2021
Мэргэн ухааны үг
2021 оны 8-р сар


“Мэргэн ухааны үг,” Найз, 2021 оны 8-р сар.

Найз сэтгүүлийн сар тутмын захиас, 2021 оны 8-р сар

Мэргэн ухааны үг

Зураг
Иосеф Смит хэсэг эрэгтэйд зааж байгаа нь

Иосеф Смит сайн мэдээний талаар хүмүүст заахаар цуглаан зохион байгуулдаг байв. Заримдаа эрэгтэйчүүд хамрын болон зажилдаг тамхи хэрэглэдэг байлаа.

Зураг
Иосеф, Эмма Смит хоёр

Энэ нь Эмма Смитийн санааг зовоож байв. Хамрын болон зажилдаг тамхи орчныг ихээхэн бохирдуулж байсан ба энэ байдал нь зөв гэж мэдрэгдэхээргүй байлаа. Эмма, Иосеф хоёр энэ талаар Бурхан ямар бодолтой байгааг мэдэхийг хүсжээ.

Зураг
Залбирч буй Иосеф Смит

Иосефыг залбирахад Их Эзэн залбиралд нь хариулав. Их Эзэн Сүмийн гишүүдэд хамрын болон зажилдаг тамхины талаар сэрэмжлүүлсэн юм. Их Эзэн эдгээрийг бидний биед тустай биш гэжээ. Мөн Их Эзэн тэдэнд цай, кофе, согтууруулах ундааны талаар сэрэмжлүүлжээ.

Зураг
Ногоо

Бурхан жимс, ногоо, бусад эрүүл хүнс хэрэглэхийг зөвлөсөн. Бид эдгээр сургаалыг Мэргэн ухааны үг гэж нэрлэдэг.

Зураг
Хооллож буй охин

Би Мэргэн ухааны үгийн дагуу амьдарч чадна. Өөрийнхөө биеийг анхаарах үед Тэнгэрлэг Эцэг намайг адислах болно.

Будах хуудас

Би өөрийнхөө биеийг анхаарч чадна

Зураг
Дээс тоглож буй хүүхдүүд

Чи өөрийнхөө биед анхаарал халамж тавихын тулд юу хийдэг вэ?

Татаж авахын тулд зураг дээр дарна уу.

Зургийг Април Стотт