Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 126

1841 оны долдугаар сарын 9-нд Иллинойн Наувуд Бригам Янгийн гэрт Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 4:382). Энэ үед Бригам Янг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч байв.

1–3, Бригам Янг хөдөлмөрүүдийнхээ учир сайшаагдаж мөн ирээдүйн гадаад дахь аяллаас чөлөөлөгдөв.

1ЭРХЭМ хүндэт мөн нэн хайрт ах, Бригам Янг, үнэнээр Их Эзэн танд ийн хэлж байна, Миний үйлчлэгч Бригам, өнгөрсөн үеүдтэй адилаар гэр бүлээ орхих нь чиний гараас дахин шаардагдахгүй, учир нь чиний өргөл надад хүлээн авагдахуйц билээ.

2Мөн миний нэрийн төлөөх чиний аяллууд дахь чиний хөдөлмөр хийгээд хүнд ажлыг чинь би харсан бөлгөө.

3Миний үгийг холд илгээж мөн энэ үеэс хойшид мөн үүрд гэр бүлдээ онцгой халамж тавихыг тиймийн тул би чамд зарлиглаж байна. Амен.