2011
Ариун сүмд хүрэх зам
2011 оны Арванхоёрдугаар сар


Ариун сүмд хүрэх зам

Сүмийн гишүүд олон янзын замыг сонгодог ч, Украйны Хожмын Үеийн Гэгээнтнүүд ариун сүм рүү хөтөлдөг зөв замыг олжээ.

Үүр цайхаас өмнө Украйны Киевийн Килцева замаар машинаар явсан зорчигчдод Украйны Киевийн ариун сүм рүү харьцангуй нам гүмхэн зам хөтөлнө. Замын жижигхэн хонхоруудыг тойрон гарах цөөхөн машины гэрэл өглөөний мананг нэвтлэн холоос сүүмэлзэнэ.

Ариун сүмийн бүдэг гэрэл гэрэлт цамхаг лугаа адил ариун сүм рүү очих замыг зорчигчдод зааж өгнө.

Тус ариун сүмийг 2010 оны наймдугаар сард онцгойлон адисалснаас хойш зарим хүмүүс ариун сүм рүү хөтлөх энэ намуухан замыг дагаснаараа адислагдсан бол, бусад нь ариун сүмд хүрэх тэдний зам тийм ч амар хялбар байгаагүйг нотлон хэлж чадна.

Өглөө болж, нар мандахад машин, автобуснууд Килцева замаар багтаж ядан цувна. Саяхан нам гүмхэн байсан зам машинаар пиг дүүрч, дуу шуугиан ихтэй машины зогсоол шиг болжээ.

Машинаар явахад замын хөдөлгөөн заавал нөлөөлнө гэдгийг мэддэг болохоор ариун сүмд явагч олон хүн зам дээр үлдэж, дараачийн зогсоолд хүрэхээс өмнө тэвчээртэйгээр хэдхэн метр ахьдаг байлаа. Ариун сүм хүрэх яагаач үгүй байдаг, гэтэл машинаар явахад удаан байлаа.

Зарим хүмүүс өөр замыг сонгодог. Ариун сүмийн ар талд олон салаа шороон зам, бөглүү гудамжнууд байдаг. Замыг тодорхой тэмдэглээгүй учир жолооч нар амархан төөрч мэднэ. Гэвч жолооч дээшээ харвал, бүхнийг ариун сүмд ирэхийг урин, хөтчийн үүрэг гүйцэтгэж буй ариун сүмийн шовх ганжирыг олж харна.

Их Эзэний өргөөнд хүрэх Украйны гишүүдийн сүнслэг зам ариун сүмийн эргэн тойрон дахь машин замуудтай адилгүй юм.

Зарим залуу гишүүд Сүмд өссөнөөрөө адислагдсан бөгөөд эдүгээ өөрсдийн ёслолын ажлыг хийлгэхийн тулд Украйны Киевийн Ариун сүмд орох боломжтой байгаа бол бусад олон хүмүүс тэнд очихын тулд сүнсний хүнд хүчир замаар машинаар явж хүрчээ.

1998 онд Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн (1910–2008) зарласан ариун сүм 2010 онд дууссан юм. Тэр 12 жилийн турш Украйны Киев гадасны гишүүд хөдөлгөөн нь удаан юм шиг санагдах нарийн зам дээр байж, ариун сүм дуусахыг тэвчээртэйгээр хүлээж байлаа. Зарим хүмүүс өөр замаар явж, ариун сүмийн зорилгоо түр зуур хараанаасаа алдаж байлаа.

Ариун сүмд хүрэхийн тулд гишүүдийн сонгодог сүнсний зам ялгаатай ч гэсэн Украйны итгэлтэй гишүүд ариун сүм рүү хөтөлдөг бүх зөв замыг олж байна.

Шулуун зам

Зүүн Европын насанд хүрсэн олон залуу гишүүд бага насандаа сайн мэдээ рүү удирдагдсан билээ. Ийнхүү бага наснаасаа сайн мэдээний тухай мэдлэгтэй болсон нь гэрчлэлээ залуу наснаасаа эхлэн хөгжүүлэх төдийгүй мөн ариун сүмд гэрлэх шийдвэр төгс байдлыг төлөвшүүлэх боломжийг тэдэнд олгож байна.

Харьков тойргийн гишүүн Николай Чимизов түүний эхнэр Асия хоёр залуу насандаа сайн мэдээтэй танилцсан бөгөөд тэр үед Николай наймтай, Асия аравтай байжээ.

“Би баптисм хүртсэн цагаасаа эхлэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бол өргөмжлөлд хүрэх зам мөн гэдгийг мэдсэн” гэж Чимизов ах хэллээ. “Гэр бүлийн үүрэг зорилгын тухай Сүмийн сургаал надад үргэлж чухал байлаа.”

