2012
Daughters in My Kingdom
2012 оны 3-р сар


2012 оны 3-р сар, Айлчлагч багшийн захиас бичиг

Daughters in My Kingdom

Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарын итгэлийг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг тэдний амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Итгэл, Гэр бүл, Халамж

Бид Тэнгэр дэх Эцэгийн охид билээ. Тэрээр биднийг мэддэг, хайрладаг мөн бидэнд зориулсан төлөвлөгөөг бэлдсэн. Энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг нь муугаас илүүтэйгээр сайныг сонгохоор энэ дэлхийд ирэх явдал билээ. Бид Бурханы зарлигуудыг дагахаар сонгох үедээ Түүнийг хүндэтгэн биширч, Бурханы охид болох хувь заяагаа хүлээн зөвшөөрдөг. Нийгмийн Халамжийн бүлэг бидэнд энэхүү тэнгэрлэг өвөө санахад тусалдаг.

Нийгмийн Халамжийн бүлэг болон түүний түүх нь биднийг хүчирхэгжүүлэн дэмждэг билээ. Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б.Бек эгч ийн хэлсэн юм “Бурханы охидын хувьд та мөнхийн зорилгод бэлдэж байгаа бөгөөд та нарын хүн нэг бүр эмэгтэй хүний шинж чанар, үүрэг хариуцлагатай юм. Гэр бүлүүдийн болон нийгэм хороод, Сүмийн амжилт мөн гайхамшигт авралын төлөвлөгөө таны итгэлээс шалтгаалдаг билээ. … [Бидний Тэнгэрлэг Эцэг] Өөрийн хүмүүсийг барьж босгож, тэднийг ариун сүмийн адислалуудад бэлтгэхэд туслахын тулд Нийгмийн Халамжийн бүлгийг зохион байгуулсан билээ. Тэрээр [Нийгмийн Халамжийн бүлгийг] охидоо Өөрийн ажилдаа нэгтгэж, Өөрийн хаант улсыг байгуулахад болон Сионыг хүчирхэгжүүлэхэд тэдний туслалцааг цэдгэлэхийн тулд байгуулсан билээ.”1

Тэнгэр дэх Эцэг маань Түүний Хаант улсыг байгуулахад туслах тодорхой үүрэг даалгавруудыг бид бүгдэд өгсөн байдаг. Мөн Тэрбээр тэдгээр тодорхой үүрэг даалгавруудыг гүйцэтгэхэд бидэнд туслах сүнслэг бэлгүүдээр биднийг адисалсан байдаг. Нийгмийн Халамжийн бүлгээр дамжуулан бид гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрч, Есүс Христийн шавь байхын тулд хэрхэн амьдрахад суралцахадаа өөрсдийн бэлгийг ашиглах боломжтой болдог.

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар Зөвлөх Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф шавь байх талаар ийнхүү хэлсэн билээ: “Бид дагалдагчийн замаар тэвчээртэйгээр алхсанаар итгэлийнхээ хэмжүүр болон өөрсдийнхөөсөө илүүтэйгээр Бурханы хүслийг дагах сэтгэлээ баттай болгодог.”2

Бид Бурханы охид гэдгээ санаж, Түүний дагалдагчын амьдралаар амьдрахын төлөө тэмцэх болтугай. Бид ийн үйлдсэнээр дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулахад тусалж, Түүний оршихуйд эргэж очих зохистой болно.

Судруудаас

Зехариа 2:10; Сургаал ба Гэрээ 25:1, 10, 16; 138:38–39, 56; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (Лихона мөн Ensign, 2010 оны 11-р сар, 129)

Бидний түүхээс

1842 оны 4-р сарын 28-нд Бошиглогч Иосеф Смит Нийгмийн Халамжийн бүлгийн эгч нарт хандан “Та бүгд онцгой боломжиндоо тохирохоор амьдрах аваас тэнгэр элчүүд та нартай хамтран ажиллахаас татгалзаж чадахгүй’ хэмээн хэлсэн билээ.”3

Бусдад үйлчилж, хувь хүмүүст итгэлээ хөгжүүлэхэд нь туслах Нийгмийн Халамжийн бүлгийн хүч чадлын талаар Нийгмийн Халамжийн бүлгийн гурав дахь ерөнхий ерөнхийлөгч Зина Д. Х.Янг 1893 онд эгч нарт ийнхүү амлажээ “Хэрэв та нар зүрх сэтгэлийнхээ гүн рүү Их Эзэний Сүнсний тусламжтайгаар өнгийх аваас энэхүү ажлын гэрчлэл болох агуу үнэт сувдыг олох болно.”4

Эшлэл

  1. Жюли Б.Бек “‘Daughters in My Kingdom’: The History and Work of Relief Society,” Лиахона, 2010 оны 11-р сар, 112, 114.

  2. Диетер Ф.Угдорф, “The Way of the Disciple,” Лиахона, 2009 оны 5-р сар, 76.

  3. Иосеф Смит, History of the Church, 4:605.

  4. Зина Д. Х.Янг, “How I Gained My Testimony of the Truth,” Young Woman’s Journal, 1893 оны 4-р сар, 319.