2021
Ариун сүмийн ажил
2021 оны 10-р сар


“Ариун сүмийн ажил,” Лиахона, 2021 оны 10-р сар

Лиахонагийн сар тутмын захиас, 2021 оны 10-р сар

Ариун сүмийн ажил

Ариун сүм бол Их Эзэний өргөө. Бид ариун сүмд Түүнтэй гэрээ байгуулж, ёслолуудыг хүлээн авах боломжтой. Түүнчлэн бид ариун сүмд өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэх боломжтой.

Зураг
ариун сүм

Колумбын Барранкилла ариун сүмийн гэрэл зураг, Бруно Лима

Түүхэн цаг үеийн туршид Их Эзэн Өөрийн хүмүүст ариун сүм барихыг зарлигласан. Ариун сүм бол Бурханы хайрыг мэдэрч, ёслолуудыг хүлээн авч, Түүнтэй хамт амлалт авч болох ариун газар юм. Сүм илүү олон хүнд эдгээр адислалаас хүртэх боломж олгохын тулд дэлхийн өнцөг булан бүрд ариун сүмүүдийг барьж байна.

Зураг
ариун сүмийн өмнө зогсож буй эмэгтэй

Ютагийн Окир Маунтэйн ариун сүмийн өмнө зогсож буй эмэгтэйн гэрэл зураг, Нэксэо ба Матюв Рэиэр

Хувийн хишиг

Зөв шударга амьдарч буй Сүмийн гишүүд ёслолуудыг хүлээн авч, Бурхантай гэрээ байгуулах буюу амлалт өгөхөөр ариун сүмд ордог. Ариун сүмд хүлээн авдаг нэг ёслол бол хувийн хишиг юм. Хувийн хишиг гэдэг нь “бэлэг” гэсэн утгатай. Хувийн хишиг бол Бурханаас өгсөн бэлэг. Энэхүү ёслолын үед бид Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар суралцаж, Бурханы зарлигуудыг сахих гэрээ байгуулдаг. Хэрэв бид гэрээнүүддээ итгэлтэй байвал Их Эзэн биднийг адислах болно.

Зураг
ариун сүмийн өмнө буй хос

Филиппинийн Манила ариун сүмийн хажуугаар алхаж буй хосын гэрэл зураг, Кристина Смитт

Гэр бүлийг хамтад нь лацдах холбох

Ариун сүмд гэрлэхийг лацдан холбох гэж бас нэрлэдэг. Хосууд ариун сүмд лацдан холбуулж, гэрээнүүдээ сахивал үүрд мөнхөд гэрлэх болно. Хэрэв тэд хүүхдүүдтэй бол хүүхдүүд нь мөн тэдэнтэй лацдан холбогдох болно. Хүүхэдтэй болсныхоо дараа лацдан холбуулж байгаа эцэг эх хүүхдүүдтэйгээ бас лацдан холбогдох боломжтой. Хэрэв тэд зөв шударга амьдарвал мөнхөд нэг гэр бүл байх болно.

Зураг
Португалийн Лисбон ариун сүмийн баптисмын ёслолын өрөө

Португалийн Лисбон ариун сүмийн баптисмын ёслолын өрөөний гэрэл зураг, Лэсли Нилсон

Бурханы бүх хүүхдэдээ зориулсан ариун сүмийн ажил

Бид өвөг дээдсийнхээ талаар олж мэдэхийн тулд гэр бүлийн түүхийн ажлыг хийдэг. Тэгээд бид тэдний өмнөөс ариун сүмийн ажлыг гүйцэтгэдэг. Бид баптисм, баталгаа, санваар хүлээн авах (эрэгтэйчүүдэд зориулсан), хувийн хишиг, лацдан холболт гэсэн амьд хүмүүст шаардлагатай бүх ёслолыг тэдэнд зориулан гүйцэтгэдэг. Үүний дараа тэд эдгээр ёслолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ сонгож болно. Үүгээр дамжуулан Бурханы хүүхдүүд сайн мэдээний адислалуудыг эдлэх боломжтой болно.

Зураг
ариун сүмийн өмнө зогсож буй гэр бүл

Пеннсильванийн Филадельфи ариун сүмийн урд зогсож буй гэр бүлийн гэрэл зураг, Коди Бэлл

Ариун сүмийн ажлын адислалууд

Бид ариун сүмд байгуулсан гэрээгээ сахивал адислагдаж, хамгаалагдаж, хүчирхэгжих болно. Санваарын хүч бидэнтэй хамт байх болно. Бидний гэр бүлүүд мөнхөд хамтдаа байж чадна.

Түүнчлэн ариун сүм бол хувийн илчлэлт болон амар амгаланг хүлээн авах газар юм. Бид ариун сүмийн ажлыг хийх үедээ сүнслэг удирдамж хүлээн авч, Бурханы хайрыг мэдэрдэг.