2013
Есүс Христ Өөрийн Сүмийг хожмын өдрүүдэд сэргээсэн
2013 оны дөрөвдүгээр сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Есүс Христ Өөрийн Сүмийг хожмын өдрүүдэд сэргээсэн

Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Үнэт эрдэнэ олохоор явлаа гэж төсөөлөн бод. Тэрхүү үнэт эрдэнийг хаанаас, яаж олох вэ? Эрдэнэсийн хайрцаг байж болох уу? Дотор нь юу байх бол?

Үнэт эрдэнэсийн зарим хайрцагт эрдэнийн зүйлс, үнэт зооснууд байдаг. Харин Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бидэнд бүр илүү үнэтэй нэг нэг эрдэнэ байдаг энэ бол: Есүс Христийн сайн мэдээ юм.

Олон хүмүүс энэхүү үнэт эрдэнийн тухай мэддэггүй. Тиймээс бидний нэг үүрэг бол энэхүү үнэт эрдэнийг боломжийнхоо хэрээр аль болох олон хүмүүстэй хуваалцах явдал мөн.

Есүс болон Түүний Төлөөлөгчид нас барсны дараа сайн мэдээний зарим чухал сургаал болон ёслолууд, түүний дотор баптисм, санваарын эрх мэдэл, Ариун сүмүүд, амьд бошиглогчид, ариун ёслол алга болсон буюу өөрчлөгдсөн юм.

Сайн мэдээний эдгээр бүх үнэт эрдэнэс Бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн юм. Тэрээр үнэнийг мэдэхийн төлөө залбирсан үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Ариун ойн цоорхойд Иосеф Смит дээр хүрч ирсэн билээ.

Иосеф хожим нь алтан ялтсуудыг хүлээж аван, Мормоны Номыг орчуулсан юм. Мормоны Ном нь алдагдсан үнэнүүдийг тайлбарладаг учраас бид энэ номын агуулдаг сургаалуудыг үнэт эрдэнэстэй адил үзэж эрхэмлэн дээдэлдэг билээ. Сайн мэдээний энэ үнэнүүд бидэнд байгаа учраас бид олон адислал хүлээж авдаг.

Ямар гайхалтай үнэт эрдэнэс вэ!

Зураг чимэглэлийг Брайн Бийч