Ирээд, Намайг дага
7-р сарын 13–19. Алма 32–35: “Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь”


“7-р сарын 13–19. Алма 32–35: ‘Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“7-р сарын 13–19. Алма 32–35,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Хүүхдийн алган дээрх үр

7-р сарын 13–19

Алма 32–35

“Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь”

Та Aлма 32–35-ыг хэчнээн олон удаа уншсан байх нь хамаагүй, заахаар бэлтгэх явцдаа тэдгээрийг дахин уншаарай. Сүнснээс ирэх шинэ ойлголтуудад нээлттэй ханд.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдийг гэртээ Алма 32–35-ыг уншиж байхдаа юу ойлгосноо хуваалцахад нь туслахын тулд тэдэнд эдгээр бүлгийг давтан харж, ойлгосон ямар нэгэн үндсэн санаа, сэдвүүдээ самбар дээр бичихэд хэдэн хормыг өг. Эдгээр үндсэн санаа эсвэл сэдэв яагаад утга учиртай болохыг ангиараа хамтдаа ярилц.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Aлмa 32:1–16

Бид даруу байхыг сонгож чадна.

  • Алма 32:1–16-д заасан даруу байдлын талаарх ярилцлагыг явуулахдаа хүнийг даруусахад хүргэдэг явдлуудыг нэрлэхэд ангийн гишүүдийг урьснаар эхэлж болно (Алма 32:2–5 дээрээс нэг жишээг олж болно). Танай ангийн зарим гишүүн даруу байдлыг сурахтай холбоотой туршлагаа хуваалцахыг хүсэж байж болох юм. “Даруу байдалд авчрагдах” (Алма 32:12) нь хэрхэн адислал байж болох вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь даруу байдлын талаарх мэдэгдлүүд ярилцлага өрнүүлэхэд тусална. Түүнчлэн та Сургаал ба Гэрээ 112:10-ыг уншиж эсвэл ангиараа “Be Thou Humble” (Hymns, no. 130) зэрэг даруу байдлын тухай дууллыг дуулж болно.

Алма 32:17–43; 33

Бид Есүс Христийн үгсийг зүрх сэтгэлдээ тарьж, арчилснаар Түүнд итгэх итгэлээ хөгжүүлдэг.

  • Бид шүтлэг бишрэл гэдгийг сүмийн байранд суугаад албан ёсны орчинд хийдэг зүйл гэж заримдаа боддог (Алма 32:5, 9, 11-ийг үзнэ үү) бол Алмагийн шүтлэг бишрэлийн тодорхойлолт нь илүү өргөн цар хүрээтэй. Жишээ нь, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, хэрэгжүүлэх нь албан ёсны орчноос гадуур хийгдэж болох шүтлэг бишрэлийн чухал хэлбэр гэж Алма заасан. Та ангийнхандаа энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд самбар дээр нэг үр болон модны зураг зураад, дараахтай адил асуултуудыг тавь. Үр юуг төлөөлдөг вэ? (Алма 32:28; 33:22–23-ыг үзнэ үү). Бид өөрсдийн зүрх сэтгэлд хэрхэн үрийг буюу Есүс Христийн болон Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлийг суулгаж, арчилж чадах вэ? (Алма 32:36–4333-ыг үзнэ үү). Аврагчийг дагахаар хичээсэн маань үнэт жимсийг авчирсан ямар туршлагыг бид хуваалцаж чадах вэ? Алмагийн заасан зүйлс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэх бидний арга замд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Зорамчуудад Есүс Христэд итгэх итгэлийг нь хөгжүүлэхэд туслахаар Алмагийн дүрсэлсэн “туршилт” сайн мэдээний бусад зарчим үнэн эсэхийг олж мэдэхэд маань бас тусалж чадна. Алмагийн туршилтыг ойлгоход ангийнханд туслахын тулд та туршилт гэж юу болох талаар ярьж болно. Ангийн хэн нэгэн өмнө нь туршилт хийж байсан бол үүнийг тайлбарлахад тусалж болох юм. Туршилтын зорилго юу вэ? Алма 32:26–36 дээр Алмагийн хүмүүсийг хийхэд урьсан зүйл нь юугаараа туршилттай төстэй вэ? Ангийн гишүүд Бурханы үгийг “туршсан” янз бүрийн аргаасаа хуваалцаж болно. Тэд “[Бурханы] үг сайн” гэдгийг хэрхэн мэддэг болсон бэ? (Aлма 32:28).

