2020
Христийн нэрийг зүрх сэтгэлдээ бичнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
2020 оны 4-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Христийн нэрийг зүрх сэтгэлдээ бичнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

4-р сарын 20–26 Moзая 4–6

Зураг
What Does It Mean to Have the Name of Christ Written in Our Hearts

Мормоны Номд хүмүүсийг олон нэрээр дуудсан байдаг. Нифайчууд, леменчүүд, антай-нифай-лихайчууд гэдэг нь тэдгээрийн цөөн хэдэн нэр юм. Харин хаан Бенжамин хүмүүсээ илүү дээгүүр, ариун буюу Есүс Христийн нэрээр дуудахыг хүссэн.

Бид дараах байдлаар Аврагчийн нэрийг “зүрх сэтгэлдээ үргэлж бичээстэй хадгалж” (Мозая 5:12) болно. Үүнд:

Баптисмаар дамжуулан гэрээ байгуулах

Бид баптисмаар дамжуулан Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэрээ байгуулдаг. Энэ нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Moзая 18:8–9-ийг үзнэ үү.)

Ариун ёслолоос хүртэх

Бидэнд долоо хоног бүр ариун ёслолоос зохистой хүртэхийг зарлигласан. Ариун ёслолын үеэр бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахаар дахин гэрээ байгуулдаг (Моронай 4:3-ыг үзнэ үү).

Есүс Христийн шавийн адил үйлдэх

Гэрээ маань зарлигуудыг сахихыг биднээс шаарддаг. Бидний үйлдэл Христийг дагаж, Түүнтэй адил болох хүслийг маань харуулах ёстой. Ингэснээр бид Түүний нэрээр нэрлэгдсээр байх болно. Бид ийм маягаар Христийн нэрийг зүрх сэтгэлдээ бичээстэй хэвээр хадгалдаг (Мозая 5:12-ыг үзнэ үү).