Чимизова эгч мөнхийн гэр бүлийн ач холбогдлыг мөн л бага насандаа ойлгожээ. “Намайг залуу эмэгтэйн хувьд сүмд явдаг байхад ариун сүмийн гэрээнүүд хийх нь хэчнээн чухал болохыг заадаг байсан. “Би ариун сүмд гэрлэхийг үргэлж мөрөөддөг байлаа. Иймээс ариун сүмд гэрлэхээр зохистой байхыг ямагт хичээдэг байсан.”

Хосууд 2009 онд анх танилцаж болзож эхэлсэн байна. Хайр сэтгэлтэй хоёрын яриа гэрлэх сэдэв рүү ороход дараагийн алхам нь юу байхыг тэр хоёр аль хэдийн мэдэж байлаа. “Киевийн Ариун сүмийг 2010 оны наймдугаар сард онцгойлон адисална гэж зарлахад бид хоёр тэнд лацдан холбуулахаар шийдсэн” гэж Чимизова эгч хэллээ.

“Бид хоёр удаан хүлээгээгүй нь сайхан хэрэг шүү” гэж Чимизов ах хэлэв.

Тэр хоёр 2010 оны есдүгээр сарын 1-нд гэрлэлтээ лацдан холбуулжээ.

“Энэ бол миний амьдралд хамгийн гайхамшигтай сайхан өдөр байлаа. Би хайртай Асиягаа сугадан, түүнийг Их Эзэний өргөөнд дагуулж орсноор адислагдсанаа мэдэрсэн. Тэр өдөр миний мөрөөдөл мөнхийн гэр бүлээ төвхнүүлэх мөрөөдөл минь биелсэн гэж хэлэхэд сайхан байна” гэж Чимизов ах ярив.

Урт зам

Мөнхийн гэрлэлт хийлгэх зам Виноградарский тойргийн гишүүн Петр Михайленко, Адалина Михайленко хоёрын хувьд шулуун атлаа их урт байжээ. Михайленкогийнхан Сүмд нэгдсэн Украйны анхны гэр бүлүүдийн нэг бөгөөд тэд Киевт анхны салбар байгуулагдсанаас хойш хоёр жилийн дараа 1993 онд баптисм хүртсэн ажээ.

Хэдий тийм ч ариун сүмээс хол амьдардаг гэдгээс гадна зарим хүчин зүйлс гэр бүлийн энэ хосыг лацдан холбуулахад саад болж байлаа. Гэвч тэд үүнээс болж ухарсангүй, хоёр биендээ болон мөнхийн гэрлэлт хийлгэх мөрөөдөлдөө чин үнэнч байлаа.

“Би ариун сүмд лацдан холбуулахыг тэвчээртэй хүлээсэн шүү. Сүмийг орхих тухай бодол огт байгаагүй. ариун сүмд хүрэх зам үргэлж тодорхой байсан” гэж Михайленко ах хэллээ.

Ерөнхийлөгч Томас С.Монсон 2010 оны наймдугаар сард адисалснаас хойш энэ гэр бүлийн хосын лацдан холбуулах хүсэл нэн их болсон гэнэ. Бид хоёр лацдан холбуулах өдрөө ариун сүм нээгдэх яагаач үгүй байхад бүр эрт очиж билээ” гэж Михайленко эгч хэллээ.

Энэ гэр бүлийн хос ганцаархнаа байсангүй. Тойргийнх нь олон гишүүд тэр өдөр Михайленкогийнхны баярыг хуваалцахаар ариун сүм дээр ирсэн байв.

“Лацдан холболт үнэхээр сайхан байсан шүү. Хайртай хань ижлээ тэр өдрийнх шигээр хэзээ ч тийм ихээр хайрлаж байгаагүй юм шиг мэдрэмж төрж билээ” хэмээн Михайленко эгч ярилаа.

Хайрын мэдрэмж тэр өдрөөс хойш улам хүчтэй болсон гэнэ. “Бидний харилцаанд эрс өөрчлөлт гарсан. Бид хоёр гэрлээд удаж байгаа улс, гэвч хайрын мэдрэмж огт өөр болжээ. Бид хоёр бие биенийхээ төлөө улам ихийг хийхийг хүсч байна. Тэгэхдээ үүнийг илүү их хайраар хийх болно” гэж Михайленко ах ярилаа.

Эргээд зам дээрээ ирсэн нь

Виноградарский тойргийн гишүүн Андрей Дудка, Валентина Дудка нарыг хөршүүд нь 2003 онд сайн мэдээтэй танилцуулжээ. Гэр бүлийн энэ хос хэдэн долоо хоногийн турш номлогчидтой уулзсаны эцэст Сүмд нэгдэхээр шийдсэн гэнэ.

