2008
Mиний найзууд болон бидний хувьд хов жив ярих нь нэлээд асуудал болдог. Би тэдэнд хов жив ярихаа болиход нь хэрхэн тусалж чадах вэ?
2008 оны аравдугаар сарын


Асуулт ба хариулт

“Mиний найзууд болон бидний хувьд хов жив ярих нь нэлээд асуудал болдог. Би тэдэнд хов жив ярихаа болиход нь хэрхэн тусалж чадах вэ?”

“Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө” товхимолд сэрэмжлүүлэн хэлсэн зөвлөмжийг дагаснаар үүнийг даван гарч чадна. “Өөрсдийн үлгэр жишээ, сайхан ааш зангаар эргэн тойрон дахь хүмүүстээ өөр үг хэллэг сонгож, хэрэглэхэд нь дэмжиж, боловсон хэл яриа хэрэглэхэд нь тусал. Цуг байгаа хүмүүс чинь бүдүүлэг хэл яриа хэрэглэвэл эелдэгээр гарч явах юмуу аль эсвэл ярианы сэдвийг өөрчил”.

“Хэрэв та нар хараал хэлдэг зуршилтай бол үүнийгээ өөрчилж чадна. Өөрчилнө гэсэн шийдвэрээр эхэл. Тусламж гуйн залбир. Хэрэв та нар буруу үг хэрэглэж эхэлснээ мэдвэл дуугүй болох эсвэл хэлэх гэсэн зүйлээ өөрөөр илэрхийл”

Энэ товхимолд цааш нь бусдын талаар сайнаар ярих нь яагаад чухал болох талаар тайлбарласан байдаг. “Бусдын талаар эерэг сайнаар яривал та Их Эзэний бие биенээ хайрлах зарлигийг биелүүлнэ. Та нар боловсон үг яриа хэрэглэж байгаа үед Сүнсийг урьж түүнтэй цуг байдаг” (“Хэл яриа” 2001, 22-23).

Христ шиг сайн харьцааг эрхэмлэснээр, та нарын хоорондын харилцаа илүү сайхан, чин сэтгэлийн байж, чи өөрийнхөө талаар илүү сайхан сэтгэгдлийг олж авах болно.

Алтан дүрэм

Өдөр бүр бидний эргэн тойронд маань хов жив сонсогдож байдаг. Энэ нь их хэцүү, сэтгэл эмзэглэм зүйл байдаг. Хов, живийг “Хамгийн сүүлийн үеийн мэдээ” гэх зэргээр найз нөхдийн дунд чамирхах нь бий. Энэ нь их чамин сонсогдох боловч тэр яригдаж буй хүний талаар бодоод үздээ. Тэр хүн та нарын дэргэд сонсоод сууж байгаа гэвэл ямар байх вэ? Тэр үүнийг хүмүүст ярихыг зөвшөөрөх болов уу? Хүмүүс чиний тухай иймэрхүү хов ярьж байна гэвэл чамд ямар мэдрэмж төрөх бол? “Хүмүүн өөрсдөд тань хэрхэн хандахыг хүсдэгчлэн юуг боловч бүх зүйлийг, та нар тэдэнд түүнчлэн үйлд” (3 Нифай 14:12). Хэрэв найз нөхөд чинь хов үг ярьж байвал, сэдвийг нь эвтэйхнээр өөрчил.

Жессика Ж 16 настай. Aризонa, АНУ

Хов живийг эмчлэх эм

Хов жив ярих үед үүнд 3 бүлэг хүмүүс татагдан ордог байна: бид өөрсдөө, үүнийг сонсож буй хүмүүс, мөн тэдний тухай яригдаж буй хүмүүс. Хов ярихаа зогсоохоор амлаж хэрэгжүүл. Хов ярих өвчлөлийг анагаах дараах эмнүүд байдаг: 1. Найзууд чинь хов ярьж эхэлбэл сэдвийг нь өөрчлөх. 2. Хүмүүсийг яриулахгүй байхын тулд чимээгүй болох. 3. “Бие биенийхээ эсрэг юм бүү ярь” гэж шууд хэл (Иаков 4:11).

Бат A. 22 настай, Пномпень,

Сөрөг шүүмжлэлээс зайлсхий.

Хов жив нь хүмүүсийн зүрх сэтгэлийг гэмтээдэг хорон муу хүч юм. Бид цуу үг ярьснаар хүмүүний нэр хүндийг устгах хорон муугийн үүдийг нээж өгдөг. Энэ муу зуршлыг ялахын тулд хэн нэгний амьдралын талаар ямар нэгэн муу, сөрөг дүгнэлт хийхээс сэрэмжлэх хэрэгтэй юм. Үнэн ч бай, худал ч бай тиймэрхүү зүйлийг сонсвол, үүнийг зогсоохыг хичээх хэрэгтэй. Хэрэв тухайн хүмүүс болихгүй үргэлжлүүлэх юм бол чи тэднийг орхин яв (Maтай 12:36-г үз).

Бид Христийн дагалдагчид, Сүмийн гишүүдийн хувьд үнэн, зөв шударгыг эрэлхийлж, найзуудыгаа иймэрхүү яриануудад оролцохгүй байхыг тэдэнд зөвлөж, үнэн шударга, ариун сайныг эрхэмлэж, сахилга баттай, бусдад үлгэр жишээ байх ёстой. (Итгэлийн Тунхаг 1:13-г үз.)

Исмайл С. 18 настай, Сан Пауло, Бразил

Эдгээр зүйлүүдийн талаар бод.

Хов ярихаас зайлсхийхийн тулд, Левитийн 19:18-г цээжилж болно, хөршөө өөр шигээ хайрлах талаар оюун санаандаа байнга санаж, хов сонсогдох бүрд уншиж болно. “Би Есүстэй адилхан баймаар байна” дууг суран, оюун санаандаа дуулж болно (Хүүхдийн Дууны Ном, 78–79). Өөр нэг санаа бол тэр хүний тухай 2 сайн зүйлийг хэлэх юм. Иймэрхүү аргаар уг хүний талаар таагүй зүйлийг мартаж, сайн юмыг нь ажиглах болно.

Родора M. 19настай, Люзон, Филипин

Үүнд эр зориг хэрэгтэй.

Зарим хүмүүс: “Бид заримдаа өөрсдийн хайртай хүмүүс болон өөрсдийн хооронд амнаасаа болж хана хэрмийг босгочихдог” гэх нь бий. Үүнийг зогсоохын тулд, хувь хүнээс сүнслэг эр зориг шаардагддаг гэдэгт би итгэдэг. Бид сайн мэдээг үнэхээр сайн ойлгодог л бол сүмийн гишүүний хувьд хов жив ярихгүй байх хэрэгтэй, учир нь Бурхан биднийг өөрсдийг хэл яриаг ашиглан сайн мэдээг тунхагла гэж заасан болохоос, хэн нэгний талаар хов ярьж шүүмжлэхийг заагаагүй.

Ванесса P. 19настай, Taхити, Францын Полинез

Бусдын сайн талыг олж хар.

Хов жив ярих асуудлыг ялан гарах нь хэцүү байж болно. Гэвч чи хөршөө хайрлахаа санаж байгаа бол, та татгалзсан тайлбарыг хэлэхээсээ өмнө хоёр удаа бодож үзэж магад. Бид бусдыг шүүх хүмүүс биш билээ. Миний бодлоор, хэрэв бид хүмүүсийн сайн талыг харж чадах нь муу талыг нь харахаас илүү тустай байдаг.

Хэйли Б. 15настай, Юта, АНУ

Удирдамжийн төлөө залбир.

Хов жив ярих нь бусдад гүн гүнзгий удаан хугацааны хохирол учруулдагийг сана. Чи өөрийгөө тэдний оронд тавиад үз, бусад хүмүүс чиний талаар таагүй зүйл ярьж байвал чамд ямар санагдах бол? Өөрийн энэ зуршлыг өөрчлөх нь чиний хувьд зөв чухал хүсэл юм. Хэрэв чи Бурханы удирдамжийг чин сэтгэлээсээ эрэлхийлэн, зүрх сэтгэлийн өөрчлөлтийн төлөө залбирвал Тэр хүч чадлаар адислах болно.

Бритни Эйч. 12настай, Юта, АНУ