Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 57

1831 оны долдугаар сарын 20-нд Миссурийн Жаксон гүнлэгийн, Сионд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:189-190). Ахлагчид Их Эзэний зарлигийг (хэсэг 52) даган мөрдөж, Көртландаас олон янзын үйл явдал мөн зарим эсэргүүцэлтэй тулгаран Миссури уруу аялжээ. леменчүүдийн байдал хийгээд соёл иргэншлийн дутмаг байдал, сайжруулалт мөн хүмүүсийн дундах шашныг Бошиглогч ерөнхийд нь бясалган бодоод: “Аглаг буйд хэдийд сарнай лугаа адил цэцэглэх вэ? Сион алдар суундаа хэзээ баригдаж мөн эцсийн өдрүүдэд бүх үндэстнүүд түүн уруу ирэх Таны ариун сүм хаана сүндэрлэн босох вэ?” хэмээн өгүүлжээ (History of the Church, 1:189). Тэгээд тэрээр энэхүү илчлэлтийг хүлээн авсан ажээ.

1–3, Миссурийн Индепенденс бол Сионы Хот хийгээд ариун сүмд зориулсан газар мөн; 4–7, Гэгээнтнүүд тэр бүст газар худалдаж аван мөн өв хөрөнгө хүлээж авах ёстой 8-16, Сидней Гилберт дэлгүүр нээх ёстой, В.В.Фелпс хэвлэгч байх ёстой, мөн Оливер Каудери нийтлэлийн учир материалыг хянан тохиолдуулах ёстой.

1АНХААРАГТУН, Миссурийн нутаг болох, гэгээнтнүүдийн цугларалтын тулд бибээр та нарт өгсөн мөн ариулан адисласан нутаг болох, энэ нутагт, миний зарлигуудын дагуу өөрсдийгөө хамтад нь цуглуулаад байгаа, Ай миний сүмийн ахлагчид та нар хэмээн та нарын Бурхан Их Эзэн хэлж байна.

2Иймийн тул, энэ бол амлалтын нутаг, мөн Сион хотод зориулсан газар бөлгөө.

3Мөн та нарын Бурхан Их Эзэн ийн хэлдэг, хэрэв та нар мэргэн ухааныг хүлээн авбаас, энэ нь мэргэн ухаан болой. Болгоогтун, эдүгээ Индепенденс хэмээн нэрлэгдэх уг газар нь төв газар болой; мөн ариун сүмд зориулсан хэсэг газар нь баруунтаа, шүүхийн байрнаас холгүй газарт буй.

4Иймийн тул, уг нутаг, мөн тэрчлэн өрнөд уруу чиглэсэн газар болгон нь, яг Иудей хийгээд харийн хоорондох бүр хилийн зааг хүртэлх тэр газар нь гэгээнтнүүдээр худалдан авагдах ёстой нь мэргэн ухаан юм;

5Мөн тэрчлэн миний шавь нар газар худалдан авах боломжтой байхын хэрээр хээр тал нутагтай хил залгаж буй газар бүрийг буюу. Болгоогтун, тэд үүнийг үүрдийн өв болгон олж авч болохын тулд, энэ нь мэргэн ухаан юм.

6Мөн миний үйлчлэгч Сидней Гилберт, зөв шударга байдалд хийгдэж болохын хэрээр, мөн мэргэн ухаан чиглүүлэхийн хэрээр мөнгө хүлээн авахын тулд, сүмд төлөөний хүн байхын тулд, эргэн тойрны бүх бүс нутагт газар худалдаж авахын тулд тэрээр миний томилсон албан тушаалд үүргээ биелүүлэг.

7Мөн миний үйлчлэгч Эдвард Партриж өөрийг нь миний томилсон албан тушаалд үүргээ биелүүлэг, мөн гэгээнтнүүдэд бүр миний зарлигласнаар өөрсдийнх нь өв хөрөнгийг хувааг; мөн тэрчлэн өөрт нь туслахын тулд түүний томилсон тэд ч мөн адил буюу.

8Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Сидней Гилберт өөрийгөө энэ газарт суурьшуулаг, тэрээр эд барааг заль мэхгүйгээр зарж болохын тулд, тэрээр гэгээнтнүүдийн сайн сайхны төлөө газар худалдаж авах мөнгө олж авч болохын тулд, түүнчлэн өөрсдийгөө өвөндөө суурьшуулахын тулд шавь нарт хэрэгтэй байж болох аливаа зүйлүүдийг тэрээр олж авч болохын тулд мөн дэлгүүр нээг.

9Мөн тэрчлэн миний үйлчлэгч Сидней Гилберт, тэрээр тэрчлэн эд барааг хүмүүст, бүр тэрээр өөрийн үйлчлэлд бичиг хэргийн ажилтнаар ажиллуулахаар хүссэн тэднээр илгээж болохын тулд зөвшөөрөл олж аваг—болгоогтун энэ нь мэргэн ухаан болой,—мөн уншдаг хэн ч гэсэн тэрээр ойлгог;

10Мөн, харанхуйд мөн уг бүс нутагт бас үхлийн сүүдэрт суугаа тэдэнд миний сайн мэдээ номлогдож болохын тулд ийнхүү миний гэгээнтнүүдийг хангаж болох бөлгөө.

11Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Виллям В.Фелпс энэ газарт суурьшуулагдаг, мөн сүмд хэвлэгч болгогдог.

12Мөн харагтун, хэрэв дэлхий түүний бичээсүүдийг хүлээн авбаас—болгоогтун энэ нь мэргэн ухаан болой—гэгээнтнүүдийн сайн сайхны төлөө, зөв шударга байдалд тэрээр олж авч чадах юуг ч болов тэрээр олж аваг.

13Мөн бүх зүйл миний өмнө зөв байж болохын тулд мөн түүгээр дамжин Сүнсээр энэ нь нотлогдохын тулд миний үйлчлэгч Оливер Каудери хуулах мөн залруулах, мөн сонгож авах ямар ч салбарт би түүнийг томилсон бай, бүр миний зарлигласны дагуу түүнд туслаг.

14Мөн ийнхүү миний ярьсан тэд, бүр тэдгээр зүйлүүдийг бүр миний ярьсны дагуу хийхийн тулд Сионы нутагт гэр бүлүүдийнхээ хамт аль болох түргэнээр суурьшигдаг.

15Мөн эдүгээ уг цугларалтын талаар—Энэ нутаг уруу явахаар зарлигдуулсан тэдгээр гэр бүлүүдийн бэлтгэлийг бишоп болон төлөөний хүн аль болохоор түргэн хангаг, мөн тэднийг өөрсдийнх нь өвд суурьшуулаг.

16Мөн ахлагчид хийгээд гишүүд аль алиных нь үлдсэнд нь цаашдын чиглэлүүд үүнээс хойш өгөгдөх болно. Бүр тийм буюу. Амен.