Дудкагийнхан хожмын үе дэх ариун сүмүүдийн хэрэгцээ, мөнхийн гэр бүлтэй байх боломж зэрэг сайн мэдээний үнэнүүдийг мэдсэндээ сэтгэл догдлон баяртай байсан ч, аажимдаа идэвхгүй болсон ажээ. “Бид сүмд явахгүй байх ямар нэг шалтаг олдог байлаа. “Их ядарчихлаа ч гэх юм уу, эсвэл телевизээр бидний үзэх дуртай нэвтрүүлэг гарах гэж байна шүү дээ гэхчлэн.

Дудка ах, эгч хоёр идэвх султай болсон нь тэдний аз жаргалд муу нөлөө үзүүлжээ. “Бид Сүмийг орхисныхоо дараа Сүмийн амьдрал, дэлхийн амьдрал хоёр үнэхээр ялгаатайг олж харсан. Бид аз жаргалгүй байлаа” гэж Дудка ах ярив.

Дудка эгч сүмд явалгүй дөрвөн сар орчим болсны дараа эргэлтийн цэгт хүрч очсон гэнэ. “Нэг ням гараг болоход ‘Хэрэв би өнөөдөр сүмд явахгүй бол, цаашид тэсэх аргагүй боллоо’ гэж би хэлж билээ. Чухамдаа олон өдөр усгүй явсан хүн шиг болчихсон байлаа. Надад ус хэрэгтэй байлаа” гэж Дудка эгч ярив.

Дудка эгч дахин идэвхтэй болсныхоо дараа нөхрийнхөө төлөө тэвчээртэйгээр залбирч, өөртэйгөө хамт сүмд эргэж очиход нь түүнийг дэмждэг байжээ. Түүнийг сүмд эргэж ирснээс хойш жил хагасын дараа нөхөр бас эргэж ирсэн гэнэ.

“Эхнэрийн минь залбирал надад нөлөөлсөн юм. Би Мелкизедек санваартны хувьд идэвхтэй гишүүн байх хариуцлагатайгаа ойлгосон. Бурхангүйгээр би юу ч хийж чадахгүйгээ ухаарсан” гэж Дудка ах ярилаа.

Дудка ах, эгч хоёрыг Сүмд эргэж ирсний дараа тэдний бодол санаа ариун сүмийн авралын ёслолуудад төвлөрөх болов. 2007 онд ариун сүмийн газар хөндөх ёслолыг харахаар энэ гэр бүлийн хос Украйны бусад Хожмын Үеийн Гэгээнтнүүдтэй нэгдсэн ажээ.

“Ариун сүмийн барилгыг эхэлснээс хойш бид хоёр барилгын дэргэд олон удаа очиж, ажил хэрхэн хийгддэгийг хардаг байсан” гэж Дудка ахыг хэлэхэд,

“Барилгачид анхны чулууг тавихыг хараад би дээр үсэрсэн” гэж Дудка эгч хэллээ.

Тэнгэр элч Моронайн баримлыг ариун сүмийн орой дээр байрлуулахад олон Хожмын Үеийн Гэгээнтэн чанга тэврэлдэж, тэдний, ялангуяа Дудка, ах эгч хоёрын нулимс хацрыг нь даган урсаж байлаа.

“Ариун сүмийг барьж дуусахад бид тэнд орохоор зохистойгоо мэдээд санаа амарсан шүү” гэж Дудка ах хэллээ.

Ариун сүмд лацдан холбуулсан нь амьдралыг мөнхийн хэтийн төлөвийн үүднээс үзэх хүчтэй үзлийг тэдэнд төлөвшүүлсэн юм хэмээн Дудка ах, эгч хоёр ярилаа. “Танай гэр бүл одоо зөвхөн танай нөхөр, та хоёр биш, одоо Их Эзэн гэр бүлийн чинь хэсэг шүү дээ. Одоо бид хоёр бие биенээ мөнхийн мэлмийгээр хардаг болсон” гэж Дудка эгч хэллээ.

Дээрээс: Асия Чимизова, Николай Чимизов хоёр Украйны Киевийн Ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш гурав хоногийн дараа лацдан холбуулжээ. Петр Михайленко, Адалина Михайленко нар ач охин Машагаа эх орондоо ариун сүмд орохоор тэсч ядан хүлээж байгаад нь баяртай байна. Андрей Дудка, Валентина Дудка нар ариун сүмийг баригдаж байх үеэс газар дээр олон удаа очжээ.

Марина Лукачийн гэрэл зураг

Дээд талд: гэрэл зургийг Чимизовын гэр бүлийн зөвшөөрлөөр нийтлэв; бусад гэрэл зургуудыг Чад. Э.Фарез