2013
Зүрх сэтгэлийг минь эдгээгээч
2013 оны 3-р сар


ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ЗОРИУЛАВ

Зүрх сэтгэлийг минь эдгээгээч

Ах маань нас барсаны нэг жилийн дараах энэ өдөр би өөрийн амьдралын тухай эрэгцүүлэн бодлоо. Би зүрх сэтгэлийн их өвдөлт мөн Бурханы өгсөн адислалуудын тухай эргэн саналаа.

Хайртай хүмүүсийнх нь үхэл адислалуудыг авчирдаг хэмээн хэлдэг хүмүүсийг би гайхдаг байв. Надад маш их гуниг зовлон авчирсан тэр зүйлийн төлөө баярлан талархах ёстой гэдгийг би ерөөсөө ойлгодоггүй байлаа. Тэр нэгэн шөнө миний бодол санааг бүхэлд нь өөрчилсөн юм.

Нэгэн шөнө дунд миний зүрх сэтгэл маш их шаналан сэрж билээ. Зүрх сэтгэлийн тэрхүү өвдөлт нь намайг бачимдуулж байв. Би өвдөг сөхрөөд Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирлаа. Би Есүс Христийн Цагаатгал болон Түүний гайхамшигт эдгээх хүчний талаар бүхий л амьдралынхаа турш заалгасаар ирсэн. Энэ үед миний итгэл шалгагдсан юм. Би үнэхээр итгэдэг үү? Би Тэнгэр дэх Эцэгээсээ зүрх сэтгэлийг минь эдгээхийг гуйлаа. Энэ өвдөлтийг ганцаараа үүрэхэд дэндүү хэцүү байсан.

Тэгээд дараа нь хайр, тайвшрал, амар амгалан мэдрэмжээр би дүүрлээ. Бурхан намайг тэвэрч, тэр их өвдөлтөөс хамгаалж байгааг би мэдэрсэн. Би ахыгаа санасан хэвээрээ л байсан ч үүнийг өөр нүдээр харах болсон юм. Энэхүү туршлагаас би маш их зүйлийг сурсан билээ.

Их Эзэний хайр ба амар амгалан бүх хүнд өгөгдөх боломжтой. Гагцхүү бид түүнээс хүртэх л хэрэгтэй.