2017
Нэг зүрх сэтгэлтэй
September 2017


Айлчлагч багшийн захиас бичиг, 2017 оны 9-р сар

Нэг зүрх сэтгэлтэй

Энэ материалыг залбирч судлаад, юу хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл. Халамжийн нийгэмлэгийн зорилгыг ойлгох нь Бурханы охидыг мөнх амьдралын адислалуудад хэрхэн бэлтгэх вэ?

Зураг
Халамжийн нийгэмлэгийн тэмдэг

Итгэл, гэр бүл, халамж

“Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй” (Мосе 7:18). Бид хэрхэн нэг болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард “Цагаатгал хэмээх англи үгийн зүрхэнд нэг гэсэн утга байдаг. Хэрэв хүн төрөлхтөн үүнийг ойлгодог байсан бол бид нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран бүх хүнд санаа тавих байсан. Бид Аврагчийг даган дуурайж, бусдад хэзээ ч эелдэг бус, хүндэтгэлгүй, хэнэггүй, хайнга хандахгүй байх байсан”1 гэжээ.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Хүмүүс сүнстэй байгаа үедээ эв нэгдэлтэй байхыг хүсэн хүлээж болно. … Бурханы Сүнс хэзээ ч зөрчилдөөнийг үүсгэдэггүй (3 Нифай 11:29-ийг үзнэ үү) … бөгөөд хувийн амар амгалан, нэгдмэл байдлыг авчирдаг”2 хэмээн заасан юм.

Халамжийн нийгэмлэгийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байсан Кэрол М.Стэфэнс олон сорилтын талаар ийнхүү дурдсан. “Би хэзээ ч нөхрөөсөө салж, хаягдсанаас үүдэх шаналлыг үүрч, хүнд хэцүү байдалд орж, ганц бие үлдсэнээр ирэх үүрэг хариуцлагыг үүрч байгаагүй. Би хэзээ ч хүүхдээ алдаж, жирэмсэн болж чадахгүй зовж эсвэл ижил хүйстэндээ сэтгэл татагдаж байгаагүй. Би хэзээ ч хүчирхийлэлд өртөж, хүндээр өвдөж эсвэл ямар нэгэн зүйлд донтож байгаагүй. Дээрх зүйлс намайг өсгөж, хөгжүүлж байсан зүйлс биш юм.

… Гэхдээ би … өөрийнхөө туулж өнгөрүүлсэн хувийн сорилт, бэрхшээлүүдээр дамжуулан … бүхнийг ойлгодог Нэгнийг илүү сайн мэддэг болсон. …Түүнчлэн би дээр дурдсан мөнх бус амьдралын шалгууруудыг охин, ээж, эмээ, эгч, авга эгч, найзаараа дамжуулан туулсан билээ.

Бурханы гэрээгээ сахигч охидын хувьд бидний боломж зөвхөн өөрсдөд маань ирэх бэрхшээлээс сурах төдий зүйл биш бөгөөд Бурханы гэр бүлийн бусад гишүүн маань хүнд хэцүүг туулах үед тэднийг дэмжин хайр энэрлээ үзүүлж мөн тэднийг ойлгох сэтгэлээр нэгдэх ёстой юм.”3

Нэмэлт судар болон мэдээлэл

Иохан 17:20–23; Ефес 4:15; Мозая 18:21–22; 4 Нифай 1:15

reliefsociety.lds.org

Эшлэлүүд

  1. М.Рассэлл Баллард, “The Atonement and the Value of One Soul,” Liahona, 2004 оны 5-р сар, 86.

  2. Хэнри Б.Айринг, “That We May Be One,” Ensign, 1998 оны 5-р сар, 67.

  3. Кэрол М.Стэфэнс, “Бурханы гэр бүл,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129.