2022
Патриархууд: Тэд хэн байсан бэ, энэ нь яагаад чухал вэ
2022 оны 2-р сар


“Патриархууд: Тэд хэн байсан бэ, энэ нь яагаад чухал вэ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 2-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө дээрх захиас, 2022 оны 2-р сар

Эхлэл 11–50

Патриархууд

Тэд хэн байсан бэ, энэ нь яагаад чухал вэ

Магадгүй та Абрахам, Исаак, Иаков нарын тухай сонсож байсан байх. Бид тэдний талаар Мормоны Номоос олонтоо уншдаг бөгөөд та нар энэ жил Хуучин Гэрээг судлахдаа тэдний талаар илүү ихийг олж сонсох нь гарцаагүй. Тэдэнд ихээхэн анхаарал хандуулж байгаа болохоор тэд маш чухал гэдэг нь харагдаж байгаа байх. Гэвч та өөрөөсөө “хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан энэ гурван хүн өнөөдөр яагаад чухал гэж?” хэмээн асууж болох юм. Энэ хариултын түлхүүр нь Бурханы тэдэнд өгсөн мөнхийн гэрээнүүд болон амлагдсан адислалуудад оршдог.

Абрахам

Зураг
Абрахам

Жаром Вогэлын зураг

Абрахам агуу бошиглогч байлаа. Тэр зөв шударга байсан ба Бурханы зарлигуудад дуулгавартай байсан юм.

Тэрээр баптисм хүртэж, санваар хүлээн авч мөн өөрийн эхнэр Саратай мөнхөд лацдан холбогдсон байв.

Бурхан Абрахамтай түүний үр удам агуу байж мөн түүний хүлээн авсантай адил адислалуудыг хүлээн авах болно хэмээн гэрээ хийсэн.

Тэд Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг дэлхийн үндэстнүүдэд хүргэх болно.

Исаак

Зураг
Исаак

Исаак нь Абрахам, Сара хоёрын хүү байлаа.

Бурхан Абрахамд Исаакаар тахил өргө гэжээ. Абрахам Исаакт хайртай байсан ч Бурханд дуулгавартай байхыг сонгов. Абрахам Исаакаар тахил өргөхийн яг өмнөхөн нэгэн тэнгэр элч Абрахамыг боль гэв. Абрахам, Исаак хоёрын Бурханд дуулгавартай байх хүсэл нь Бурханы Цорын Ганц Хүүгийн Цагаатгалын бэлгэдэл юм.

Исаакт Абрахамд өгөгдсөнтэй адил адислалуудыг амласан.

Иаков

Зураг
Иаков

Иаков аав, өвөө хоёрынхоо нэгэн адил Бурханд итгэлтэй байв.

Иаков итгэлтэй байсан тул Их Эзэн түүний нэрийг Израил болгон өөрчилсөн бөгөөд энэ нэр нь “Бурхантай хамт ялсан нэгэн” эсвэл “Бурханыг ялуулсан” гэсэн утгатай байв (Судруудын удирдамж, “Израил”-ыг үзнэ үү).

Иаков 12 хүүтэй байжээ. Энэ хөвгүүд болон тэдний гэр бүл Израилын овгууд гэж нэрлэгдэх болсон.

Бурханы Абрахамтай хийсэн гэрээ Иаков болон түүний хүүхдүүдэд шинэчлэгдсэн.

Патриархууд болон та

Сүмийн гишүүний хувьд та Абрахам, Исаак, Иаков нарын үр удмын нэг хэсэг юм. Тэдний Бурхантай хийсэн гэрээ нь танд ч бас хамаатай!

Та Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцаж, сайн мэдээг хуваалцахаар адислагдаж мөн үүрэг хүлээсэн.

Мөн та гэрээнүүд хийж, сахиж, санваарын ёслолуудыг хүлээн авахад хүн бүрийг урихаар дуудагдсан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ бүхэн бол Израилын цугларалтын хэсэг бөгөөд “өнөөдөр дэлхий дээр болж буй хамгийн чухал зүйл юм” хэмээн хэлсэн (“Израилын найдвар,” [дэлхий даяарх өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалт 2018 оны 6-р сарын 3], 8, ChurchofJesusChrist.org).