Ирээд, Намайг дага
1-р сарын 15–21: “Ирж, мөн жимснээс хүртэгтүн.” 1 Нифай 6–10


“1-р сарын 15–21: ‘Ирж, мөн жимснээс хүртэгтүн.’ 1 Нифай 6–10,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“1-р сарын 15–21. 1 Нифай 6–10,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Лихайн амьдралын модны үзэгдэл

Лихайн зүүд, Стивэн Ллойд Нийл

1-р сарын 15–21: “Ирж, мөн жимснээс хүртэгтүн”

1 Нифай 6–10

Төмөр бариул, харанхуйлах манан, нүсэр барилга, “тэргүүн амтат” жимсний тухай Лихайн зүүд бол Аврагчийн хайр, цагаатгагч золиослолын адислалуудыг хүлээн авахыг өдөөх урилга юм. Лихайн хувьд энэ үзэгдэл бас гэр бүлийнх нь талаар байсан. Тэр “Би үзсэн зүйлийнхээ учир, Их Эзэнд баясах шалтгаан надад буй нь Нифай болон түүнчлэн Самын тул бөлгөө. … Гэвч болгоогтун, Лемен, Лемүел хоёр, би та нарын төлөө үлэмж ихээр айна” (1 Нифай 8:3–4) гэж хэлжээ. Лихай үзэгдлээ дүрслэн ярьж дуусаад, “Их Эзэн тэднийг нигүүлсэн, зайлуулахгүй байж болохын тулд тэднийг өөрийнх нь үгийг дуулахыг” (1 Нифай 8:37) Лемен, Лемүел хоёроос гуйсан. Хэдийгээр та Лихайн үзэгдлийг олон удаа судалсан ч гэлээ, энэ удаа Лихайн хайрласантай адил хайрладаг нэг хүнийхээ талаар бодож судална уу. Таныг ийнхүү бодох үед төмөр бариулын бат бөх байдал, нүсэр барилгын аюул, жимсний амтат байдал зэрэг нь тэс өөр утга агуулгатай болж ирнэ. Та мөн гайхалтай үзэгдэл хүлээн авсан “энэрэлт эцгийн бүхий л сэтгэл[ийг]” илүү гүн гүнзгий ойлгох болно.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

1 Нифай 7:6–21

Би бусдыг уучилж чадна.

1 Нифай 7:6–21 дэх Нифайн жишээ танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Бид нэг нэгнээ “даруй уучилснаар” хэрхэн адислагддаг вэ?  

1 Нифай 8

Бурханы үгээс зууран барих нь намайг Аврагч руу хөтөлж, Түүний хайрыг мэдрэхэд тусалдаг.

Лихайн үзэгдэл нь таныг хувь хүний хувьд Христтэй адил болох аян замынхаа хаана нь байгааг эргэцүүлэн бодоход урьдаг. Ерөнхийлөгч Боид К.Пакэр: “Та энэ үзэгдэл дотор байгаа. Бид бүгд үүн дотор байгаа. Төмөр бариулын тухай Лихайн зүүд буюу үзэгдэл дотор хожмын үеийн гэгээнтнүүдэд амьдралын сорилтыг ойлгоход хэрэгтэй … бүх зүйл байдаг” хэмээн хэлсэн (“Lehi’s Dream and You,” New Era, Jan. 2015,2).

Судалж байхдаа та дараахтай адил хүснэгтийг бөглөх талаар бод.

Лихайн зүүдний бэлгэдэл

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Мод ба модны жимс (1 Нифай 8:10–12)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Би бусад хүнийг Бурханы хайраас хүртэхэд урихын тулд юу хийж байна вэ?

Лихайн зүүдний бэлгэдэл

Гол (1 Нифай 8:13)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Төмөр бариул (1 Нифай 8:19–20, 30)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Харанхуйлах манан (1 Нифай 8:23)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Агуу хийгээд нүсэр барилга (1 Нифай 8:26–27, 33)

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Лихайн зүүдний бэлгэдэл

Утга агуулга

Тунгаан бодох асуултууд

Та бас Лихайн харсан дөрвөн бүлэг хүний талаар сурч мэдэхийн тулд дараах шүлгүүдийг судалж болно. Үүнд: 1 Нифай 8:21–23, 24–28, 30 болон 31–33. Та эдгээр бүлгээс ямар ямар ялгааг олж харсан бэ? Зарим нь яагаад модонд хүрч, жимснээс хүртсэнийхээ дараа орхиж явсан бэ (24–28-р шүлгийг үзнэ үү)? Та энэ туршлагаас юу сурч мэдсэн бэ?

Мөн Кэвин В.Пийрсоны “Модны дэргэд үлд” захиасыг 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 104–106-аас үзнэ үү.

Олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг суралцагчдад олго. Суралцагчдыг олсон үнэнүүдээ судраас бие даан судлахад урихыг бод. Жишээлбэл: Та тэднийг дээр байгаа хүснэгт дээрх судрын эшлэлүүдийг бие дааж юм уу жижиг бүлгээр судлахад урьж болно. Тэд олж мэдсэн үнэнүүдээ нандигнан, дурсах болно.

Зураг
Амины мод руу хүргэх төмөр бариулаас барьсан хүмүүс

Common Thread [Ерөнхий чанар], Кэлси ба Жэсси Баррэтт

1 Нифай 10:2–16

Эртний бошиглогчид Есүс Христийн зорилгын талаар мэддэг мөн Түүний тухай гэрчилдэг байсан.

Их Эзэн яагаад Лихайн гэр бүлийг болон бид бүхнийг 1 Нифай 10:2–16 дахь үнэнүүдийг мэдээсэй хэмээн хүсдэг гэж та нар бодож байна вэ? Аврагчийг амьдралдаа урихад нь хайртай хүмүүстээ хэрхэн тусалж болох талаар авч үз.

