Ирээд, Намайг дага
2-р сарын 10–16. 2 Нифай 6–10: “Ай Бурханы маань төлөвлөгөө хичнээн агуу билээ!”


“2-р сарын 10–16. 2 Нифай 6–10: “Ай Бурханы маань төлөвлөгөө хичнээн агуу билээ!” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“2-р сарын 10–16. 2 Нифай 6–10,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Есүс Гетсеманид залбирч буй нь

Миний хүсэл биш харин Таны хүсэл биелэх болтугай, Харри Андэрсон

2-р сарын 10–16

2 Нифай 6–10

“Ай Бурханы маань төлөвлөгөө хичнээн агуу билээ!”

Эхлээд 2 Нифай 6–10-ыг өөрөө унших нь өөрийгөө заахад бэлтгэх сайн арга юм. Өөрт төрсөн сэтгэгдэл бүрийг тэмдэглэн, нэмэлт ойлголт болон заах санааг олохдоо энэхүү тоймыг ашигла.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Иаков Исаиагийн сургаалыг “та нартай адилтгагдаж болно” (2 Нифай 6:5) хэмээн хүмүүстээ заасан. Та 2 Нифай 6–10 дахь Иаковын сургаалуудаас өөрсдийн амьдралтай адилтгаж болох зүйлсээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүссэнээр хичээлээ эхлүүлж болно. Тэд яагаад энэ сургаал өөрсдөд нь утга учиртай болох талаар тайлбарлаж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

2 Нифай 6–8

Их Эзэн Өөрийн хүмүүст нигүүлсэнгүй ханддаг бөгөөд Өөрийн амлалтуудыг биелүүлэх болно.

  • 2 Нифай 6–8 дахь захиасуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн тулд 2 Нифай 6:8–15-д дүрсэлсэн үйл явдлуудын цаг хугацааны хүснэгт гаргах нь ангийнханд тань тустай байж болно. Эдгээр үйл явдал Их Эзэний талаар мөн Түүний хүмүүсээ гэх сэтгэлийн талаар юу өгүүлж байна вэ? (мөн 2 Нифай 7:1–3; 8:3-ыг үзнэ үү). Өнөөдөр Сүмийн гишүүдийн хувьд бид Түүний гэрээт хүмүүс бөгөөд дэлхийнхнээс тусгаарлагдан, сайн мэдээний аюулгүй байдалд цугларсан гэдгийг тайлбарлаж болно. Эдгээр бүлэгт өнөөгийн бидэнд зориулсан ямар захиас байдаг вэ?

2 Нифай 9

Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан бүх хүнийг биеийн болон сүнсний үхлээс чөлөөлсөн.

  • Есүс Христийн Цагаатгалд талархах талархлаа гүнзгийрүүлэх нэг арга зам бол Цагаатгал байгаагүйсэн бол бидэнд юу тохиолдох байсныг бодож үзэх явдал юм. Ангийн гишүүд 2 Нифай 9-ийг судалж байхдаа эдгээр зүйлийг тунгаан бодож болно. Та ангийн гишүүдийг эхлээд 4–9-р шүлгийг судалж, дараа нь Христийн Цагаатгалгүйгээр юу болох байсныг самбарт жагсаан бичихэд урьж болно. 10–14-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч биднийг энэ хувь тавилангаас хэрхэн аварсан бэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Жэффри Р. Холландын захиас ангийнханд тань Есүс Христийн Цагаатгал бидэнд хэрхэн хэрэгтэй болохыг ойлгоход тусалж болно. Та бас түүний “Where Justice, Love, and Mercy Meet” (ChurchofJesusChrist.org) гэсэн захиас дээр үндэслэсэн видео бичлэгийг үзүүлж болно. Ангийн гишүүд ахлагч Холландын захиасаас Аврагчийн талаар төрсөн аливаа бодол, мэдрэмжээ хуваалцаж болно.

