2013
Бидэнд зориулсан сургаал
Луу 2013


Бидэнд зориулсан сургаал

“Бидэнд зориулсан сургаал”-ыг Санваартны анги болон Нийгмийн халамжийн бүлэгт сарын дөрөвдэх бүтэн сайн өдөр заана. Хичээл бүрийг хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээр бэлтгэж болно (доорх хүснэгтийг үз). Гадас болон дүүргийн ерөнхийлөгч нар ашиглах материалаа сонгох буюу бишоп болон салбарын ерөнхийлөгч нарт сонгохыг даалгаж болно. Удирдагч нар, Мелкизедек санваартан ах нар болон Нийгмийн халамжийн бүлгийн эгч нар ням гарагт ижил хичээл үзэхэд анхаарах хэрэгтэй.

Дөрөв дэх ням гарагийн хичээлд ирж буй хүмүүсийг сүүлд гарсан чуулганы сэтгүүлийг авчирч судлахыг урамшуулна.

Хэлсэн үгсээс хичээлд бэлтгэх зөвлөмжүүд

Хичээлийг судалж, заахад Ариун Сүнс тантай хамт байж болохын тулд залбир. Та өөр материал ашиглан хичээлээ бэлдэхийг хүсч болох ч чуулган дээр хэлсэн үгс нь батлагдсан хөтөлбөр юм. Таны үүрэг бол Сүмийн хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр заагдсан сайн мэдээг сурч, түүний дагуу амьдрахад нь бусдад туслах явдал юм.

Материалаа давтан уншиж, ангийн гишүүдийн хэрэгцээнд тохирох зарчмууд болон сургаалыг эрж хай. Түүнчлэн эдгээр үнэнийг заахад тань туслах түүхүүд, судрын эшлэлүүд болон өгүүлэмжийг хэлсэн үгсээс хай.

Зарчмууд болон сургаалыг яаж заахаа тоймло. Ангийн гишүүдээс туслах асуултуудыг асуу:

  • Хэлсэн үгсээс зарчим болон сургаалыг хай.

  • Тэдгээрийн утгыг тунгаан бод.

  • Ойлголт, санаа бодол, туршлага болон гэрчлэлээ хуваалц.

  • Эдгээр зарчмууд болон сургаалыг тэдний амьдралтай холбо.

Сар бүрийн заах ёстой хичээлүүд

Дөрөв дэх ням гарагийн хичээлийн материалууд

2013 оны 4-р сар–2013 оны 10-р сар

2013 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгс*

2013 оны 10-р сар–2014 оны 4-р сар

2013 оны 10-р сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгс*