Ирээд, Намайг дага
8-р сарын 31-ээс 9-р сарын 6. Хиламан 13–16: “Үлэмж баярлуулах сайн мэдээ”


“8-р сарын 31-ээс 9-р сарын 6. Хиламан 13–16: ‘Үлэмж баярлуулах сайн мэдээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 31-ээс 9-р сарын 6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр зааж байгаа нь

Арнолд Фрибэрг, Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр

8-р сарын 31-ээс 9-р сарын 6

Хиламан 13–16

“Үлэмж баярлуулах сайн мэдээ”

3 Нифай 13–16-г уншиж, эдгээр бүлэг дэх үнэнийг хүүхдүүдийг суралцахад нь хамгийн сайн туслах үйл ажиллагаануудыг тунгаан бодох замаар заахад бэлд.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Лемен үндэстэн Самуелын зургийг үзүүлээд, түүний талаар мэдэх зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд Самуелын хэрмэн дээр заасан эсвэл Есүсийг төрөх үед үзэгдэнэ хэмээн түүний хэлсэн тэмдгүүдийн тухай түүхийг ярьж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Хиламан 13:2–5

Сүнс бидний зүрх сэтгэлд ярьж чадна.

Лемен үндэстэн Самуелд нифайчуудад номлохыг зарлигласан ба Тэнгэрлэг Эцэг түүний юу хэлэх ёстойг зүрх сэтгэлд нь мэдүүлж тусалсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бид нэг нэгэнтэйгээ үгсээр ярилцдаг ч Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийн мэдрэмжээр дамжуулан харилцдаг гэдгийг хүүхдүүдэд заа. Таныг Хиламан 13:2–5-аас “зүрх сэтгэл” гэж унших бүрд гараа зүрхэн дээрээ тавихад тэднийг урь. “Сүнс зүрх сэтгэлд минь надтай ярьдаг” гэж бичсэн зүрх хэлбэртэй цаасыг чимэглэхэд тэдэнд тусал.

  • Тэд баптисм хүртэж, гишүүнээр батлуулсныхаа дараа Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ба энэ нь Тэнгэрлэг Эцэг юуг тэднээс хийж, хэлэхийг хүсэж байгааг мэдэхэд тэдэнд туслах болно гэдгийг хүүхдүүдэд хэл. Ариун Сүнс тэдэнд хэлж болох зүйлсийн тухай бодоход тусалж, Түүний сүнсний өдөөлтийг дагахын тулд юу хийж болохоо хуваалцахад тэднийг урь.

Хиламан 14:2–7, 20–25

Бошиглогчид Есүс Христийн талаар заадаг.

Лемен үндэстэн Самуелын тухай түүх нь бүх бошиглогч Есүс Христийн тухай заадаг болохыг хүүхдүүдэд заах сайхан боломж юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрээс лемен үндэстэн Самуелын зургийг үзүүлээд, Хиламан 13–16 дахь түүний туршлагын тухай энгийн үгээр хүүхдүүдэд ярьж өг. Та мөн “40-р бүлэг: Лемен үндэстэн Самуел Есүс Христийн тухай өгүүлсэн нь” (Мормоны Номын түүхүүд, х. 111–114 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно. Хүүхдүүдэд лемен үндэстэн Самуелын талаар мэдэх зүйлээ хуваалцах боломж олго.

  • Хамтдаа “Samuel Tells of the Baby Jesus” (Children’s Songbook, 36) эсвэл “Мормоны Номын түүхүүд” дууны долоо дахь бадгийг хамтдаа дуул (Хүүхдийн дууны ном, 62). Самуелын талаар хүндлэн биширдэг ямар нэгэн зүйлээ хуваалцаад, түүний түүхээс таалагддаг хэсгээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго.

  • Хиламан 14:2–7 болон 20–25-д Самуелын бошиглосон тэмдгүүдийг төлөөлсөн зургуудыг өрөөний энд тэнд нуу. Аль нэгэн тэмдгийг дүрсэлсэн хэсгийг уншаад, уг тэмдгийн зургийг олохыг хүүхдүүдээс хүс. Эдгээр тэмдэг нь нифайчуудад Есүс Христийн тухай олж мэдэхэд тусалсан гэдгийг тайлбарла. Самуелын адил, бүх бошиглогч Есүс Христийн тухай гэрчилдэг талаар гэрчил.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бошиглогч биднийг Есүс Христ рүү чиглүүлдэг.

Хиламан 16:1–6

Би бошиглогчийг дагах үедээ адислагдана.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүсэл, төлөвлөгөөг мэдүүлэхийн тулд бидэнд бошиглогчийг өгсөн. Бид бошиглогчийн үгсийг сонсож, дагах үедээ адислагддаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд угсардаг тоглоом эсвэл ном ашиглан, жижиг хэрэм барихад тусал. Самуелыг төлөөлүүлсэн жижигхэн тоглоом эсвэл хүүхэлдэй ашиглан хүүхдүүдийг ээлжлэн, “Самуелд” хэрэмний дээр гарч, хүмүүст Есүс Христийн талаар заахад туслуул. (Мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү.) Зарим хүн Самуелд итгэж, баптисм хүртсэнийг тайлбарлахын тулд Хиламан 16:1 болон 5 дахь судрын хэсгүүдийг хуваалц. Хиламан 16:2 болон 6 дахь үг хэллэгийг ашиглан, бусад нь итгээгүй ба Самуелд уурласан гэдгийг харуул. Бошиглогчийг дагадаг хүмүүс адислагддаг гэдгийг гэрчил.

