2016
Номлогчдод хэрхэн туслах вэ
June 2016


Сүмийн УДИРДАГЧДЫН хариулт

Номлогчдод хэрхэн туслах вэ

2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Зураг
prayer

Бид бүрэн цагийн номлогчдын аюулгүй байдал, амжилтын төлөө залбирдаг. Бид олонх залбиралдаа номлогчдыг Сэргээлтийн тухай сонсоход бэлтгэгдсэн хүмүүс рүү хөтлөгдөхийг гуйдаг. Гэвч эцсийн эцэст номлогчдод заах хүмүүсийг олж өгөх нь та нарын бас миний үүрэг хариуцлага билээ. Номлогчид бол бүрэн цагийн багш нар юм, харин та бид бол бүрэн цагийн сонирхогч ологчид юм. Та бид амьдралынхаа турш өөрсдөө номлогч байдаг тул бүрэн цагийн номлогчдыг өөрсдийнхөө ажлыг хийгээсэй гэж залбирах ёсгүй!

Хэрвээ та бид Иосеф Смитийн нэгэн адил үнэн сэтгэлээр залбиран, итгэлээрээ гуйх юм бол, хэрэв бид зөвхөн хэлэх гэж биш, үйлдэх гэж залбирах юм бол сайн мэдээг тунхаглах ажил гайхамшигтайгаар урагшлах болно. Тийм итгэлт залбирал дараах хэсгүүдтэй байж болох юм. Үүнд:

  • Бидний амьдралд найдвар, аз жаргал авчирдаг Есүс Христийн сайн мэдээний сэргээгдсэн сургаал, ёслолуудын төлөө Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлэх

  • Амаа нээж, гэр бүл, найз нөхөдтэйгөө сайн мэдээг хуваалцах зоригийг гуйн залбирах

  • Манай гэрт ирж, номлогчдоор заалгах ганц бие хүмүүс эсвэл гэр бүлүүдийг олж танихад бидэнд туслахыг Тэнгэрлэг Эцэгээсээ гуйх

  • Энэ өдөр болон энэ долоо хоногт өөрсдийн үүргийг гүйцэтгэхийг амлах, тэгээд айдас, эргэлзээгээ даван туулахад туслахыг гуйх

  • Номлол хийх боломж гарах үед нүдээрээ харж, чихээрээ сонсож, ялган таних бэлгийг эрэлхийлэх

  • Хийх хэрэгтэй гэж мэддэг зүйлсээ үйлдэх хүч чадлын төлөө чин сэтгэлээсээ залбирах

Аврагчийн нэрээр төгсгөдөг ийм залбирлаар талархлаа илэрхийлж болох бөгөөд бусад адислалыг ч бас хүсэж болно. Мөн тэгээд энэ залбирлын ариулагдсан ажил үргэлжилж, өсөн нэмэгдэх болно.

Бид ариун харилцаа ба ариулагдсан ажлын энэ ижил загварыг ядуу, гачигдалтай хүмүүс, зовж зүдэрч байгаа гэр бүлийн гишүүд, найз нөхдийнхөө төлөөх мөн Сүмийн цуглаандаа ирэхгүй байгаа хүмүүсийн төлөөх залбиралдаа хэрэгжүүлж болно.

Бид итгэлээр гуйж, энэ дагуу үйлдсэн үед залбирал үр өгөөжтэй байдгийг би гэрчилж байна. Би та бүхнийг сайн мэдээг тунхаглах бидэнд өгөгдсөн тэнгэрлэг үүргийнхээ тухай итгэлтэйгээр асуухыг урьж байна. Бид үүнийг хийснээр хаалга нээгдэж, бидэнд өгөгдөх тэр боломжуудыг таньж мөн үйлдэхээр адислагдах болно гэдгийг би амлаж байна.