  • Есүс Христийн талаар гэрчлэлтэй болж эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлмээр байгаа хэн нэгэнд Алма юу гэж хэлэх байсан бэ? Энэ асуултыг дэлгэрэнгүй авч үзэхийн тулд та ангийнхнаа хоёр бүлэгт хуваарил. Нэг бүлэг нь гэрчлэлтэй болохыг хичээж байгаа хүнд Алма юу гэж хэлэх байсныг олж мэдэхээр Алма 32:26–36-г, нөгөө бүлэг нь гэрчлэл нь суларсан хүнд тэр юу гэж хэлэхийг олж мэдэхээр Алма 32:36–43-ыг уншиж болох юм. Тэгээд бүлэг бүрээс нэг хүн Алмаг төлөөлж, хэн нэгэнд гэрчлэлтэй болох эсвэл гэрчлэлээ нэмэгдүүлэхэд нь хэрхэн туслахыг жүжигчлэн үзүүлнэ.

Алма 31:13–23; 33:2–11; 34:17–29

Бид Бурханыг хэзээ ч, хаана ч залбиралдаа шүтэн биширч чадна.

  • Та залбирал, шүтлэг бишрэлийн талаар Алма, Амюлек хоёрын заасан зүйлсийг зорамчуудын хуурамч санаануудтай харьцуулж харахад нь ангийнханд тусал. Ангийн гишүүд Алма 31:13–23-ыг дахин хараад, залбирал, шүтлэг бишрэлийн талаар зорамчуудын итгэж байсан зүйлсийг самбар дээр жагсаан бичиж болно. Тэгээд тэд эдгээр итгэл үнэмшлийн эсрэг үнэнийг Алма 33:2–11 болон 34:17–29-өөс олж мэдэж болно. Эдгээр шүлэг бидэнд залбирал, шүтлэг бишрэлээ хэрхэн сайжруулж болох талаар юу заадаг вэ?

  • Та дараахтай адил үгсийг самбар дээр бичиж, залбирлын талаарх ярилцлага өрнүүлж болох юм. Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яагаад бас Яаж? Ангийн гишүүд залбирлын талаарх эдгээр асуултад хариулахын тулд Алма 33:2–11 болон 34:17–29-ийг судалж болно. Жишээлбэл, тэд дараахтай адил асуултуудад хариулж болох юм. Бид хаана залбирч болох вэ? Бид юуны төлөө залбирч болох вэ? Түүнчлэн тэд “Залбиръя гэж бодов уу?” юм уу “Sweet Hour of Prayer” (Hymns, nos. 140, 142) зэрэг залбирлын тухай дууллын үгсээс хариултуудыг олж болно. Бид залбирлаа хэрхэн сайжруулах вэ?

Алма 34:9–17

Аврагчийн цагаатгагч золиос “хэмжээлшгүй бөгөөд мөнхийнх” юм.

  • Есүс Христийн бидний нүглийг цагаатгахаар хийсэн золиослолыг дүрслэхдээ Амюлек “хэмжээлшгүй” мөн “мөнхийн” гэдэг үгсийг хэд хэдэн удаа хэрэглэсэн. Та ангийн гишүүдийг Алма 34:9–14-өөс эдгээр үгийг олж, толь бичгээс үзэхэд урь. Аврагчийн золиос ямар арга замаар хэмжээлшгүй бөгөөд мөнхийнх байдаг вэ? (Еврей 10:10; 2 Нифай 9:21; Мозая 3:13-ыг үзнэ үү). Алма 34:15–17-д өгүүлснээр, бид Аврагчийн золиосын адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? “Наманчлалд хүргэх итгэлийг бодитой болгох” гэдэг нь ямар утгатай вэ? (Aлма 34:17).

