэдэн санааг доор жагсаалаа!

Хүндэтгэсэн,

Найз

  1. Томоор мөрөөд. Гэхдээ багаар эхэл. Өөрийгөө сорино гэдэг нь гайхалтай зүйл юм. Жижиг зорилго ч бас хүчтэй гэдгийг сана. “Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг” (Aлма 37:6).

  2. Тодорхой бай. “Би гэрийнхэндээ тусална.” Энэ нь дажгүй зорилго боловч жаахан тодорхойгүй байна. “Би өдөр эд зүйлсээ хурааж гэрийнхэндээ тусална.” Энэ бол гайхалтай зорилго юм. Энэ нь тодорхой төлөвлөгөө юм.

  3. Өөрийн зорилгыг хуваалц. Зорилгынхоо тухай эцэг эх, багш, эсвэл найзуудтайгаа ярилцаарай. Тэдний дэмжлэгийг хүс. Заримдаа хэн нэгэн таныг гээд ирэх эсвэл урам зориг авах нь танд хамгийн их хэрэгтэй зүйл байж болох юм.

  4. Сануулгууд хий. Хэрэв та зорилгуудаа санахыг хүсвэл бичиж аваарай. Зорилгуудаа бичээд, өдөр бүр харах газар тавь. Өнгөлөг, бүтээлч болгоорой!

  5. Итгэлтэй бай. “Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Бид Бурханд итгэх ёстой. “Бид Их Эзэн Есүс Христэд итгэх ёстой. Мөн бид өөртэй итгэлтэй байхыг хэчнээн их хүсдэг билээ.”* Та үүнийг хийж чадна! Бурхан туслах болно.

Зураг
Alt text

Зургийг Шона Ж.К.Тэнни

  • “Do Things That Make a Difference,” Ensign, June 1983, 71-ээс авав.