  • Ангийн гишүүдээс Есүс Христийн Цагаатгал гэж юу болох эсвэл энэ нь яагаад хэрэгтэй болохыг мэдэхгүй хүнд эдгээрийг хэрхэн тайлбарлаж болох талаар бодож үзэхийг хүс. 2 Нифай 9 дэх үнэнүүд ийм харилцан яриа өрнүүлэхэд ангийн гишүүдийг бэлтгэж болно. Тэд 4–12-р шүлгийг уншаад, Аврагчийн Цагаатгал бие махбодын болон сүнсний үхлийг хэрхэн ялан дийлснийг олж мэдэж болно. Эдгээр судраас олж мэдсэнээр Аврагчийн золиослолыг яагаад “хязгааргүй цагаатгал” гэж нэрлэдэг вэ? (2 Нифай 9:7).

  • Иаков уг төлөвлөгөөг дүрслэхдээ “Ай ямар агуу,” “Ай хэчнээн агуу” зэргээр уулга алдсан нь Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөөг биширснийх байлаа. Ангийнханд Аврагчийн болон Түүний Цагаатгалын талаарх эдгээр мэдрэмжийг илүү сайн ойлгоход туслахын тулд 2 Нифай 9-ийг уншаад, Иаковын уулга алдсаныг илэрхийлсэн үг хэллэгийг хайж олоход урь (ихэнх нь 8–20-р шүлгэн дээр бий). Эдгээр шүлэг Бурханы болон Түүний төлөвлөгөөний тухай юу зааж байна вэ? Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний талаар Иаковын мэдэрсэн зүйлсийг мэдрэхэд бидэнд ямар туршлага тусалсан бэ? Та энэ ярилцлагыг бататгахын тулд Бурханы агуу байдлын тухай “How Great Thou Art” (Hymns, no. 86) зэрэг дууллыг дуулж болно.

2 Нифай 9:27–54

Бид Христэд ирж, Түүний Цагаатгалын алдар суут адислалуудыг хүлээн авах боломжтой.

  • Ангийн гишүүдээс хэн нэгнийг наманчилж, Христэд ирэхэд хэрхэн урьж болох тухай төсөөлөн бодохыг хүссэнээр эдгээр шүлгэн дээрх Иаковын сургаалуудыг ярилцаж эхэлж болно. 2 Нифай 9:50–53-т дүрсэлснээр, Иаков үүнийг хэрхэн хийсэн бэ? Эдгээр урилгыг хүлээн авснаар бидний амьдралд ямар адислалууд ирнэ гэж тэр хэлсэн бэ?

  • Иаков 2 Нифай 9-д “Агуу их Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөө” ба “Ай тэр хилэнцэт нэгний зальт төлөвлөгөө” (2 Нифай 9:6, 28) хэмээх хоёр хүчирхэг хийгээд эрс тэс ялгаатай үг хэллэгийг ашигласан байдаг. Та энэ эрс ялгаатай үг хэллэгээс суралцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд самбарт зам зураад, үүнийгээ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө гэж нэрлэж болно. Ангийнхныг 2 Нифай 9:27–52-ыг уншаад, Иаков Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахад туслах ямар зөвлөгөөг бидэнд өгснийг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ замын хажууд бичихийг хүс. Сатан биднийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнөөс хэрхэн хөндийрүүлдэг талаар Иаков юу заасан бэ? Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагах нь биднийг хаашаа хөтөлдөг мөн Сатаныг дагах нь хаашаа хөтөлдөг талаар эдгээр шүлгээс юу мэдэж авдаг вэ? (2 Нифай 9:9, 18-ыг үзнэ үү). Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөг илүү бүрэн дүүрэн дагахын тулд бид юу хийж болох вэ?

