2019
Өсвөр үеийнхэнд зориулав
2019 оны 7-р сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Зураг
Lily

Би волейбол тоглож, гүйж, унших их дуртай. Хэрэв бүтэн өдөржингөө хүссэнээ хий гэвэл би далайн эрэг рүү явах байх.

Би Иллиной мужийн Чигагод төрсөн ч асрамжийн газар байхдаа Наувуд ирсэн. Би асрамжийн газар ирэхээс өмнөх амьдралаа тийм сайн санадаггүй ч амар тайван байдаггүй байснаа санадаг. Би асрамжийн газар ирээд, аюулгүй байх гэж юу болохыг мэдэрсэн. Би сайн мэдээнд дуртай. Зарим найз маань жишгүүдээ дагаагүйгээс болж өөрсдийгөө хүнд байдалд оруулсан. Зарлигуудыг дагах нь намайг аюулаас хол байлгадгийг би мэднэ.

Гэр бүлээ олох нь сайхан үйл явдал байсан. Ээж маань багшийн туслах байсан тул сургуулийн өмнөх бэлтгэл ангид маань ирдэг байв. Тэр надтай хамт тоглож, багш нарын маань нэгэнд намайг эгдүүтэй хөөрхөн хүүхэд учраас гэртээ авч явахыг хүсэж байгаагаа хэлсэн юм. Багш “Түүнийг үрчлүүлэх учраас болох байх аа” гэв. Ээж хэрхэх талаарх үйл явцыг лавлаж, намайг хоёр ахтай минь өргөж авсан. Би гэр бүлгүй байх ямар байдгийг мэдэх тул гэр бүлтэй болсон маань миний хувьд онцгой сайхан зүйл юм.

Лили С., 14 настай, АНУ, Иллиной

Гэрэл зургийг Кристина Смит