2023
Анхны ариун ёслол
2023 оны 6-р сар


“Анхны ариун ёслол,” Найз, 2023 оны 6-р сар, 46–47.

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2023 оны 6-р сар

Судрын түүх

Анхны ариун ёслол

Зураг
Есүс төлөөлөгчидтэйгөө ширээнд сууж байгаа нь

Зураг чимэглэлийг Эйприл Стотт

Есүс Христ нас барахынхаа өмнө төлөөлөгчидтэйгөө уулзжээ. Тэр тэдэнд ариун ёслолыг өгсөн.

Зураг
Есүс талх барьж байгаа нь

Есүс талхыг хуваагаад, тэдэнд өгөв. Тэдний төлөө амиа өгснийг санаасай гэж Тэр тэднийг талхнаас идэхийг хүссэн.

Зураг
Есүс аяга барьж байгаа нь

Дараа нь Есүс тэдэнд аяга өгөв. Тэр тэднийг аяганаас уухыг хүсэв. Энэ нь ч бас Түүнийг дурсан санахад тэдэнд туслах байв.

Зураг
Эртний Христэд итгэгчид ариун ёслолоос хүртэж байгаа нь

Есүсийг төлөөлөгчидтэйгөө хамт байгаагүй үед ч ариун ёслол тэдэнд Түүний тухай бодоход нь тусалдаг байв. Тэд Түүний хайрыг мэдэрч мөн зарлигуудыг дагах ёстойгоо санадаг байсан.

Будах хуудас

Би ариун ёслолоос хүртэж чадна.

Зураг
Ариун ёслолоос хүртэж буй хүү

Зураг чимэглэлийг Эйприл Стотт

Би ариун ёслолоос хүртэхдээ Есүсийг болон Түүний намайг хэрхэн хайрладгийг дурсан санаж чадна.