Номын сан
Их Эзэнд найд


“Их Эзэнд найд,” Сэдэв ба асуулт (2023)

Зураг
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өвдөг сөгдөн залбирч байгаа нь

Асуултынхаа хариултыг авахад нь бусдад туслах

Их Эзэнд найд

Найз нөхөд, ойр дотно хүмүүс маань бидэн дээр ирэн, итгэлдээ эргэлзэж байгаагаа хэлэх үед бид эхлээд сэтгэл зовниж эсвэл бүр цочирдож ч мэдэх юм. Тэдний асуудал таныг “Гэр бүлийн маань хувьд энэ нь юу гэсэн үг вэ? Би хаана буруутчихав аа?” гэж асуухад хүргэж магадгүй.

Ойр дотнын хүн тань итгэлдээ эргэлзэх нь таны хувьд тэдэнд сайн үлгэр дуурайл үзүүлж чадаагүй гэсэн үг биш юм. Тэдний асуудлын шалтгаан адармаатай байж магад. Бид тэдэнд туслахын тулд чадах бүхнээ хийж мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдах ёстой. Тэд асуух зүйлтэй хүмүүст дуртай. Бусдыг дэмжихдээ зүрх сэтгэл, оюун ухаандаа амар амгалан байхын тулд та дараах хэдэн зүйлийг хийж болно. Үүнд:

  • Бурхан мэддэг гэдэгт итгэ. Их Эзэн хүн бүрд өсөлт хөгжил, аз жаргалыг хүсдэг. Тэр биднийг чин сэтгэлээсээ асуухад урамшуулдаг. Тэр бидний зовлон бэрхшээлийг мэддэг төдийгүй зовж шаналахад маань уйлдаг. Тэрээр эргэлзэж байгаа эсвэл Сүмээс холдсон хүмүүсийг хайрлаж, тусламжийн мутраа сунгасаар байдаг.

  • Их Эзэнийг уг үйл явцад урь. Цагаа олоогүй юм уу өнгө аяс тань буруу байвал хамгийн сайн эх сурвалж, сайтар бодож боловсруулсан үгс байгаад ч үр дүнд хүрэхгүй. Их Эзэнийг тохинуулахад тань туслахын төлөө залбир. Сүнс танд тухайн хүний онцлог хэрэгцээг ойлгоход туслахын зэрэгцээ ярьж заахаас илүүтэй хэзээ сууж, сонсохыг мэдэхэд тань тусална. Энэ нь мөн гэрчлэлээ хэрхэн, хэзээ хуваалцахыг, аль эсвэл хэзээ тэднийг Бурханд ойртох алхмуудыг хийхэд урихаа ялган танихад тусална.

  • Урт удаан хугацаанд харж ажигла. Бурханы талаарх хүний итгэл, мэдрэмж цаг хугацааны явцад байнга өөрчлөгддөг. Бид бүгдээрээ дараах амьдралдаа очсоныхоо дараа ч сурч, хөгжсөөр байна. Та хайртай хүнийхээ зовлонд уужуу сэтгэлээр хандсанаар итгэл найдвар олж чадна. Ургац хураах цаг Бурханы мутарт бий гэдгийг мэдэн, тэвчээртэй байж үрээ суулга.

  • Бурханы мөн чанарын тухай мэдлэгээсээ итгэл найдвар ол. Бидний энэ амьдралыг харах өнцөг хязгаарлагдмал. Бурхан бол мэргэн, тэвчээртэй, хайраар дүүрэн гэдгийг бид мэднэ. Тэр бидний хүн нэг бүрд сонгох эрхийг өгсөн. Бид бүгд зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлтэй тулгарна гэдгийг Тэр мэдэж байсан. Тэр мөн биднийг Өөрт нь эргүүлэн авчрах хүчтэй Аврагчийг өгсөн.

Чухал судар: Сургаалт үгс 3:5–6; Исаиа 55:8–9; 2 Тимот 1:7–8; Алма 26:11–12