Aлма 34:32–35

“Наманчлалын өдрөө бүү хойшлуул”

  • Дараахтай төстэй харьцуулалт нь наманчлахаа хойшлуулахын аюулыг тунгаан бодоход ангийн гишүүдэд тусална. Тэднийг олон жилийн бэлтгэл сургуулилт шаардлагатай, олимпийн юм уу урлагийн тэмцээнд орох урилга хүлээн авсан, гэхдээ энэ үйл явдал маргааш болох гэж байна хэмээн төсөөлөн бодоход урь. Тэд өдрийн үлдсэн цагт бэлдсэн ч уг тэмцээнд яагаад амжилт гаргахгүй байх магадлалтай болохыг ангийнхантай ярилц. Энэ жишээ Алма 34:32–35 дээрх Амюлекийн сэрэмжлүүлэгтэй хэрхэн холбогдож байна вэ? Наманчилж мөн өөрчлөгдөхөөр хичээхээ хойшлуулах нь яагаад аюултай байж болох вэ? “Мөнхийн тулд бэлтгэхээр” (33-р шүлэг) юу хийж чадах тухай тунгаан бодож мөн үүнийг хойшлуулалгүйгээр хийх төлөвлөгөө гаргахад ангийн гишүүдийг урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг ирэх долоо хоногт Алма 36–38-ыг уншихад урамшуулахдаа, Алма “өөрийн хүмүүсийн алдсын төлөө гашуудан байсан” учир тэр өөрийн хөвгүүдийг цуглуулан, тэдэнд “зөв шударгад хамаарах зүйлүүдийн талаар” (Aлма 35:15–16) заасан гэдгийг онцолж болно. Алмагийн номын дараагийн хэдэн бүлэгт Алмагийн хөвгүүддээ заахаар өдөөгдсөн зүйлсийн талаар гардаг.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Даруу байх гэдэг нь юу гэсэн үг вэ?

“Даруу байх гэдэг нь бид Их Эзэнээс—хамааралтай байдгаа талархалтайгаар ухаарч ойлгох, Түүний дэмжлэг ямагт хэрэгтэй байдгийг хүлээн зөвшөөрөх гэсэн үг юм. … Энэ нь сул дорой байдал, айдас эргэлзээний шинж тэмдэг биш; харин энэ нь өөрийн тань жинхэнэ хүч чадал хаана байдгийг мэдэж байгааг харуулдаг” (Итгэлдээ үнэнч байх нь [2004], 83).

Ахлагч Квинтин Л.Күк “Бид Бурхан Эцэг, Христ Хүү гэж хэн болохыг мөн Тэдний бидний төлөө хийсэн зүйлсийн талаар чин сэтгэлээсээ тунгаан бодвол энэ нь биднийг хүндлэл, бишрэл, талархал, даруу байдлаар дүүргэх болно. … Түүнчлэн даруу байдал гэж олон адислал, тэнгэрийн тусламж хүлээн авсандаа талархдаг байхыг хэлдэг. Даруу байдал нь ямар нэгэн гайхамшигтай, нүдэнд ил харагдахуйц том амжилтыг эсвэл ямар нэгэн хэцүү бэрхшээлийг даван гарахыг хэлдэггүй. Харин энэ нь сүнслэг хүч чадлын бэлгэдэл юм. Энэ нь бид өдөр бүр, цаг тутамд Их Эзэнд итгэж найдан, үйлчилж, Түүний зорилгуудыг гүйцэлдүүлж чадна гэсэн найдвар тээж явахыг хэлнэ” (“Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь,” Ensign Nov. 2017, 52, 54 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 44, 46).

Итгэлийн талаарх судрууд.

Заах чадвараа сайжруулах

Судруудад анхаарал төвлөрүүл. Ярилцлага өрнүүлэхэд туслах олон нэмэлт эх сурвалж байдаг ч судрууд бол сургаалын эх сурвалж гэдгийг санаарай. Судруудаас үнэнийг олоход нь гишүүдэд тусал. (Аврагчийн арга барилаар заах нь, 21-ийг үзнэ үү.)