2009
Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ!
2009 оны долдугаар сар


Бошиглогчийн дуу хоолойг сонсоцгоо

Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ!

1994 оны хоёрдугаар сарын 6-нд Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үгнээс

Зураг
President Henry B. Eyring

Та нар сонин унших зурагт үзэхдээ уншиж байгаа эсвэл үзэж байгаа юм зэрэг их амар амгаланг авчирч байгааг анхаардаггүй. Өдөр тутмын мэдээ дэлхий даяарх хүчирхийллээр дүүрсэн байдаг.

Аврагч хэлсэн нь, “Мөн энхийг сахигч бүгд адислагдах болно, учир нь тэд Бурханы хүүхдүүд хэмээн нэрлэгдэх болно” (3 Нифай 12:9).

Би хөвгүүн байхдаа энэ судрыг уншаад амлалтанд гайхдаг байж билээ. Тэр үед энэ нь нэг их бахархмаар зүйл биш юм шиг санагддаг байв. Харин би эдүгээ эл амлалт бахархмаар гайхамшигтай, бат ноттойг харж байна. Мөнх амьдралтай болох хүмүүс бол Бурханы хүүхдүүд шүү дээ.

Бурхан та нарыг мэддэг гэдгийг би гэрчилж байна. Тэр та нарын эргэн тойрон дахь хүмүүст анхаарал халамж тавьдаг, бас та нарт хайртай. Та нар бол Түүний шавь нар мөн. Энэ нь та нарыг бусад хүмүүст үлгэр дуурайл болгодог. Хэрэв та нар сайн мэдээг болон амар амгаланг эргэн тойрныхоо хүмүүст итгэлээр санал болговол, тэд Аврагчийн гэрлийг мэдрэх болно. Та нар тэдэнд замыг нь зааж өгөх болно.

Бурхан амьд гэдгийг; Есүс бол Христ гэдгийг би та нарт гэрчилж байна. Та нарыг хайрладаг Түүний хайрыг би мэдэрдэг. “Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ!” хэмээн Аврагч хэлэхдээ үнэнийг өгүүлснийг би мэднэ.

Амар тайван бус гэр бүлийн үдэш

Гэр бүл болгонд амар тайвныг тогтоох хэрэгтэй цаг үе байдаг. Ерөнхийлөгч Айринг, Айринг эгч хоёр дөрвөн хүү, хоёр охинтой. Ерөнхийлөгч Айринг хүүхдүүдээ нь бага байхад нь амар амгалангийн тухай гэр бүлийн үдшийн хичээл заажээ. Тэрээр хичээл зааж байхдаа бяцхан хөвгүүдийнх нь хоёр нь бие биенээ өшиглөөд авахыг ажигласан гэнэ. Гэвч энэ хоёр хөвгүүн том болоод хэрхэн амар тайвныг тогтоогчид байхыг сурч, бие биенийхээ хамгийн дотны найз, туслагч нь болсон юм.

Ямар үед гэр бүлд чинь амар тайвныг тогтоогч хэрэгтэй байдаг вэ? Туслахын тулд та юу хийж чадах вэ?

Амар тайвныг тогтоогч хэрэгтэй!

Амар тайвныг тогтоогч хэрэгтэй болдог нэг нөхцөлийг энд авч үзье. Нэг хүүхэд гэр бүлдээ амар тайвныг тогтоогч байхыг хэрхэн хүссэнийг харахын тулд зургуудыг эхнийхээс эцсийнхийг нь хүртэл дараалуулан тавь.

A

Б

В

Г

Хариу:

Бид Ерөөлүүдэд хэрхэн хүрсэн бэ?

“Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ!” гэсэн үгс бол “Ерөөлүүд” хэмээн нэрлэгддэг Есүс Христийн нэг сургаал юм (Матай 5:1–11-ийг үз). Ерөөлүүд бол аз жаргалтай амьдрах арга зам юм. Хүн бүр аль нэг тодорхой сургаалыг дагасан үедээ хүлээн авсан тодорхой адислалынхаа тухай хэлж чадна. Энэ бол бид Ерөөлүүдийг хэрхэн олж авсан нь юм:

1. Нэг өдөр цугласан бөөн хүмүүс Есүсийн араас дагаж явав. Есүс хүмүүсийг эдгээж, бусад гайхамшгуудыг үйлддэг тухай тэд сонссон ажээ. Тэд Түүний заахыг сонсохыг хүсчээ.

2. Есүс уулын энгэр дээр байлаа. Тэрээр уул өөд гарч үг хэлэх буюу номлол айлдав.

3. Бурхан хүмүүсийг адислахын тулд тэд хэрхэн амьдрах ёстойг Есүс тэдэнд номлолоороо заасан ажээ. Ерөөл гэдэг үг нь “аз жаргалтай байх” буюу “адислагдах” гэсэн утгатай юм.

4. Тэр өдөр Есүсийн хэлсэн үгийг Уулан дээрх Номлол гэж нэрлэдэг. Есүс Амилсныхаа дараа Америк тивд очихдоо ийм номлолыг хийсэн билээ (3 Нифай 12:3–11-ийг үз).

  • Зөв дараалал нь В, А, Г, Б.

Энхийн Жонон, © Corbis; Уулан дээрх Номлол, Харри Андерсон; Зураг чимэглэлийг бет Виттейкер