Ирээд, Намайг дага
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Нэмэлт эх сурвалж

Ихэнх эх сурвалжийг Gospel Library аппликэйшн болон LDS.org вэбсайтаас олж болно.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Та энэ эх сурвалжийн аль ч үйл ажиллагааг Ням гаргийн ангидаа тохируулан өөрчилж болно. Хэрэв ангийн гишүүд эдгээр үйл ажиллагааг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахад ашигласан бол тэднийг туршлагаасаа хуваалцахад урамшуулан дэмж.

Сүмийн сэтгүүл

Лиахона сэтгүүлд гардаг нийтлэл, бусад материал нь таныг Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагаас заах зарчмуудад нэмэлт эх сурвалж болж чадна.

Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу

Ариун нандин хөгжим Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй аргаар заадаг. Та Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу зэрэг номын хэвлэмэл хувилбараас гадна music.lds.org вэбсайтаас олон дууллын бичлэгүүдийг олох боломжтой.

Медиа сан

Зураг чимэглэл, видео бичлэг болон бусад медиа нь таны зааж буй хүмүүсийг Шинэ Гэрээний сургаал, түүхүүдийг төсөөлөхөд тусална. Шинэ Гэрээний түүхүүдийг дүрслэн өгүүлсэн Библийн видео бичлэгүүдийн цуврал бүхий Сүмийн медиа эх сурвалжуудын цуглуулгыг medialibrary.lds.org руу орж үзээрэй.

Институт, семинарын гарын авлага

Институт, семинарын гарын авлагуудад судруудад байдаг зарчмуудын түүхэн нөхцөл байдал, сургаалын тайлбар агуулагддаг. Мөн тэдгээрт Ням гаргийн ангид ашиглаж болох заах санаанууд байдаг.

Сайн мэдээний сэдэв

Та сайн мэдээний төрөл бүрийн сэдвийн ерөнхий мэдээлэл, тэдгээртэй холбогдох Ерөнхий чуулганы үгс, нийтлэл, судар, видео бичлэг зэрэг хэрэгтэй эх сурвалжуудын холбоосыг topics.lds.org-оос олж болно. Мөн та сайн мэдээний талаарх асуултуудын дэлгэрэнгүй хариултыг Gospel Topics Essays-аас олж болно.

Итгэлдээ үнэнч байх нь

Энэ нь сайн мэдээний сэдвүүдийг үсгийн дарааллаар жагсаан, энгийн тайлбар өгдөг.

Миний сайн мэдээг номло

Номлогчдод зориулсан энэ гарын авлагад сайн мэдээний үндсэн зарчмуудын тоймыг харуулдаг.

Залуучуудын бат бөх байдлын төлөө

Энэ эх сурвалжид Их Эзэний адислалуудыг хүртэхүйц зохистой байхад маань тусалж чадах Сүмийн жишгүүдийг тоймлосон байдаг. Ялангуяа та өсвөр үеийнхэнд заадаг бол энэ гарын авлагаас байн байн эш тат.

Аврагчийн арга барилаар заах нь

Энэ эх сурвалж Христийн адил заах зарчмуудын талаар судалж, хэрэгжүүлэхэд тань тусална. Эдгээр зарчмыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд, хэрэгжүүлж байгаа болно.

Зураг
таблет ашиглаж байгаа хөвгүүд