2016
Гэр бүлээ хамтдаа халамжлах нь
Хонь 2016


Айлчлагч багшийн захиас бичиг, 2016 оны 8-р сар

Гэр бүлээ хамтдаа халамжлах нь

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийг эрэлхийл. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ойлгох нь хэрхэн таны Бурханд итгэх итгэлийг нэмэгдүүлэн, айлчлагч багшийн хувьд харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

“Эхнэр, нөхөр хоёр нь бие биеэ болон үр хүүхдээ хайрлан халамжлах хариуцлага хүлээнэ.”1 Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Гэр орон бол Бурханы хайр, үйлчлэлийн лаборатори юм” хэмээн хэлсэн.

“Тэнгэрлэг Эцэг эхнэр, нөхрүүдээс бие биедээ үнэнч байж, хүүхдүүдээ Их Эзэний өв хэмээн хүндлэн харьцахыг хүсдэг.”2

Мормоны Номонд эхнэрээ хайрлах нөхрийн хайр, нөхрөө хайрлах эхнэрийн хайр болон хүүхдүүдээ хайрлах тэдний хайр леменчүүдийг нифайчуудаас илүү зөв зохистой болгож байсан нэгэн шалтгаан байсан талаар Иаков хэлдэг (Иаков 3:7-г үзнэ үү).

Гэртээ хайр, эв нэгдэл авчрах хамгийн сайн аргуудын нэг бол гэр бүлийнхээ гишүүдтэй эелдэг харьцах явдал юм. Эелдэг харьцах нь Ариун Сүнсийг авчирдаг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон эгч: “Бид бие биедээ сайхан үгсийг чин сэтгэлээсээ хэр ойр ойрхон хэлдэг вэ?” гэсэн асуултын талаар эргэцүүлэн бодохыг биднээс хүссэн.3

Нэмэлт судрууд

Ром 12:10; Мозая 4:15; Сургаал ба Гэрээ 25:5

Бодит түүх

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон хайраар дүүрэн гэр бүлийн ач холбогдлыг өөрт нь заасан хүүхэд насныхаа нэгэн туршлагыг хуваалцсан. Түүнийг болон ах нарыг нь бага байхад, ээж нь хорт хавдрын хагалгаанд орсон бөгөөд баруун гар нь хөдлөхөд хүндрэлтэй байв. Олон хүүтэй учраас маш олон хувцас индүүдэх хэрэгтэй байдаг байлаа. Гэвч ээж нь тэдгээрийг индүүдэхдээ заримдаа унтлагын өрөөндөө орж, өвчнөө намдтал уйлдаг байжээ.

Ахлагч Кристоффэрсоны аав үүнийг мэдмэгцээ, бараг нэг жилийн турш нууцаар өдрийн цайгаа уулгүй мөнгө хэмнэж, эхнэртээ индүүдэх төхөөрөмж худалдаж авсан байна. Тэрээр эхнэрээ хайрлах хайраараа гэр бүлээ халамжлахын жишээг хөвгүүддээ үзүүлсэн юм. Сайхан сэтгэлийн энэхүү жишээний талаар ахлагч Кристоффэрсон: “Ээжид үзүүлдэг байсан аавын хайрын үйлдэл, золиослолыг би тэр үед анзаараагүй ч, одоо мэдэж байна. ‘Тэр бол жинхэнэ агуу хүн’ гэж би өөртөө хэлдэг’”4 хэмээн өгүүлжээ.

Эшлэлүүд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” Liahona, 2010 оны 11-р сар, 129.

  2. Рассэлл M.Нэлсон, “Salvation and Exaltation,” Liahona, 2008 оны 5-р сар, 8.

  3. Линда К.Бөртон, “Хамтдаа өсөж хөгжицгөөе,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31.

  4. Д.Тодд Кристоффэрсон, “Let Us Be Men,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 46

Үүнийг эргэцүүлэн бод

Бие биенээ хайрлаж, халамжлах нь Сүнсийг гэрт хэрхэн урьдаг вэ?