2018
Эгч нарын төлөө тус бүрчлэн нэрээр нь залбир
March 2018


Айлчлагч багшийн зарчмууд, 2018 оны 3-р сар

Эгч нарын төлөө тус бүрчлэн нэрээр нь залбир

Бид айлчлан очдог эгч нарынхаа төлөө нэг бүрчлэн нэрээр нь даруухнаар залбирах үед бидний тэднийг хайрлах хайр, тэдний талаарх сүнслэг удирдамж нэмэгддэг.

Итгэл, Гэр бүл, Халамж

Зураг
Халамжийн нийгэмлэгийн тэмдэг

Судруудад бусдын төлөө нэрийг нь дурдан залбирсан олон эрэгтэй эмэгтэй хүний жишээ байдаг. Эдгээрийн дундаас хамгийн мартагдашгүй жишээ нь залуу Алмагийн аавын залбирал юм. Тэнгэр элч залуу Алматай ярьж, эцэг нь “таны талаар их итгэлтэйгээр тэрээр залбирсан бөлгөө; тиймийн тул, энэ зорилгоор түүний үйлчлэгчдийн залбирлууд тэдний итгэлийнх нь дагуу хариулагдаж болохын тулд Бурханы хүч болон эрх мэдлийг танд итгүүлэхийн тулд ирлээ, би” (Moзая 27:14) хэмээн түүнд хэлдэг.

Нэг нэгнийхээ төлөө залбирах нь Их Эзэний бидэнд өгөхийг хүсэж байгаа адислалуудыг хүлээн авахад зүрх сэтгэлийг маань нээж өгдөг. “Залбирлын зорилго нь Бурханы тааллыг өөрчилдөггүй боловч биднийг аюулгүй байлгаж мөн бусдын төлөөх залбирлуудыг Бурхан соёрхоход бэлэн байдаг хэдий ч бид үүнийг олж авахын төлөө гуйн хүсэх ёстой.”1

Нэг эгч амьдралынх нь хэцүү бэрх цаг үед, “онцгой харанхуй өдрүүдэд” айлчлагч багш нараас нь олонтоо мессеж эсвэл утасны дуудлага ирдэг байсан тухай өгүүлжээ. Уг эгчид сэтгэлийн дэм хэзээ хэрэгтэй байгааг тэд мэддэг мэт байв. Айлчлагч багш нар нь айлчлах үедээ бас гэр гэртээ өөрийнх нь төлөө залбирдаг болохыг тэр эгч мэддэг байв.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Жюли Б.Бэк “Хэрэв эгч бүр өглөө, орой болгон чин сэтгэлээсээ эсвэл бүр Их Эзэний зарлигласан лугаа адил зогсолтгүйгээр залбирвал бидний нэгдмэл хүч чадал хэчнээн их байхыг бодоод үз дээ”2 хэмээн хэлсэн. Айлчлан очдог тэднийхээ төлөө залбирах нь биднийг хувь хүний хувьд болон хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйн хувьд хүчирхэгжүүлдэг.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “… тэдний зүрх сэтгэлийн гүнд нэвтрэх арга замын төлөө та нар залбирах болно. Та нар тэдэнд тусалж, тэднийг хайрлах Бурханы хайраар үүнийг бүх чадлаараа хийхийн тулд Бурхан та нараар юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэх ёстой”3 хэмээн хэлсэн.

Эшлэлүүд

  1. Судруудын удирдамж, “Залбирал.”

  2. Жюли Б.Бэк, “What Latter-day Saint Women Do Best: Stand Strong and Immovable,” Liahona, 2007 оны 11-р сар, 110.

  3. Хэнри Б.Айринг, “Санваар ба хувийн залбирал,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 72.