  • Аврагчийн зургийг ил тавиад, “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58–59) эсвэл бошиглогчийн тухай өөр дууг дуулж байх хооронд нэг хүүхдээс бошиглогчийг төлөөлж, бусад хүүхдийг өрөөг тойруулан дагуулж явахыг хүс. Дараа нь бошиглогчийг төлөөлж байгаа хүүхдээс бусад хүүхдийг Аврагчийн зураг руу удирдан аваачихыг хүс. Бид бошиглогчийг дагах юм бол тэр биднийг Есүс Христ рүү хөтөлж аваачна гэдгийг гэрчил. Бошиглогчийн Есүсийн тухай хамгийн сүүлд заасан зарим зүйлийг хуваалц. Бид түүний зөвлөгөөг хэрхэн дагаж чадах вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Хиламан 13:2–4

Сүнс бидний зүрх сэтгэлд ярьж чадна.

Хэзээ нэгэн цагт таны заадаг хүүхдүүд Самуелын хийж байсантай адил зүрх сэтгэлд нь Их Эзэний суулгасан захиасыг хэрхэн хуваалцаж болохыг мэдэх хэрэг гарна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Лемен үндэстэн Самуелын зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрхтэй адилхан), хотын хэрмэн дээрээс Самуел номлож байхдаа юу хэлэхээ хэрхэн мэдэж байсныг хүүхдүүдээс асуу. Хариултаа Хиламан 13:2–4-өөс хайж олоход тэднийг урь. Ариун Сүнс Бурханы танаар хийлгүүлж эсвэл хэлүүлэхийг хүссэн зүйлийг зүрх сэтгэлд тань мэдүүлэн тусалж байсан үеийн тухай тэдэнд ярь. Хүүхдүүдээс өөрсдөд нь тохиолдсон ижил төстэй туршлагаасаа хуваалцахыг хүс.

  • Амьд бошиглогч Ерөнхий чуулганы үеэр үг хэлж байгаа зургийг үзүүл. Бурхан Самуелд нифайчуудад юу хэлэхийг нь хэлсний адил бидэнд хандан юу гэж хэлэх ёстойг бошиглогчдод хэлж өгдөг гэдгийг хүүхдүүдэд хэл. Таныг эсвэл хүүхдүүдийг өдөөж байдаг, бошиглогчийн хэлсэн зүйлсийн талаар хамтдаа ярилц.

Хиламан 14:2–28

Бошиглогчид Есүс Христийн талаар заадаг.

Самуелын захиасын зорилго бол Есүс Христийн талаар гэрчилж, хүмүүсийг наманчилж, Түүнд ирэхэд урих явдал байв. Өнөө үеийн манай бошиглогчид мөн адил үүрэгтэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийн нэг хэсгийг Хиламан 14:2–6-г уншиж, Есүсийн төрөлтийн тэмдгүүдийн зургийг зурахад урь. Нөгөө хэсгийг Хиламан 14:20–28-ыг уншаад, Есүсийн үхлийн тэмдгүүдийг зурахад урь. Дараа нь зурсан зүйлээ хуваалцахыг бүлэг бүрээс хүс. Хиламан 14:11–12-ыг хамт уншаад, яагаад Самуел эдгээр тэмдгийн тухай бошиглосныг сонсохыг хүүхдүүдээс хүс. Өнөөдөр бид Есүс Христийн талаар хэрхэн суралцдаг вэ?

  • Лемен үндэстэн Самуел Есүс Христийн талаар зааж байсны адил өнөө үед амьд бошиглогчид мөн адил заадаг гэдгийг тайлбарла. Амьд бошиглогчийн Христийн талаар гэрчилсэн хамгийн сүүлчийн Ерөнхий чуулганы захиасаас нэг мэдэгдэл хуваалц. Бошиглогч Есүс Христийн талаар тэдэнд юу заасныг хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Хиламан 16:1–6

Би бошиглогчийг дагах үедээ адислагдана.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүсэл, төлөвлөгөөг мэдүүлэхийн тулд бидэнд бошиглогчийг өгсөн. Бид бошиглогчийн үгсийг сонсож, дагах үедээ адислагддаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хиламан 16:1 болон 5-ыг чанга уншаад, Самуелын үгсэд итгээд хүмүүсийн хийсэн зүйлийг сонсох бүрдээ босож зогсохыг хүүхдүүдээс хүс. Тэгээд 2 болон 6-р шүлгийг уншаад, хүмүүсийн итгээгүй үедээ хийсэн ямар нэгэн зүйлийг сонсох үедээ суухыг хүүхдүүдээс хүс. Бид амьд бошиглогчийн үгэнд итгэдэг гэдгээ хэрхэн харуулж болох вэ?

  • Амьд бошиглогчийн зургийг үзүүлээд, түүний талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Та түүний зааврыг дагахаар хэрхэн хичээж байгаагаа мөн ийнхүү хийх нь хэрхэн таныг адисалсан талаар хуваалц.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Бошиглогчийн хэлсэн ямар нэгэн зүйлийн тухай ойлгож мэдэн, дараа долоо хоногт ангийнхантайгаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийг асуулт тавихад урамшуулан дэмж. “[Хүүхдүүдийн] асуултыг хичээл дээр анхаарал сарниулах, саад болох зүйл гэдгээр нь биш, харин боломж болгон хар. … Тэдгээр асуулт нь тухайн хүүхэд юу бодож байгаа мөн түүнд ямар асуудал байгаа болон суралцаж байгаа зүйлээ хэрхэн хүлээн авч байгаа талаар үнэлж баршгүй ойлголтыг танд өгөх болно” (мөн Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү).