2011
Би Аврагчийг хэрхэн дагах вэ?
2011 оны Арванхоёрдугаар сар


Онцгой гэрч

Би Аврагчийг хэрхэн дагах вэ?

“We Follow Jesus Christ,” Лиахона, 2010 оны 5-р сар, 84, 86; “Live by Faith and Not by Fear,” Лиахона, 2007 оны 11-р сар, 73-аас.

Зураг
Ахлагч Квинтин Л.Кук

Энэ сэдвээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл Л.Андерсен бодлоо хуваалцаж байна.

Бид Түүний зарлигуудыг сахьж, Түүний хүүхдүүдэд үйлчилснээр Бурхахныг хайрлах хайраа харуулдаг.

Ариун ёслол нь бид Түүний Хүүг санаж, Түүний зарлигуудыг сахидгаа Бурханд гэрчлэн баптисмын гэрээгээ шинэчлэх боломжийг бидэнд олгодог билээ.

Хэрэв бид бие биенээ хайрлавал Түүний шавь нар гэгдэх болно гэдгийг Аврагч мэдэгдсэн юм.

Манай амьд бошиглогч, Ерөнхийлөгч Томас С.Монсонг дагагтун. Тэр бол Аврагчийг дагадаг хүний онцгой үлгэр жишээ мөн.

Бид Есүс Христийг дахин ирэхэд Түүнтэй илүү адилхан болсон байхын тулд Түүний нэрийг өөр дээрээ авч, Түүний дүр төрхийг өөрийн дүр төрхөнд бий болгох ёстой.

Чимэглэлийг Стив Кропп; Христ, Баян залуу захирагч хоёр, нарийвчлал, Хейнрих Хофманн, К.Харрисон Конрой Компаний зөвшөөрлөөр нийтлэв.