2013
Цагаатгалын хүч
2013 оны дөрөвдүгээр сар


Цагаатгалын хүч

Иорити Табуруеа, Кирибати

Номлогчид надад Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай чухалчлан зааж байлаа. Цагаатгал бол бид бүгдэд Есүс Христээс өгсөн бэлэг хэмээн тэд тайлбарлав. Энэ бол бидэнд сорилт бэрхшээл тулгарах буюу бид нүгэл үйлдсэн үед өдөр тутмын амьдралдаа ашиглаж болох бэлэг юм. Цагаатгалын хүч бидний сүнслэг байдлыг нэмэгдүүлж, биднийг мөнх амьдрал руу хөтөлдөг нарийн бөгөөд давчуу зам дээр ирэхэд тусалдаг юм.

Номлогчид Цагаатгалын тухай сургаалыг хуваалцахад энэ бол үнэн гэсэн хүчтэй мэдрэмж надад төрсөн учраас би Сүмд элсэхээр шийдсэн.

Би энэхүү гайхамшигтай бэлгийг мэдэхэд нь бусдад туслахын тулд хожим нь номлолд үйлчлэхээр шийдсэн юм. Цагаатгалын тухай тэдэнд зааж, хуваалцсанаар бусад хүмүүсийн амьдрал өөрчлөгддөгийг би харсан.

Цагаатгал үнэн бодитойг би мэднэ. Бидний нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн Цагаатгалын нөлөөг амьдралдаа урьснаар бүх зүйл сайжирч, бид баяр баясгаланг мэдрэх болно.