Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 26

1830 оны долдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери, мөн Жон Витмер нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:104). (Хэсэг 24-ийн толгой гарчгийг үз.)

1, Тэд судруудыг судалж мөн номлохоор зааварлагдав; 2, Нийтийндэмжлэгийн хууль батлагдав.

1БОЛГООГТУН, дараагийн чуулганыг хийхээр өрнөд уруу та нар явах хүртлээ судруудыг судлах, мөн номлох, мөн Коллесвиллд сүмийг батлах, мөн шаардагдсаны дагуу уг нутагт өөрсдийн хөдөлмөрүүдийг гүйцэтгэхэд, та нар цаг заваа зориулагтун хэмээн би та нарт хэлж байна; мөн тэгэхэд та нарт юу хийх ёстой нь мэдүүлэгдэх болно.

2Мөн сүмд бүх зүйл сүмийн нийтийн дэмжлэгээр маш их залбирал хийгээд итгэлээр хийгдэх болно, учир нь бүх зүйлүүдийг та нар итгэлээр хүлээж авах болно. Амен.