2016
Цамхаг дээрх харуулууд
April 2016


Цамхаг дээрх харуулууд

Зураг
watchmen on the tower

Харуулууд

Харуулууд нь холоос ойртон ирж буй аюулаас сэрэмжлүүлж, анхааруулахын тулд хана хэрэм юм уу цамхаг дээр байрладаг харуулын цэргүүд байдаг байв. Тэд хот суурин, усан үзмийн талбай, тариаланг эсвэл бэлчээрийг хамгаалахаар ажилладаг байсан.

Цамхгийн төрлүүд

Хотын хэрмэн дэх цамхгууд нь ихэвчлэн хаалган дээр юм уу булангуудад баригддаг байжээ (Шастирын дэд 26:9-ийг үзнэ үү). Хаалган дээр болон буланд байрлах цамхгууд нь ирж буй аюулыг харж чадах, дайсны довтлолтоос хамгаалахуйц өндөрт байрладаг байв (Шастирын дэд 26:15-ыг үзнэ үү).

Цайз хэрэм нь голдуу өндөрлөг газарт юм уу бусад чухал газарт баригдсан, тусдаа орших барилга байгууламж байжээ. Дайралтад өртсөн үед зарим цамхаг нь хотын бүх хүн ам хоргодохуйц том хэмжээтэй байсан байна (Шүүгчид 9:46–52-ыг үзнэ үү).

Усан үзмийн талбай, тариалан, бэлчээрт байрлах цамхаг нь ургац, мал сүргийг хулгайчдаас болон амьтдаас хамгаалахад туслах зорилгоор баригдсан багахан хэмжээний байгууламж байв (Шастирын дэд 26:10; Исаиа 5:2; 27:3-ыг үзнэ үү). Ихэнхдээ доод хэсэгтээ багаж хэрэгслээ хадгалдаг өрөөтэй байдаг байжээ.

Цамхаг дээрх харуулууд:

Өндрөөс хардаг. Бурханаар дуудагдсан, эрх мэдэл бүхий үйлчлэгчдийн хувьд бошиглогчид нь дэлхийгээс тусгаарлагдан, Бурхантай ойр байж, аливааг илүү их тэнгэрлэг өнцгөөс харах боломжтой байдаг.

Бусдын харж чадахгүйг хардаг. “Харин үзмэрч өнгөрсөн зүйлийг, мөн түүнчлэн ирэх зүйлийг мэдэж чадна, мөн тэдгээр бүх зүйл илчлэгдэх болно, эсвээс, чухамдаа, нууц зүйлүүд үзүүлэгдэх болно, мөн далдлагдсан зүйлүүд гэрэлд гарч ирэх болно, мөн мэдэгдээгүй зүйлүүд тэднээр мэдэгдэх болно, мөн түүнчлэн өөр нөхцөлд мэдэгдэж болох зүйлүүд тэднээр мэдэгдэх буюу” (Мозая 8:17).

Тэд сонор сэрэмжтэй. Бошиглогчид ирж буй аюулыг бидэнд сэрэмжлүүлэх агуу үүрэг хариуцлагатай бөгөөд энэ үүргээ олон нийтийн санал бодол, нийгмийн хандлага ямар байгаагаас хамаарахгүйгээр үргэлжлүүлэн гүйцэтгэх болно.

Хаа хол байгаа зүйлсээс ч сэрэмжлэн хамгаалдаг. “Бошиглогч нүглийг буруушаан зэмлэж, үр дагавруудыг нь угтан хэлдэг. Бошиглогч бол зөв шударга ёсыг номлогч мөн. Зарим тохиолдолд бошиглогчид хүн төрөлхтний ашиг тусын тулд ирээдүйг угтан хэлэхэд сүнслэгээр нөлөөлөгддөг байна” (Судруудын удирдамж, “Бошиглогч,” lds.org/scriptures/gs).

Аюулгүй байдал ба хамгаалалтыг санал болгодог. Бид бошиглогчдын сэрэмжлүүлэгт анхааралтай байснаараа дуулгаваргүй байсны улмаас хувь хүмүүст эсвэл олон нийтэд тохиолдож болох гай зовлонгоос зайлсхийн, аюулгүй байж чадна.