2008
Португаль гурамсан судрыг интернэтээр үзэх боломжтой
2008 оны зургадугаар сарын


Португаль гурамсан судрыг интернэтээр үзэх боломжтой

Бараг нэг сая гаруй португаль хэлээр ярьдаг сүмийн гишүүд одоо гурамсан судрыг интернэтээр төрөлх хэл дээрээ судлах боломжтой боллоо. Сүм уг интернэт судрын дугаарыг 2008 оны 2-аар сард at http://scriptures.lds.org/pt-д гаргасан ажээ.

Энэ португаль хэвлэл нь тайлбар, судрын удирдамж, газрын зураг, гэрэл зурагтай бөгөөд судар дээрээ тэмдэглэгээ хийх боломжтой. Судрын эхийг маш сайн нягтлан шалгасан болно. 2007 онд интернэтэд тавигдсан татаж авч болох хураангуйлсан аудео файлтай уг португаль хэл дээрх судрын хэвлэл хамтдаа байгаа болно.

Илүү олон гишүүдийн сургалт болон хичээлийн бэлтгэлд нь судраас суралцахад нь зориулж интернэтд гурамсан судрыг англи, герман, итали, испани хэл дээр юун түрүүнд байрлууллаа. Судруудыг 20 гаруй хэл дээр ойрын хугацаанд интернэтд байрлуулахаар төлөвлөж байна.