  • Иаков 2 Нифай 9:28–38-д Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөг дагахад саад болдог хэд хэдэн хандлага, зан чанарын талаар бидэнд сэрэмжлүүлсэн. Ангийн гишүүдийг эдгээрийг олоход урь. Өнөөдөр эдгээр хандлага, зан чанараас алиныг нь түлхүү ажиглаж болох вэ? Эдгээрийг юу ийм аюултай болгож байна вэ? Бид 2 Нифай 9:50–53-аас эдгээр аюулаас хэрхэн зайлсхийх талаар юу мэдэж авдаг вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдэд 2 Нифай 11–24 дээрх Нифайн эш татсан Исаиагийн бичээсүүдийг итгэлтэйгээр уншихад туслахын тулд Нифай эдгээр бичээсийг өөрийн хүмүүсийн Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд оруулсан гэдгийг тайлбарлаж болно. Ангийн гишүүдийг Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх боломжийг олгох дараа долоо хоногийн унших хэсгийг харахад урь.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бидний Аврагчийн хэрэгцээ

Ахлагч Жэффри Р.Холланд урагш түрсэн хавцлын ирмэгээс зууран барьж, үхэлтэй учрахаас өөр арга зам үлдээгүй, хаданд авирч байсан нэгэн хүний түүхийг ярьсан юм. Гар нь элсэрхэг гадаргуу дээр гулсаж эхлэх үед дүү нь гарынх нь бугуйнаас барьж авч, түүнийг аюулгүй байдалд татан гаргахыг мэдэрчээ. Ахлагч Холланд энэ авирагчийн туршлагыг бидний энэ унасан дэлхийн нөхцөл байдалтай адилтгасан юм.

“Едений цэцэрлэгт унасан Адам, Ева хэмээх бодит хүмүүс уналтын бүх үр дагаврыг үүрсэн. … Бид тэрхүү унасан дэлхийд төрж, Бурханы хуулиудыг мөн адил зөрчдөг учраас бидэнд Адам, Ева хоёрынхтой адил шийтгэл оногдсон юм.

Ямар эмгэнэлтэй нөхцөл байдал вэ! Бүх хүн төрөлхтөн, эрэгтэй эмэгтэй хүн, хүүхэд бүр уналтад орж, бие махбодын үүрдийн үхэл, мөнхийн сүнслэг зовлонд автах болов. Амьдрал ийм байх ёстой гэж үү? Хүмүүний амьдралын агуу төгсгөл энэ гэж үү? Бидний хүн нэг бүр хүйтэн цэвдэг орчлон ертөнцийн хаа нэгтээ хөлөө тавьж, гараараа зууран барих ямар нэг зүйлийг эрж хайн эрэлхийлсэн ч гар доор гулсах элснээс өөр юуг ч мэдрэхгүй, биднийг аврах хэн ч байхгүй нөхцөлд эсвэл тусламж авах ямар ч боломжгүй байдалд зүгээр л хаднаас зүүгдэж байгаа гэж үү? …

Эдгээр асуултын хариулт тодорхой бөгөөд мөнхийн юм! … [Тэрхүү] Цагаатгал нь бие махбодын үхлийг бүрэн ялж, энэ дэлхийд байсан эсвэл төрөх хүн бүрд амилуулалтыг ямар ч нөхцөлгүй олгосон билээ. Түүнчлэн энэ нь нигүүлсэнгүй байснаар мөн наманчлалд болон тэнгэрлэг зарлигуудад дуулгавартай байснаар өөр өөрсдийн нүглүүдээс өршөөгдөх боломжийг Адамаас хойших бүх хүнд олгосон юм” (“Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” Ensign, May 2015, 105–6, 105-106 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92).

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц. Үнэний талаарх таны энгийн, чин сэтгэлийн гэрчлэл зааж буй хүмүүст тань хүчтэй нөлөөлж чадна. Энэ нь гоё чамин эсвэл урт дэлгэрэнгүй байх албагүй. 2 Нифай 9-ийг ярилцахдаа Аврагчийн талаарх хувийн гэрчлэлээ хуваалцахыг бод.