2009
Гэр бүлийн үдшийн санаанууд
зургадугаар сар 2009


Гэр бүлийн үдшийн санаанууд

Эдгээр заах зөвлөмжүүдийг ангид болон гэрт заахад ашиглаж болно. Та эдгээр санаануудыг гэр бүлдээ эсвэл заадаг ангидаа тохируулан хэрэглэж болно.

“Чи мэднэ шүү дээ” х. 6: Эдди Хуанкагийн түүхийг хуваалц. Моронай 10:3–5-ыг уншихад гэр бүлийн гишүүдийг урь. Моронайн өгсөн амлалтын тухай ярилц. Мормоны Ном болон Иосеф Смитийн тухай гэрчлэлийг нь гэр бүлийн гишүүдээр бичүүл (бага насны хүүхдүүд Мормоны Номын болон Бошиглогчийн зургийг зурж болно).

“Нэг хүн юу хийж чадах вэ,” х. 16: “Nephi’s Courage” (Children’s Songbook, 120–21) дууг дуулж үйл ажиллагааг эхэл. Айвез Вөрвийн түүхийг хуваалцаж, тэрээр Нифайн адил сайныг үйлдэх боломжийг эрж хайсан арга замуудыг нэгтгэн дүгнэ. Бусдад үйлчлэх үеэрээ хуримтлуулсан сайн туршлагаасаа хуваалцахад гэр бүлийн гишүүдийг урь. Ирэх долоо хоногт бусдад үйлчлэх нэг арга замын тухай гэр бүлээрээ залбирч бод (эсвэл өгүүллээс нэг санааг сонго). 1 Нифай 3:7-г уншиж, ярилцан дуусга.

“20 маркийн дэвсгэрт,” х. 20: Гэр ахуйн нэлээд хэдэн жижиг юмсыг хичээлийн өмнө боож бэлтгэ. 20 маркийн дэвсгэрт түүхийг хуваалц. Боодолтой юмсыг үзүүлж, задлахаас өмнө боодолтой юм бүр нь юу болохыг таахыг гэр бүлийн гишүүдээс хүс. Та өөрөө эдгээр юмсыг боосон учраас юу болохыг нь мэдэж байгаагаа тайлбарла. Тэнгэрлэг Эцэг бидний амьдралыг тодорхой мэддэгтэй үүнийг зүйрлүүлж, бид удирдамжийн төлөө яагаад Түүнд хандах ёстойг тайлбарла. Өгүүллийн дөрөв дэх догол мөрийг уншиж, Их Эзэний удирдамжийг хүлээн авахуйц зохистой байхын тулд бид юу хийх хэрэгтэйг ярилц.

“Төгс хөгжсөн бидний тэнгэрлэг гэр,” х. 26: Өгүүллийн эхний хоёр догол мөрийг уншаад, хэл; уран зохиол; хөгжим; урлаг, гадаад төрх байдал болон зан харьцаа гэсэн дөрвөн зүйл тус бүрийн санаануудыг танилцуулах даалгаврыг гэр бүлийн гишүүдэд өг. Дээрх дөрвөн зүйл тус бүрээр та нар гэр орноо хэрхэн улам тэнгэрлэг шинжтэй болгож болох тухай ярилц. “Тэнгэрлэг гэр орон байхад” саад учруулж болох мэдээллийн хэрэгслийг үзэхгүй байх зорилгыг гэр бүлээрээ тавь. Бас сайн номнууд, урлагийн сайн бүтээл, хөгжмийг гэр орондоо авчрах зорилго тавих асуудлыг хөндөж ярилц. Эдгээр зүйлүүд гэр орны чинь уур амьсгалыг хэрхэн өөрчилснийг ирээдүйн гэр бүлийн үдшээр ярилц.

“Гүйвэл ядрахгүй” х. 32: Өгүүлэл дэх гэрчлэлүүдээс заримыг нь унш. Мэргэн Ухааны Үгээр амьдарснаас ирдэг адислалуудын тухай гэрчлэлийг нь гэр бүлийн гишүүдээр бичүүлэхэд анхаар. Бага насны хүүхдүүд Сургаал ба Гэрээ 89:10–17-д жагсаасан зарим хүнсний зүйлийн зургийг зурж болно. Мэргэн Ухааны Үгээр амьдрахын төлөө үргэлж хичээн чармайхад гэр бүлийн гишүүдийг урь. Та энэ хичээлийн дараа тэжээллэг хөнгөн зууш өгч болно.

“Их Эзэнийг дагахаас ирдэг хүч чадал,” х. Н4: Аврагчийг дагахын тулд ямар нэг зүйлийг орхисон туршлагаа хуваалцахад гэр бүлийн гишүүдийг урь. Ямар юм хэцүү, ямар юм амархан байсныг асуу. Ням гарагт гүйхээ больсон Ахлагч Клаудио Д.Зивикийн түүхийг ярьж, энэ шийдвэрийг гаргахад түүнд тохиолдсон хүндрэл бэрхшээл болон ирсэн адислалын тухай ярилц. Өгүүллийн сүүлчийн догол мөрийг уншиж төгсгө.