Ирээд, Намайг дага
7-р сарын 6–12. Алма 30–31: “Бурханы үгийн нөлөөлөх хүч”


“7-р сарын 6–12. Алма 30–31: ‘Бурханы үгийн нөлөөлөх хүч,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“7-р сарын 6–12. Алма 30–31,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Алма Корихорт зааж байгаа нь

Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг (Алма, Корихор хоёр), Волтэр Рэйн

7-р сарын 6–12

Алма 30–31

“Бурханы үгийн нөлөөлөх хүч”

Алма Бурханы үгийн “хүчтэй нөлөөний” талаар гэрчилсэн (Алма 31:5). Та Алма 30–31-ийг уншиж байхдаа, Бурханы үгийн танд үзүүлсэн хүчтэй нөлөөг мэдрэхэд төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Үгийн сайн муу нөлөө үзүүлэх хүчийг Алма 30–31 дэх түүхүүд тодорхой харуулдаг. Корихор хэмээх хуурамч багшийн “зусар” бөгөөд “дуу хадаан ярих” үгс “олон бодгалийг устгал уруу” аваачихаар заналхийлэв (Алма 30:31, 47). Үүний адил, Зорам гэгч нифай үндэстэн тэрслэгч бүхэл бүтэн бүлэг хүнийг “их төөрөгдлүүдэд” унагаж, “Их Эзэний замуудыг гажуудуулахад” хүргэсэн (Алма 31:9, 11).

Харин эсрэгээрээ, Алма Бурханы үг “хүмүүсийн оюун ухаанд илднээс … эсвээс юунаас ч илүү хүчтэй” (Алма 31:5), тэр дундаа Корихор, Зорам нарын үгсээс илүү хүчтэй нөлөөлнө гэдэгт бат итгэлтэй байв. Алмагийн үгс мөнхийн үнэнийг илэрхийлж, Корихорыг дуугүй болгохын тулд тэнгэрийн хүчийг авсан (Алма 30:39–50-ийг үзнэ үү) бөгөөд зорамчуудыг үнэнд эргүүлэн аврахад түүнтэй хамт явсан бүх хүний дээр тэнгэрийн адислалыг урьсан (Алма 31:31–38-ыг үзнэ үү). Эдгээр нь “дуу хадаан ярих үгс” болон “их төөрөгдлүүд” хүмүүсийн оюун ухаанд дахин хүчтэйгээр нөлөөлж байгаа өнөө үед Христийг дагагчдад үнэт жишээ болдог (Алма 30:31; 31:9). Гэхдээ бид Алмагийн адил “Бурханы үгийн нөлөөлөх хүчинд” итгэснээр үнэнийг олж чадна (Алма 31:5).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Алма 30:6, 12

Христийг эсэргүүцэгч гэж юу вэ?

Алма 30:6-д Корихорыг “Христийг эсэргүүцэгч” гэж нэрлэсэн байдаг. Христийг эсэргүүцэгч нь “Христтэй адил мэт харагдах боловч үнэн хэрэгтээ Христийн эсрэг хүн юм (1 Иохан 2:18–22; 4:3–6; 2 Иохан 1:7). Өргөн хүрээнд авч үзвэл, энэ нь үнэн сайн мэдээний авралын төлөвлөгөөг хуурамчаар дуурайдаг, түүнчлэн Христтэй ил буюу далд сөргөлддөг ямар нэгэн юм буюу хүн” (Судруудын удирдамж, “Христийг эсэргүүцэгч”).

Өнөө үед дэлхийд “Үнэн сайн мэдээ[г] хуурамчаар дуурайдаг” юуг та олж харсан бэ? Жишээлбэл, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгч “Дэлхийнхнээс [бидний] сонсдог гэр бүлийн эсрэг ямар нэгэн сургаал эсвэл зарчмууд бол бас Христийн эсрэг зүйл юм” гэж заасан (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 15).

Зураг
Корихор Алматай ярьсан нь

Корихор Алматай маргалдсан нь, Робэрт Т.Баррэтт

Алма 30:6–60

Намайг хуурах гэж оролдох хүмүүсийн нөлөөг эсэргүүцэхэд Мормоны Ном надад тусалж чадна

Алма 30:6–31-ийг унших үед Корихорын заасан зүйлс танд танил санагдаж болох юм. Яагаад гэвэл, ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны зааснаар Мормоны Ном “өнөө үеийн чөтгөрийн хилэнцэт санаа бодол, бусармаг төлөвлөгөө болон сургаалуудыг” илчилдэг ба тэдгээрийн эсрэг биднийг хүчирхэгжүүлж чадна. Мормоны Номон дахь урвалтын хэлбэрүүд нь өнөө үед байгаатай адилхан. Биднийг өнөө үеийн боловсрол, улс төр, шашин, гүн ухааны худал ойлголтуудын алдааг олж хардаг болгож мөн хэрхэн үгүйсгэхийг мэдүүлэхийн тулд Бурхан хэмжээлшгүй зөн билгээрээ Мормоны Номыг бүтээсэн юм” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson, [2014], 132).