Зураг
Семинарын дүрс

1 Нифай 10:17–19

Бурхан Ариун Сүнсний хүчээр надад үнэнийг мэдүүлэх болно. 

Ойлгохгүй байгаа сургаалын зарчмын тань дагуу амьдрахыг танаас хүсвэл танд ямар байх вэ? Дараах судруудаас Лихайн үзэгдэлд хандсан Нифайн хандлага (1 Нифай 10:17–19; 11:1-ийг үзнэ үү) болон Лемен, Лемүел хоёрын хандлага ямар ялгаатай байгааг анхаарна уу (1 Нифай 15:1–10-ыг үзнэ үү). Нифайн ойлгосон ямар ямар үнэн түүнийг ийн хандахад хүргэсэн гэж та бодож байна вэ?

Нифайн жишээг бодон, илүү сайн ойлгохыг хүсэж байгаа сайн мэдээний зарчмуудаа жагсааж бич. Та өөрөө хариултаа олохын тулд юу хийж болох вэ? (Түүнчлэн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч гарын авлагын “Үнэн чамайг чөлөөлнө” гэдгийг х. 30–33-аас үзнэ үү.)

Нифай эцгийнх нь үгс үнэн гэдгийг өөрөө мэдэж авсан шиг бид ч орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг сонсохдоо мөн адил мэдэж болно. Хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр бошиглогч, төлөөлөгчид бидэнд юу заасан бэ? Та хэрхэн тэдний заасан зүйлсийн талаар хувийн гэрчлэлтэй болсон бэ?

Мөн 1 Нифай 2:11–19; Сургаал ба Гэрээ 8:1–3-ыг мөн “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” дууг Хүүхдийн дууны номын х. 66-аас үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

1 Нифай 8

Бурханы үгээс зууран барих нь намайг Түүн рүү хөтөлж, Түүний хайрыг мэдрэхэд тусалдаг.

  • Та нарыг 1 Нифай 8-ыг хамтдаа унших үед Лихайн үзэгдлийг зурах нь хүүхдүүдэд тань таалагдаж болох юм. Тэдэнд зургаа үзүүлэх боломж олгон, үзэгдэл дэх бэлгэдлүүд юу юуг төлөөлж байгааг олж мэдэхэд нь тусал (1 Нифай 11:21–22; 12:16–18; 15:23–33, 36, энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас). “Бид Лихайн үзэгдлээс юу сурч мэддэг вэ?” гэсэн асуултад аль болох олон хариулт өгөхөд тэднийг урь.

  • Танд Лихайн үзэгдэл дээрх төмөр бариулыг төлөөлөх ямар нэг саваа, хоолой гэх мэт зүйлс байна уу? Та хүүхдүүдийг үүнээс бариулан, өрөөн доторх Аврагчийн зураг руу хөтлөн аваач. Яагаад Лихайн үзэгдэл дэх төмөр бариул чухал вэ? (1 Нифай 8:20, 24, 30-ийг үзнэ үү). Төмөр бариул хэрхэн Бурханы үгийг төлөөлдөг вэ?

  • Зарим хүүхдийг 1 Нифай 8:10–12-ыг уншаад, Лихайн юу харсныг дүрслэхэд урь. Бусад хүүхдийг 1 Нифай 11:20–23-ыг уншаад, Нифайн юу харсныг дүрслэхэд урь. Яагаад Тэнгэр элч Нифайд Бурханы хайрын талаар заахын тулд нялх Есүсийг үзүүлсэн бэ? Амьдралдаа Бурханы хайрыг хэрхэн мэдэрч байсан талаар хүүхдүүдтэй ярилц. “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42) дуу нь тэдэнд жишээнүүдийн талаар бодож үзэхэд тусалж болно.

1 Нифай 10:17–19; 11:1

Бурхан Ариун Сүнсний хүчээр надад үнэнийг мэдүүлэх болно.

  • Та 1 Нифай 10:19-д Нифайн заасан зүйлсийг ойлгоход нь хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ? Та Аврагчийн зургийг юм уу ямар нэг онцгой зүйлийг хөнжил дотор эвхэж тавиад, уг зүйлийг задалж үзэхийг хүүхдүүдээс хүсэж болно. Та нарыг 1 Нифай 10:19-ийг унших үед тэд “Ариун Сүнс,” “задлагдах” зэрэг үгсийг сонсохдоо гараа өргөж болно. Дараа нь Ариун Сүнс үнэнийг олж мэдэхэд тань тусалж байсан туршлагаасаа хуваалцаж болно.

  • Асуултынхаа хариултыг олохын тулд юу хийдэг талаараа ярихыг хүүхдүүдээс хүс. Хэн нэгэн хүн Нифайгаас сайн мэдээний талаарх асуултынхаа хариултыг хэрхэн олох талаар асуух юм бол тэр юу гэж хэлэх байсан бол? Хэрхэн олж болох талаар мэдэхийн тулд 1 Нифай 10:17–19; 11:1-ийг уншихад хүүхдүүдийг урамшуул.

  • Ариун Сүнс ямар нэгэн үнэнийг олж мэдэхэд нь тусалж байсныг хүүхдүүд тань мэдэрч байсан уу? Тэдэнд туршлагаа хуваалцах боломж олго. Ариун Сүнсээр дамжуулан хариултаа хүлээн авч чадахгүй гэж боддог найздаа бид юу гэж хэлэх вэ? Тэд 1 Нифай 10:17–19 ба 11:1-ээс уг найздаа туслах юуг олж мэдэж болох вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Лихайн үзэгдэл

Амьдралын мод, Авон Өүкэсон