2018
Хэрэв надад итгэлээ алдаж байна гэсэн мэдрэмж төрвөл итгэлээ эргүүлэн олж авахын тулд би юу хийж болох вэ?
April 2018


Асуулт, хариулт

“Хэрэв надад итгэлээ алдаж байна гэсэн мэдрэмж төрвөл итгэлээ эргүүлэн олж авахын тулд би юу хийж болох вэ?”

Зураг
girl sitting on top of a mountain

Судруудад ханд

Надад Сүнс мэдрэгдэхгүй хэцүү байх үед судруудад хандаж, хүн бүрийн итгэлийг олж харах нь тусалдаг. Энэ нь надад итгэл төрүүлдэг. Магадгүй залбирал тань хэт богино байсан байж болно. Залбирлаа илүү чин сэтгэлээсээ хийхийг хичээх бол Тэнгэрлэг Эцэг итгэлээ эргүүлэн олж авахад тань тусална.

Крис Б, 14 настай, АНУ, Орегон

Итгэлийн үрийг тордох нь

Би Эцэгт хандан залбирч, ургуулж буй итгэлийн ургамлаа арчлахад туслахыг Түүнээс хүсэж болно гэдгээ мэднэ. Би итгэлээ тордохын тулд судруудаас уншин, сүнслэг туршлагыг эрэлхийлж, адислалаа тоолон, гэр бүлийнхнээсээ тусламж хүсэх зэрэг шаардлагатай зүйлсийг заавал хийх ёстой. Ийм арга замаар миний итгэл дахин өсөж эхэлнэ. Энэ нь нэг шөнийн дотор хийгдэхгүй бөгөөд энэ үйл явцад цаг хугацаа шаардлагатай. Би тэвчээртэй байж, Их Эзэнд найдах хэрэгтэй.

Элиас Б., 18 настай, Аргентин, Мендоза

Хамтдаа хариултыг ол

Надад итгэлээ алдаж байна гэсэн мэдрэмж төрөх үед би ээж аавтайгаа ярилцаж, хамтдаа хариултыг олдог. Заримдаа бид ярилцсаныхаа дараа Сүнсийг мэдрэхийн тулд урам зориг өгөх дуу дуулдаг.

Эммалий К., 15 настай, АНУ, Колорадо

Эцэг эхээсээ асуу

Бид шууд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахын зэрэгцээ хэрхэн Түүн рүү эргэн очиж, итгэлээ эргүүлэн авч болох талаар эцэг эхээсээ асууж болно.

Элиас., 12 настай, Уругвай, Пэйсанду

Залбир, холбоо барь, унш

Би итгэлээрээ уналтад орж байсан хүний хувьд итгэлээ эргүүлэн олж авахын тулд дараах гурван зүйлийг хийсэн. Тухайлбал: Нэгдүгээрт, би залбирсан. Хүч чадал олж аван, юу хийх ёстойгоо олж мэдэхийн тулд залбирсан маань үр дүнтэй байсан. Хоёрдугаарт, би дотны найзууддаа хэлсэн бөгөөд тэд хэрэгтэй үед маань надад маш их тусалсан. Гуравдугаарт, би судруудаа уншсан. Ихэнх судар итгэлтэй холбоотой байдаг бөгөөд бидэнд итгэлээ эргүүлэн олж авахад тусалдаг.

Жак Ж., 14 настай, АНУ, Флорида