Алма 30:6–31-д Корихорын заасан хуурамч сургаалуудын жагсаалтыг гаргахыг бод. Эдгээр сургаалд итгэсний зарим үр дагавар юу вэ? Жишээ нь, “хүн үхэхэд түүний төгсгөл нь тэр” гэдэгт итгэсний үр дүн юу байж болох вэ? (Aлма 30:18). Корихорын заасан ямар хуурамч сургаал өнөө үед дэлхийд байгааг харсан хуурамч сургаалуудтай адил төстэй байна вэ?

Корихор, Алма хоёрын харилцан яриаг унших нь бусад хүнийг таныг хуурах гэж оролдох үед үүсэх нөхцөл байдалд өөрийгөө бэлтгэхэд тань тусална. Корихорын хэрхэн хууртагдсаныг ойлгохын тулд Алма 30:29–60-ыг судлах нь тустай байж магадгүй (ялангуяа 52–53-р шүлгийг үзнэ үү). Корихорын сургаалд өгсөн Алмагийн хариултаас та юу мэдэж авч болох вэ? (Алма 30:31–35-ыг үзнэ үү).

Алма 31

Бурханы үг хүмүүсийг зөв шударга руу хөтлөх хүчтэй.

Зарим хүн зорамчуудын нифайчуудаас салж тусгаарласан асуудлыг улс төрийн аргаар эсвэл цэргийн хүчээр шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байсан байж болох юм (Алма 31:1–4-ийг үзнэ үү). Гэвч Алма “Бурханы үгийн нөлөөлөх хүчинд” итгэхэд суралцсан байв (Алма 31:5). Та Алма 31:5-аас Бурханы үгийн хүчний талаар юу мэдэж авч болох вэ? Бурханы үг “шударга [болох] түүнийг хийхэд хүмүүсийг” хөтөлж байгааг та хэрхэн харсан бэ? (Aлма 31:5). Бурханы үг хайртай хүмүүст тань туслах эсэхийг хэрхэн “шалгаж” (ашиглаж буюу туршиж) болох талаар тунгаан бод.

Бусдыг аврах Алмагийн арга барилыг илүү сайн ойлгохын тулд та түүний хандлага, сэтгэгдэл, үйлдлүүдийг Алма 31-д дүрсэлсэн зорамчуудынхтай харьцуулж болно. Дараахтай адилхан хүснэгт тус болж мэднэ. Та ямар ялгаатай талуудыг олж харсан бэ? Та хэрхэн Алматай илүү адилхан болж чадна гэж бодож байна вэ?

Зорамчууд

Алма

Зорамчууд

Тэдний бүлэгт ороогүй хүмүүс тамд хаягдах ялтай гэдэгт итгэсэн (Алма 31:17).

Алма

Зорамчууд түүний “ах дүүс” бөгөөд тэдний бодгаль “эрхэм үнэт” гэдэгт итгэсэн (Алма 31:35).

Зорамчууд

Тэдний зүрх сэтгэл эд баялаг дээр байрласан (Алма 31:24, 28).

Алма

Бодгалиудыг Христ рүү авчрахыг хүссэн (Алма 31:34).

Зорамчууд

Алма

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Алма 30:44

Та нар гадуур алхаж эсвэл Бурханы бүтээлүүдийн зургийг харж байхдаа Алма 30:44-ийг хамтдаа уншиж ярилцахыг бодолц. Бурханыг гэрчилдэг юуг харж байгаагаа гэр бүлийн гишүүд хуваалцаж болно. Эдгээр зүйл эсвэл бидэнд тохиолдсон бусад үйл явдал Бурхан байдаг гэдгийг мэдэхэд хэрхэн тусалдаг вэ?

Алма 30:56–60

Бид Алма 30:56–60-аас чөтгөр өөрийн дагагчдад хэрхэн ханддаг талаар юу мэдэж авч болох вэ? Бид гэр орноо түүний нөлөөнөөс хамгаалахын тулд юу хийж болох вэ?

Алма 31:20–38

Алма 31:20–38-ыг гэр бүлтэйгээ хамт уншсаныхаа дараа дараах асуултуудыг ярилцаж болно. Үүнд: Алмагийн залбирал зорамчуудынхаас юугаараа ялгаатай байсан бэ? Бид хувийн болон гэр бүлийн залбиралдаа Алмагийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

Бага насны хүүхдүүд өглөө, орой бүр залбирахыг өөрсдөдөө сануулах зорилгоор дэрэн доороо чулуу хийж болно. Чулуугаа чимэглэх нь тэдэнд зугаатай байж болох юм.

Алма 31:23

Бид гэртээ Бурханы талаар ярьж, судлахын тулд өдөр бүр юу хийж байгаа вэ?

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Орчин тойрноо бэлд. “Бидний орчин тойрон үнэний талаар сурч, мэдрэхэд ихээхэн нөлөөлдөг” (Аврагчийн арга барилаар заах нь,15). Ариун Сүнсний нөлөөг урихуйц судар судлах боломжтой газар олохыг хичээ. Мөн урам зориг оруулах хөгжим болон зураг Сүнсийг урьж болно.

Зураг
Зорам үндэстэн Рамеумптом дээр залбирч байгаа нь

Рамеумптом, Дэл Парсон